Jump to content

Рахул Ганди

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Рахул Ражив Ганди

Рахул Ражив Ганди (хинди. राहुल राजीव गांधी, англи. Rahul Rajiv Gandhi [ˈraːɦʊl raːdʒiːʋ ˈɡaːndʱiː]; 1970 оны 6-р сарын 19-нд Шинэ Дели хотод төрсөн) —энэтхэгийн улс төрч. Энэтхэгийн Үндэсний Конгресс намын (ЭҮКН) гишүүн бөгөөд 2017-2019 онд тус намын ерөнхийлөгч. 2024 оноос Энэтхэгийн парламентын гишүүн бөгөөд парламент дахь сөрөг хүчний удирдагч.

Тэрээр Неру-Гандигийн улс төрийн угсааны тав дахь үеийн төлөөлөгч. Түүний эцэг эх нь 1984-1989 онд Энэтхэгийн Ерөнхий сайд байсан Ражив Ганди, Сониа Ганди нар юм. Рахулын элэнц өвөө нь 1947-1964 онд Энэтхэгийн засгийн газрыг тэргүүлж байсан анхны Ерөнхий сайд Жавахарлал Неру бөгөөд эмэг эх нь 1966-1977, 1980-1984 онд Энэтхэгийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Индира Ганди юм. Түүнийг алагдсаны дараа түүний эцэг Ражив Ганди Конгресс нам болон Засгийн газрыг тэргүүлсэн. 1991 онд Ражив Ганди террористуудад алагдсаны дараа түүний бэлэвсэн эхнэр Сониа Ганди улс төрийн идэвхтэй амьдралаас түр хөндийрчээ. Тэрээр дараа нь улс төрд дахин орж, Конгресс намын Ерөнхийлөгч (1998–2017 ба 2019–2022), Лок Сабхагийн гишүүн (1999–2024), Сөрөг хүчний удирдагч (1999–2004) зэрэг албан тушаалуудыг хашиж байсан юм.

Рахул Ганди Шинэ Дели дараа нь Дехрадун дахь хувийн сургуульд сурч бага боловсрол эзэмшсэн. Аюугүй байдлын асуудлаас болж гэрийн боловсрол эзэмшиж байгаад Делигийн Их сургуулийн Гэгээн Стефаны Коллежид дээд боловсрол эзэмшиж байгаад Харвардын их сургуульд шилжиж олон улсын харилцааны бакалавр хамгаалжээ. Эцгийг нь алсаны дараа АНУ-ын Флорида дахь Роллинз Коллежид сурч 1994 онд магистр хамгаалжээ. Дараа нь хувийн зөвлөлгөө өгөх компаниудад ажиллаж байжээ.

Рахул Ганди 2000 оноос улс төрд орж 2004 онд Энэтхэгийн парламентын доод танхим болох Лоб сабхад сонгогдсон байна. 2009 онд парламентад улиран сонгогдож 2013 оны 1-р сард Үндэсний Конгресс намын дэд ерөнхийлөгч, 2017 оноос намын ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

2024 оноос парламентын сөрөг хүчний удирдагч болсон юм.