Роберт Грин (зохиолч)
Роберт Грин (Англи: Robert Greene, 1959 оны 5 сарын 14-нд төрсөн) нь урт хугацааны төлөвлөгөө, эрх мэдэл, сэтгэл татам байдал зэрэг сэдвээр бичсэн америк зохиолч юм. Тэр “Эрх мэдлийн 48 хууль”, “Сэтгэл татахуйн урлаг”, “Дайны 33 арга барил”, “50 дахь хууль” (реппер 50 Cent-тэй хамтран), “Эзэмшил”, “Хүний мөн чанарын хуулиуд”, “Өдөр тутмын хуулиуд” зэрэг олон улсын хэмжээнд амжилттай борлогдсон долоон номын зохиогч юм.
Роберт Грин сонгодог судлалаар суралцаж, анхны номоо 1998 онд хэвлүүлж гаргах хүртлээ олон төрлийн ажил хийж байжээ. Түүний бүтээлүүдэд түүхэн хүмүүс, үйл явдлуудын шинжилгээг өргөнөөр ашигладаг. Гриний номыг олон алдартнууд, улс төрчид, иргэний эрхийн төлөө тэмцэгчид эш татдаг. Тэр АНУ-ын шоронгуудад хамгийн их хориглогдсон зохиолч бөгөөд түүний номыг аюулгүй байдлын үүднээс хориглодог.
Бага нас
[засварлах | кодоор засварлах]Еврей эцэг эхийн бага хүү болох Роберт Грин Лос Анжелест өссөн бөгөөд Калифорнийн их сургуульд суралцаж, дараа нь Висконсин-Мэдисоны их сургуульд шилжин, сонгодог судлалаар бакалаврын зэрэг хамгаалжээ. Зохиолч болохоосоо өмнө тэрээр барилгачин, орчуулагч, сэтгүүлийн редактор, Холливудын кино зохиолч зэрэг 50 орчим ажил хийсэн гэж тооцдог.
1995 онд Грин Италид зохиолчоор ажиллаж байхдаа ном бүтээгч Жүүст Элферстэй танилцсан. Грин эрх мэдлийн тухай номын санаагаа Элферст танилцуулж, улмаар “Эрх мэдлийн 48 хууль” номын эх загварыг бичсэн нь түүний амьдралын эргэлтийн цэг болсон гэж үздэг.
Зохиол бүтээл
[засварлах | кодоор засварлах]Грин нийт долоон ном хэвлүүлсэн:
- “Эрх мэдлийн 48 хууль”
- "Дайны 33 стратеги"
- “Сэтгэл татахуйн урлаг”
- "50 дахь хууль"
- "Хүний мөн чанарын хууль"
- "Өдөр тутмын хуулиуд"
- “50 дахь хууль”