Jump to content

Раул Валленберг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Раул Валленберг (швед. Raoul Gustav Wallenberg, 1912 оны 8-р сарын 4-нд Стокхольмд төрсөн — 1947 оны 7-р сар орчим ЗХУ-ын Москва хотын Лубянка шоронд сураггүй алга болсон) — Холокостоос Унгарын олон арван мянган еврейчүүдийн амийг аварсан Шведийн дипломат.

Зөвлөлтийн Улаан арми Будапешт хотыг 1945 оны 2-р сард эзэлсний дараа түүнийг СМЕРШ-д саатуулаад Москва руу авч явжээ. Тэрээр 1947 оны 7-р сард Зөвлөлтийн шоронд нас барсан байх магадлалтай. 2016 оны 10-р сарын 31-нд Швед улс Раул Валленбергийг нас барсан гэж албан ёсоор зарласан байна.