Рашид Уоллес
Рашид Уоллес | |||
Rasheed Wallace | |||
![]() | |||
Зодог тайлсан | |||
Хүчний довтлогч / Төвийн тоглогч | |||
Өндөр: | 211 см | ||
Жин: | 104 кг | ||
Иргэншил: | ![]() | ||
Мэндэлсэн: | 1974 оны 9 сарын 17 , Пеннсилвани, Филадельфи | ||
Ахлах сургууль: | Саймон Грац (Пенсильвани, Филадельфи) | ||
Их сургууль: | Хойд Каролина (1993—1995) | ||
Драфт: | 4, 1995 | ||
НБА-гийн үзүүлэлт | |||
Тоглолт: | 1109 | ||
Оноо: | 16006 (14.4 тоглолтын дундаж) | ||
Авалт: | 7404 (6.7 тоглолтын дундаж) | ||
Хаалт: | 1460 (1.3 тоглолтын дундаж) | ||
Тоглогчийн замнал | |||
| |||
Дасгалжуулагчийн замнал | |||
| |||
|
Рашид Абдул Уоллес (Англи: Rasheed Abdul Wallace, 1974 оны есдүгээр сарын 17-нд Пеннсилвани мужийн Филадельфи хотод төрсөн) — америкийн мэргэжлийн сагсан бөмбөг байсан бөгөөд Детройт Пистонс багийн туслах дасгалжуулагчаар ажилладаг.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр Хойд Каролинагийн их сургуулийн багаас 1995 онд драфтад оролцож, Вашингтон Буллетс багаас замналаа эхлэж байв. Удаад нь Портленд Трэйл Блэйзерс, Атланта Хокс, Детройт Пистонс болон Бостон Селтикс багуудад тоглосон. 2004 онд Пистонс багт НБА-д түрүүлжээ.
Бостон Селтикс багт 2010 он буюу зодог тайлна хэмээн шийдсэн жилээ гэрээ байгуулан тоглох болсон байдаг.[1]
Улмаар 2012 оны аравдугаар сарын 3-нд Нью-Йорк Никс багтай гэрээ байгуулсан. Түүнээс өмнөхөн бас л зодог тайлахаа мэдэгдэж байв.[2] 2013 оны хоёрдугаар сард зүүн хөлөндөө мэс засал хийлгүүлж, найман долоо хоног гам барих болсон Уоллес дөрөвдүгээр сарын 17-нд зодог тайлах шийдвэрээ эргэлт буцалтгүй гаргасан юм.[3]
2013 оны долоодугаар сараас Детройт Пистонс багийн туслах дасгалжуулагчаар сонгогдсон.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ http://www.nba.com/celtics/news/press_release/press070809-rasheed-wallace.html
- ↑ "Knicks sign Rasheed Wallace". knicksnow.com. Эх хувилбараас архивласан: Аравдугаар сар 6, 2012. Татаж авсан: October 3, 2012.
- ↑ Рашид Уоллес завершил карьеру
Холбоос
[засварлах | кодоор засварлах]- Рашид Уоллес - НБА (англ.)