Jump to content

Ричард Гир

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ричард Гир
Richard Gere
Бүтэн нэр Ричард Тиффани Гир
Иргэншил  Америкийн Нэгдсэн Улс
Төрсөн огноо 1949 оны 8 сарын 31
Төрсөн газар Филадельфи, Пенсильвани, Америкийн Нэгдсэн Улс
Танил үе 1973—одоо
Мэргэжлийн замнал
Мэргэжил жүжигчин
Гавьяа шагнал «Алтан бөмбөрцөг» (2003)
Ричард Гир

Ричард Тиффани Гир (Англи: Richard Tiffany Gere; 1949 оны 8-р сарын 31-нд Пеннсилвани мужийн Филадельфи хотод төрсөн) — Америкийн алдарт телевиз болон дэлгэцийн жүжигчин, нийгмийн идэвхитэн.

«Алтан бөмбөрцөг» тэргүүтэй шагналд хүрсэн («Чикаго» (англи. Chicago, 2002) гол дүрээр) тэрээр «Америк Жиголо» (англи. American Gigolo, 1980) кинонд амжилт олоод сэтгэл татам, боловсон эрээр дэлгэцнээ олонтаа үзэгдсэн түүхтэй. «Тэнгэрлэг өдрүүд» (1978), «Жентльмен офицер» (англи. An Officer and a Gentleman) 1982), Хөөрхөн хүүхэн (кино) (англи. Pretty Woman, 1990), «Айдсын хүчин» (1996), «Зугтсан сүйт бүсгүй» (англи. Runaway Bride, 1999), «Надтай бүжиглээч» (англи. Shall We Dance?, 2004), «Хачико: Үнэнч нөхөр» (англи. Hachi: A Dog’s Tale, 2009), «Нүгэл тачаал» (2012) бүтээлүүдээрээ алдартай. Түүнчлэн 14-р Далай ламын итгэлт шавь.

Ричард Гир 1949 оны 8-р сарын 31-нд Пенсильвани мужийн Филадельфи хотод төрсөн. Түүний эцэг Хомер Жорж Гир даатгалын ажилтан байсан бол эх Дорис Анн Гир (төрсөн овог- Тиффани) гэрийн эзэгтэй байжээ. Ричард айлын таван хүүхдийн хоёр дахь нь юм. Тэрээр Ирланд, Шотланд, Англи, Голланд гаралтай. Ирээдүйн жүжигчин Нью-Йорк мужийн Сиракьюс хотод өссөн.

2007 оны 9-р сард Гир Хятадад дарамт шахалт үзүүлэхийн тулд 2008 оны Бээжингийн олимпийн наадмыг бойкотлохыг уриалж Төвөдийг тусгаар тогтнуулахыг шаардаж байв.

Гэр бүл, хувийн амьдрал

[засварлах | кодоор засварлах]
Алехандра Сильватай, 2024 он.

Ричард Гир 1971-1978 онд жүжигчин Пенелопа Милфорд, 1978-1986 онд зураач Сильвия Мартинс нартай ойрын харилцаатай байсан. Эдгээр жилүүдэд тэрээр мөн Стюйсли Велд, Кэрол Мэллори, Доун Стил, Лори Родкин, Барбара Каррера, Барбара Стрейзанд нартай үерхдэг байжээ. Преслигийн хуучин найз залуу Майкл Эдвард болон Бейсингерийн хуучин нөхөр Рон Снайдер нарын бичсэнээр Ричард Гир Присцилла Пресли, Ким Бейсингер нартай нууц амрагийн холбоотой байсан гэж үздэг. Тэрээр мөн Лаура Бэйли, Тина Чоу, Далила Ди Лаззаро, Падма Лакшми нартай болзож байсан гэж мэдээлдэг.

Загвар өмсөгч, жүжигчин Синди Кроуфорд (1991—1995)-тай дараа нь жүжигчин Кэри Лоуэллтэй (2002—2013) ханилж байсан бөгөөд сүүлд 2018 оноос нийтлэгч Алехандра Сильватай гэрлээд хоёр хүүтэй болсон.

 Commons: Ричард Гир – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Stub icon

Энэ жүжигчний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.