Робер де Сорбон
Робер де Сорбон (франц. Robert de Sorbon; 1201 оны 10-р сарын 9-нд өнөөгийн Сорбон тосгонд төрсөн- 1274 оны 8-р сарын 15-нд Парис хотод нас барсан) -францын шашин судлаач, IX Луи хааны шашны багш, Парис хотын Сорбоны коллеж (Maison de Sorbonne) үүсгэн байгуулагч. Сүүлд энэхүү боловсролын байгууллага нь Францын хамгийн том бөгөөд ууган Парисын Их сургууль болсон.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Роберт өнөөгийн түүний овогоор нэрэлсэн одоогийн Арден мужийн Сорбон дахь ядуу гэр бүлд төржээ. Санваартны замд орсны дараа тэрээр умард нутаг дахь Реймс улмаар Парист суралцахаар явсан. Тэрээр сүсэг бишрэлтэй, уран яруу илтгэгч гэдгээрээ алдартай байсан тул Гүн д'Артуа болон Францын хаан IX Людовикийн ивээлд оржээ. 1250 онд Робер Камбрай дахь канон болж, дараа нь Парист (1258) хааны шашны багш болжээ.
Роберын анхны шавь нар 1253 онд гарч ирсэн бөгөөд 1257 онд тэрээр Парисын Сорбонны байшин (Maison de Sorbonne) коллежийг байгуулж, анхны зорилго нь хорин ядуу оюутнуудад шашны хичээл заах зорилготой байв. Тус коллежийг хаан IX Луи санхүүжүүлж, 1259 онд Пап ламын адислалыг хүлээн авчээ. Робер де Сорбоны коллеж нь хожим Парисын их сургууль байгуулагдах суурь төв болжээ.
Сорбонны коллежийн номын санг 1260 онд Парист Робер де Сорбон хааны дэмжлэгтэйгээр байгуулжээ. Энэ бол Дундад зууны үед мэдэгдэж байсан 1000 гаруй боть (13-р зууны сүүл) номын хамгийн чухал цуглуулгуудын нэг юм. Номын сан мэдлэгийг түгээх, түүнийг эргээд шалгахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Де Сорбон их сургуулийн канцлераар ажиллаж, 1274 онд нас барах хүртлээ коллежид багшилж, шашин номлож байжээ.