Рено Каптур
Рено | |
---|---|
Рено Каптур (2013 оноос хойш) | |
Каптур | |
Үйлдвэрлэсэн хугацаа: | 2013 оноос хойш |
Ангилал: | SUV |
Их биеийн хэлбэр: | Комбилимузин |
Хөдөлгүүр: | Бензин хөдөлгүүр: 0,9–1,2 литр (66–87 кВт) Дизель хөдөлгүүр: 1,5 литр (66–81 кВт) |
Урт: | 4122 мм |
Өргөн: | 1778 мм |
Өндөр: | 1566 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 2606 мм |
Хоосон жин: | 1180 кг |
Өмнөх загвар: | Рено Модус |
Дараах загвар: | байхгүй |
Евро ШАҮП-ослын тестэд авсан одны тоо (2013)[1] |
Рено Каптур нь (фр. Renault Captur) Францын автомашин үйлдвэрлэгч Рено компанийн үйлдвэрлэсэн бага оврын SUV загварын автомашин юм. Энэ тэргийг 2013 оны эхэн үеэс эхлэн үйлдвэрлэж байгаа бөгөөд албан ёсоор Женевийн автомашины үзэсгэлэн дээр нийтэд танилцуулжээ. Европод Каптураас гадна яг ижил загварыг Өмнөд Солонгосын зах зээлд зориулан Самсунг QM3 нэртэйгээр бас үйлдвэрлэдэг.
Каптур нь Рено Клио IV-тэй ижил платтформ дээр үйлдвэрлэгдэх ба ихэнх эд ангиуд нь бас Клиогийн эд ангид суурилдаг байна. Хэдийгээр хийцийн хувьд хоорондоо ялгаатай ч, албан ёсоор Каптур нь Рено Модусын залгамж загвар гэж явдаг. Каптурын онцлогт хоёр өнгийн будаг, харьцангуй том хэмжээс бүхий дугуйтай ба энэ нөгөө талаас их биеийг газраас өргөн, туулах чадварыг нэмэгдүүлэх сайн талтай юм.