Jump to content

Рига Страдиш их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Рига Страдиньшийн Их Сургууль (RSU) нь Латвийн Рига хотод байрлах улсын сургууль юм. Сургуулийн нэрэнд орсон "Страдиньш" нь Латви улсын нийгэм, академикт зуу гаруй жилийн туршид чухал нөлөө үзүүлсэн Страдиньшийн гэр бүлийг илтгэдэг.

1950 онд Латвийн Улсын Их Сургуулийн Анагаах Ухааны Факультетийн үндсэн дээр Ригагийн Анагаах Ухааны Хүрээлэн байгуулагдсан. Үүсгэн байгуулагчид нь профессор Паулс Страдиньш (1896-1958),Анхны эрхлэгч Эрнестс Буртниекс (1898-1958)  ба Латвийн Бүгд Найрамдах Улсын Эрүүл мэндийн сайд Адолфс Краусс юм.Эхэндээ тус хүрээлэн анагаах ухаан, шүдний эмч болон эм зүй гэх мэт бусад 45 тэнхимтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байж.

Рига Страдинш их сургууль нь төрөл бүрийн сургалтын хөтөлбөрүүдийг санал болгож, шинжлэх ухааны төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгодог улсын төсвөөс санхүүждэг их сургууль юм. Энэ их сургууль нь Латвийн эрүүл мэндийн системд уламжлал ёсоор нэгдсэн цорын ганц их сургууль юм. Энэ нь сургуулийн амжилттай ажилгаа ба  Латвийн эрүүл мэндийн системийн үр ашигтай оршин тогтнох суурь нөхцөл болдог.