Режи Жексон

Режи Жексон (Англи: Reggie Jackson, 1990 оны дөрөвдүгээр сарын 16, Итали, Порденоне) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Детройт Пистонс» багийн холбон тоглогч юм.

Замналын товчоон[засварлах | кодоор засварлах]

Коллеж[засварлах | кодоор засварлах]

Режи Жексон Бостоны их сургуулийн шигшээ багт тоглож байв.

2008-2009 оны улиралд 34 тоглолт бүрт 20,0 минут тоглохдоо 7,0 оноо, 3,3 бөмбөг авалт дунджилсан.[1]

2009-2010 оны улиралд 31 тоглолт бүрт 30,1 минут тоглохдоо 12,9 оноо, 5,7 бөмбөг авалт дунджилсан.

2010-2011 оны улиралд 34 тоглолт бүрт 34,4 минут тоглохдоо 18,2 оноо, 4,3 бөмбөг авалт дунджилсан.

НБА[засварлах | кодоор засварлах]

Режи Жексон 2011 оны драфтаар №24 сонголтоор Оклахома-Сити Тандер багт элссэн.[2]

2014 оны нэгдүгээр сарын 16-нд Хьюстон Рокетс багтай тоглохдо 23 оноо, 6 бөмбөг таслалт, 4 дамжуулалт өгч багаа 104-92 харьцаагаар ялалт байгуулахад голлон оролцсон.[3] Түүнчлэн тэр 2014 оны бүх оддын тоглолтон дундуурх ур чадварын тэмцээнд оролцож байв.[4]

2015 оны хоёрдугаар сарын 19-нд «Юта Жаз» зэрэг гурван багийн хэлэлцээрээр «Детройт Пистонс» худалдагдсан.[5]

Тоглолтын хэв маяг[засварлах | кодоор засварлах]

Режи Жексон Расселл Уэстбрүүкийг бэртэлтэй байх үед гарааны тоглогчоор сайн тоглож, өөрийн чадварыг таниулж чадсан юм. Уэстбрүүкийн тоглолтын хэв маягтай төстэй. Жишээ нь, дамжуулалтаас илүү довтолгоонд голлон оролцдог, цуцаа багатай, будагтай талбайгаас цагирганд довтолж оноо авах нь олонтаа.

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. Статистика выступлений за Бостонский колледж
  2. НБА. Драфт-2011 «Кливленд» выбрал Кайри Ирвинга под 1-м номером, «Миннесота» — Деррика Уильямса под 2-м
  3. Thunder prevail after Rockets set record for futility in 2nd half
  4. All-Stars Lillard, DeRozan headline field for 2014 Taco Bell Skills Challenge
  5. "Detroit Pistons Acquire Guard Reggie Jackson". NBA.com. February 19, 2015. Retrieved February 19, 2015.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]