Jump to content

Реувен Шилоах

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Реувен Шилоах (иврит хэлээр. ‏ראובן שילוח‏‎), төрөх үед өгсөн нэр- Рувим Засланский буюу Заслани (1909—1959) - Израилийн төрийн зүтгэлтэн, израилийн тагнуулын албыг байгуулалцсан хүн бөгөөд Израилийн "Моссад" тусгай гадаад тагнуулын байгууллагын анхны захирал, дипломатч байсан хүн.


Реувен Шилоах нь Сара, Рабби Иицчак Аарон Заслански нарын гэр бүлд 1909 оны 12 дугаар сарын 20-нд Иерусалим хотод төрсөн. Тэрээр Тахкемони сургууль, Дэвид Еллиний багш нарын семинарыг төгссөн. Тэрбээр өөрийн овогоо Заслани гэж богиносгосон бөгөөд энэ нэрээр олон хүн түүнийг мэддэг байв. Дараа нь тэрээр нууц нэрээ Шилоах болгосон байна. Шилоах араб хэлээр ярьдаг байсан бөгөөд боловсрол, үйл ажиллагааныхаа ачаар Ойрхи Дорнодын талаар мэргэшсэн хүн байв.

Тэрээр "Моссад"-ыг байгуулж 1949-1952 онуудад анхны захирлаар нь ажиллаж байсан бөгөөд тухайн үед Ерөнхий сайд, Батлан ​​хамгаалахын сайд Дэвид Бен Гурион түүнийг томилж байжээ. Израиль улс байгуулагдахаас өмнө болон дараа нь Шилоа Израилийн нутаг дахь еврей Иишувын нууц асуудалд оролцож байсан бөгөөд удирдагчид Дэвид Бен Гурион, Моше Шаретт нарын ойр дотны хамтрагч, итгэлт хүн байжээ.

Шилоах нь бусад улс орнуудад томилолтоор талд тагнуулбн ажил гүйцэтгэдэг хүн байжээ.

1931 онд 22 настайдаа Ирак, Курдистан руу илгээгдэж байжээ. Дэлхийн 2 дугаар дайны үеэр Шилоах нь Еврейн агентлагийн Британичуудтай холбоо тогтоодог хүн байсан. Бусад зүйлсийн дотор тэрээр Иишувын хүмүүсийг Их Британийн армид элсүүлэх, англичуудыг эзэлсэн Европ дахь еврейчүүдийг аврах, Чана Сенеш болон түүний найзуудыг Унгар руу шүхрээр буулгах гэх мэт Европ дахь Британийн үйл ажиллагаанд туслах ажиллагаанд татан оруулахыг итгүүлэхэд оролцож байв.

Шилоах нь мөн тагнуулын материал цуглуулах ажилд оролцож байсан бөгөөд түүний байгуулсан чухал амжилтуудын нэг нь Араб улсыг байгуулахад Израилийг довтлох төлөвлөгөөг олж авах явдал байв.

1949 онд тэрбээр Израилийн хөрш Арабын орнуудтай Родос, Лозаннад гал зогсоох хэлэлцээнд оролцов. Тэнд тэрээр гадаад улс төр-яриа хэлэлцээний тагнуулын талыг хөгжүүлэхэд оролцож байсан боловч тэдний төлөөлөгчидтэй хувийн харилцаа холбоо тогтоохыг эрмэлзэж байв. 1949-1950 онд тэрээр Голда Мейрийн Иорданы хаан Абдуллахтай хийсэн хэлэлцээнд оролцож байсан.

Тэрбээр Ойрхи Дорнодын орнуудтай (Турк, Иран, Этиоп) харилцаа холбоогоо хөгжүүлэх санаачилга гаргасан. Нууцлаг үйл ажиллагаа нь түүний Израиль улсыг байгуулагдсан эхний хэдэн жилийн хугацаанд бүс нутаг, олон улсын тусгаарлалтаас гаргах үйл ажиллагаанд анхаарч ажиллаж байв. Энэ зорилгоор тэрээр Курдын чөлөөлөх хөдөлгөөн болон барууны тагнуулын албадуудтай холбоо тогтоож байснаас хамгийн чухал нь АНУ-ын Тагнуулын төв газар байв.

1952 онд огцорсны дараа Шилоах Вашингтон дахь Израилийн Элчин сайдаар дараа нь Израилийн Гадаад хэргийн сайдын улс төрийн зөвлөхөөр ажиллаж байжээ.

Реувен Шилоах бол онцгой хүн, хүсэл эрмэлзэлтэй, хамгийн нарийн ширийн зүйлийг хүртэл сонирхож чаддаг, итгэлтэй, дуугүй, шинэлэг санаагаараа гойд нэгэн байв. Тэрээр ажлын арга барил, сэтгэлгээний онцлогтой түүний санаачилга, Иишув болон Израиль улсын тагнуулын ажилд оруулсан хувь нэмрийг нь хүн бүр хүлээн зөвшөөрч байв.

Реувен Шилоах, 1948 он

Реувен Шилоах 1959 оны 5 дугаар сарын 10-нд таалал төгссөн байна.