Роберт Кох

Генрих Херманн Роберт Кох (1843 оны 12-р сарын 11-нд Германы Клаусталь хотод төрсөн – 1910 оны 5-р сарын 27-нд Баден-Баден хотод нас барсан) -Германы эмч, микробиологич, эрүүл ахуйч.
1876 онд Роберт Кох боом үүсгэгчийг (Bacillus anthracis) биеэс гадуур тусгаарлаж, өсгөвөрлөж, түүний амьдралын мөчлөг, өвчний хөгжилд гүйцэтгэх үүргийг анх удаа нарийвчлан тодорхойлсон юм. 1882 онд тэрээр сүрьеэ өвчин үүсгэгч бодисыг (Mycobacterium tuberculosis) олж илрүүлж, дараа нь "Туберкулин" псевдовакциныг бүтээжээ. Түүний судалгаа нь Кохын постулатуудыг бий болгоход хүргэсэн бөгөөд энэ нь тодорхой бичил биетүүдийг тодорхой өвчинтэй холбосон дөрвөн ерөнхий зарчмаас бүрдсэн бөгөөд эдгээр постулатууд нь Брэдфорд Хилл шалгуур зэрэг дараагийн эпидемиологийн зарчмуудад нөлөөлсөн. Судалгааныхаа төлөө тэрээр 1905 онд физиологи, анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртжээ.
1862 онд Роберт Кох шинжлэх ухааны уламжлалаараа алдартай Гёттингений их сургуульд филологийн чиглэлээр суралцахаар элсэн ороод эхний семестрийн дараа тэр анагаах ухааны чиглэлээр сурахаар шийдсэн. Үүнээс гадна тэрээр Вильгельм Веберийн физик, Фридрих Вёлерийн химийн чиглэлээр сургалтанд хамрагдсан. Анатомич Якоб Хенле, физиологич Георг Майснер, клиникч Карл Хассе зэрэг ирээдүйн эрдэмтний шинжлэх ухааны судалгаанд дурлах сонирхлыг бий болгоход түүний их сургуулийн олон багш гол үүрэг гүйцэтгэсэн. Микробууд болон янз бүрийн өвчний мөн чанарын тухай хэлэлцүүлэгт тэдний оролцоо нь залуу Роберт Кохын энэ асуудлыг сонирхоход нөлөөлсөн юм. 1866 онд тэрээр сургуульдаа докторын зэрэг хамгаалсан.
Сургуулиа төгсөөд төрөл бүрийн эмнэлэгт ажиллаж байсан. 1870-71 оны Франц-Пруссын дайны үеэр Кох сайн дураараа эмнэлгт ажиллаж, хижиг, цусан суулга өвчтэй өвчтөнүүдийг эмчилж байв. 1872 онд буцаж ирээд тэрээр физикийн шалгалтанд тэнцсэн (тухайн үед эмнэлгийн салбарт ажиллахад зайлшгүй шаардлагатай шаардлага байсан) бөгөөд тэр жилдээ Вольштейн (Познань муж) дахь Бомст дүүргийн эмчээр томилогдсон. Энэ албан тушаалд тэрээр шинжээчийн дүгнэлт гаргаж, хуулийн хэрэг хянан шийдвэрлэх, хотын эмнэлгийг хариуцах ёстой байв. Үүний зэрэгцээ тэрээр хувийн эмнэлэг ажиллуулдаг байв. Кох чөлөөт цагаа нян судлалын судалгаа хийдэг байв. Энэ зорилгоор тэрээр олон тэжээвэр амьтад: туулай, далайн гахай, тэр ч байтугай хоёр сармагчинг тэжээдэг байжээ.
Боомын халдвар болон бусад халдварт өвчнийг судлах чиглэлээр амжилттай ажилласан тул 1880 онд Кох Берлин дэх эзэн хааны эрүүл мэндийн албанд уригджээ. 1885 онд тэрээр Эрүүл мэндийн тэнхимээс гарч, Берлиний их сургуулийн дэргэд шинээр байгуулагдсан Эрүүл ахуйн хүрээлэнгийн эрүүл ахуйн профессор болжээ. 1891 онд тэрээр Берлин дэх Халдварт өвчний хүрээлэнгийн захирлаар томилогдов. 1904 онд Кох тэтгэвэрт гарсан.
Тэрээр 1910 оны 5-р сарын 27-нд Баден-Баден хотод нас барсан байна.
- 1843 онд төрсөн
- 1910 онд өнгөрсөн
- Бактериологич
- Германы эмч
- Германы зохион бүтээгч
- Микробиологич
- Германы зэвсэгт хүчний эмч
- Германы Нобелийн шагналтан
- Берлиний Хумбольдтын их сургуулийн багш
- Пруссийн Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Шведийн Ханы Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Физиологи эсвэл анагаах ухааны Нобелийн шагналтан
- Ханноферийн Хант Улсын хүн
- Германы Гавьяаны одон шагналтан (энхтайвны зэрэг)
- Ханы Нийгэмлэгийн гадаадын гишүүн
- Деи Линчеи Академийн гишүүн