Jump to content

Ригийн булан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ригийн булан (латви. Rīgas jūras līcis, англи. Gulf of Riga, эстони. Liivi laht — Лиивийн булан гэж нэрэлдэг) -Латви, Эстони улсын дунд Балтын тэнгисийн зүүн хэсэгт орших булан юм. Энэ нь далайн бусад хэсгээс Эстонид харьяалагддаг Мунсунд арлуудаар тусгаарлагдсан байдаг.

Энэ булан нь хуурай газар дагуу 174 км урт үргэлжилдэг бөгөөд нийт 18,100 км² талбайг хамардаг юм. Өргөн нь 137 км, хамгийн гүн нь 54 м ажээ.

Ригийн буланд Рига болон Пярну гэж том боомт хотууд оршдог. Өмнө зүгт Юрмала хот байдаг. Сааремаа арал дээр эртний Курессааре (Аренсбург) хот байдаг.

Ригийн булангийн баруун эргийг Лийвийн гэдэг бөгөөд энэ нь соёлын хамгаалалттай бүсэд ордог байна.