Роберто Фирмино

Хөлбөмбөг
Хөлбөмбөг
Роберто Фирмино
Ерөнхий мэдээлэл
Уугуул нэр Роберто Фирмино Барбоза де Оливейра
Мэндэлсэн 1991 оны 10 сарын 2
Бразил, Масейо
Иргэншил Бразилын далбаа Бразил
Өндөр 181 см
Жин 76 кг
Байрлал довтолгооны хагас хамгаалагч, жигүүр
Багийн мэдээлэл
Баг Английн далбаа Ливерпуль
Дугаар 9
Тоглогчийн замнал
Залуучуудын багууд
—2008 Бразилын далбаа Томбенсе
Багийн замнал*
2010 Бразилын далбаа Фигейренсе 38 (7)
2011—2015 Германы далбаа Хоффенхайм 140 (38)
2015—одоо Английн далбаа Ливерпуль 154 (57)
Шигшээ**
2014—одоо Бразилын далбаа Бразил 44 (13)

* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2020 оны 7 сарын 27-нд шинэчлэв.

** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол)
2020 оны 7 сарын 27-нд шинэчлэв.

Роберто Фирмино Барбоза де Оливейра (порт. Roberto Firmino Barbosa de Oliveira; 1991 оны аравдугаар сарын 2-нд Масейо хотод төрсөн) — Бразилын мэргэжлийн хөлбөмбөгчин, Английн «Ливерпуль» клуб мөн Бразилын шигшээ багт довтолгооны хагас хамгаалагч болон жигүүрт тоглодог.

2010 онд Бразилийн "Фигейренсе" клубээс анх хөлбөмбөгчний гараагаа эхэлж 2011 онд Германы "Хоффенхайм" клубтэй гэрээ байгуулсан. Тэнд тоглосон 4 жил хагасын хугацаанд Бундеслигийн 2013–14 оны улирлын 33 тоглолтонд 16 гоол оруулж Оны Нээлт хэмээх Шилдэг тоглогчын цол хүртэж байлаа. 2015 оны 6-р сард Английн Премьер Лигийн "Ливерпуль" клубтэй Фирмино гэрээ байгуулав. Түүний ухаалаг шийдэл хурдан гаргадаг, гоол хийх чадвар болон хөдөлмөрч чанарыг нь "Ливерпуль" клуб өндрөөр үнэлж дасгалжуулагч Юрген Клопп түүнийг "Ливерпуль"-ийн баримталдаг сөрөг довтолгооны "хөдөлгүүр" гэж дурджээ. 2018–19 оны улиралд Фирмино УЕФА-гийн Аваргуудын Лига, дараагийн улиралд УЕФА-гийн Супер цом болон ФИФА-гийн Клубын Дэлхийн аваргыг тус тус авснаас гадна "Ливерпуль" клубын сүүлийн 30 жил авж чадахгүй байсан Английн аваргыг АПЛ-ийн 2019-2020 оны улиралд авсан.

Фирмино 2014 оны 11-р сард Бразилын шигшээ багт анх удаа дуудагдсан бөгөөд түүнээс хойш 2015 оны Копа Америка цом, 2018 оны ДАШТ-д оролцож 2019 онд Копа Америка цомын аварга болов.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Фирмино 2011 оны нэгдүгээр сард "Хоффенхайм" клубтэй 4 сая еврогоор 2015 он хүртэл тоглох гэрээ байгуулж Бундеслигийн 2013/2014 оны улиралд 16 гоол болон 12 дамжуулалтаар Оны шилдэг хөлбөмбөгчний 2-р байранд шалгарж байлаа.[1]

2015 оны зургадугаар сарын 24-нд «Ливерпуль» түүнийг 29 сая фунт стерлингээр «Хоффенхайм»-аас худалдаж авах гэрээ байгуулснаар тухайн үедээ Энди Кэрролл-ийн гэрээний дараа клубын түүхэнд 2-т орох өндөр үнэтэй наймаа байв.[2]

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. "Top scorers 2013/2014". Archived from the original on 2020-09-24. Retrieved 2014-08-22.
  2. Smith, Ben (23 June 2015). "Roberto Firmino: Liverpool agree £29m deal for Brazil striker". BBC Sport. Retrieved 23 June 2015.
  3. "Breakthrough of the Season" (in англи). bundesliga.com. 23 May 2014. Retrieved 23 May 2014.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

Хөлбөмбөг

Энэ Бразилын хөлбөмбөгчиний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.