Ричард Лоренс Миллингтон Синг

Ричард Лоренс Миллингтон Синг
Төрсөн огноо 1914 оны 10 сарын 28 (1914-10-28)
Ливерпүүл, Англи
Нас барсан огноо 1994 оны 8 сарын 18 (79 насалсан)
Норвич, Англи
Салбар Биохими
Төгссөн сургууль Винчестер Коллеж
Тринити Коллеж, Кэмбриж
Алдаршсан зүйл chromatography
Нөлөөлөл Жон Х. Хамфри
Нэр хүндтэй шагналууд Химийн салбарын Нобелийн шагнал (1952)
Жон Прайс Ветериллийн медаль (1959)

Ричард Лоренс Миллингтон Синг (англ. Richard Laurence Millington Synge, Ливерпүүлд 1914 оны 10 сарын 28-нд төрж, Норвичод 1994 оны 8 сарын 18-нд нас барсан) нь Их Британийн биохимич, Арчер Мартинтай хамтдаа хроматографийн хуваагдлыг нээснийхээ төлөө 1952 онд Химийн салбарын Нобелийн шагналыг хувааж хүртсэн эрдэмтэн юм.

Тэрээр Жон Х. Хамфритай ойр дотно нөхөрлөдөг байв. Винчестер, Тринити Коллеж, Кэмбрижид боловсрол эзэмшсэн тэрээр бүх амьдралаа судалгааны ажил хийхэд зориулсан бөгөөд Лийдс хотод Ноосны Аж Үйлдвэрийн Судалгааны Холбоо (1941–1943), Лондон дахь Листерийн Урьдчилан Сэргийлэх Анагаах Ухааны Хүрээлэн (1943–1948), Абердины Роветт Судалгааны Хүрээлэн (1948–1967), Норвичийн Хоол Судлалын Хүрээлэнд (1967–1976) тус тус ажиллаж байжээ.

Лидст ажиллаж байхдаа Арчер Жон Портер Мартинтай хамтдаа төстэй химийн бодисуудын хольцыг ялгаж авах хроматографийн хуваагдлыг хөгжүүлж, аналитик химийн салбарт хувьсгал хийсэн билээ. Түүнчлэн 1942-оос 1948 онд грамицидины бүлгийн уураг болох пептидийн талаар судалгаа хийж байсан нь хожим Фредерик Сангер инсулины бүтцийг тодорхойлоход ашиглагджээ.

Синг мөн Хатан Хааны Химийн Нийгэмлэгийн Химийн Мэдээллийн Группийн няраваар хэдэн жил ажилласан.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]