Jump to content

Рован их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Рован их сургууль

[засварлах | кодоор засварлах]

Рован их сургууль нь Нью Жерси мужийн Гласборо хотод байрладаг улсын судалгааны их сургууль бөгөөд Стратфорд хотод анагаах ухааны кампус, Кэмден хотод анагаах болон академик кампустай. Уг сургууль 1923 онд Гласборо Нормал Сургууль нэртэйгээр, 107 оршин суугчийн хандивласан 10 гектар талбайд байгуулагдсан. 1958–1992 оны хооронд Glassboro State College, 1992–1997 оны хооронд Rowan College of New Jersey нэртэй байжээ.

Өдгөө тус сургууль нь 14 коллеж, сургуулийг багтаасан бөгөөд нийт элсэгчдийн тоо 19,600 орчим байна. Рован нь бакалавр, магистр, доктор, мэргэжлийн зэрэг олгох хөтөлбөрүүдийг санал болгодог. Судалгааны идэвх өндөртэй ангилалд багтдаг.

2017 оны намар элссэн оюутнуудын тоо 15,401 бакалавр, 2,045 магистр байжээ. Эдгээр оюутнууд нь АНУ-ын 38 муж болон 34 улсаас ирсэн байна. Сургуулийн нийт элсэлтийн түвшин 53.0% байна.

2017 оны статистик мэдээлэлд үндэслэвэл SAT-ийн уншлага хэсгийн оноо 25%-д багтсан оюутнууд 530 оноо, 75%-д багтсан оюутнууд 630 оноо авч байсан бол SAT-ийн математик хэсгийн хувьд 25%-д багтсан нь 510, 75%-д багтсан нь 620 оноотой байжээ. Харин 2016 оны намар элссэн оюутнуудын дундаж GPA 3.46 байсан.