Райдер их сургууль
Райдер Их Сургууль (Англи: Rider University) нь АНУ-ын Нью-Жерси мужийн Лоренс Тауншип хотод байрладаг хувийн их сургууль юм. Уг сургууль дараах гурван академик нэгжээс бүрддэг: Норм Бродски Бизнесийн Коллеж, Либерал Урлаг ба Шинжлэх Ухааны Коллеж, Боловсрол ба Хүний Үйлчилгээний Коллеж.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Сургуулийг 1865 оны 10-р сарын 1-нд Хенри Бийдман Брайант болон Хенри Д. Страттон нар үүсгэн байгуулжээ. Тэд Брайант ба Страттон сүлжээний хувийн бизнесийн сургуулиудыг ажиллуулдаг байсан ба Анхны байршил нь Нью Жерсигийн Трентон хотын Өмнөд Броуд болон Фронт гудамжны уулзварт байрлах Темперанс Холл байв.
Сургуулийн анхны ерөнхийлөгчөөр Эндрю Ж. Райдер томилогдсон. Тэрээр Нью-Жерсийн Хаммонтон хот орчмоор 500 акр хүрэн чавганы тариалангийн талбай эзэмшдэг байсан ба түүх ёсоор энэ нь сургуулийн албан ёсны өнгө яагаад хүрэн улаан (cranberry) болон цагаан болж сонгогдсон шалтгаан юм.
Сургууль өсөж томорсон тул хэд хэдэн удаа илүү том байрлал руу нүүсэн. 1896 онд эмэгтэйчүүдийг анх удаа элсүүлсэн ба мөн ондоо нэрийг нь Райдер Бизнесийн Коллеж болгон өөрчилжээ. Харин дараа жил нь Ерөнхийлөгч Райдер ажлаа өгсөн байна.
Сүүлийн жилүүдэд Райдер Их Сургууль санхүүгийн хүндрэлтэй тулгарч, 2020 оноос хойш сургуулийн өрийн бичиг "хогийн зэрэглэл" (junk rating) гэж үнэлэгдэж байна. 2023 оны байдлаар оюутнуудын тоо эрс буурч, бүрэлдэхүүний тавны нэгийг алджээ.