Jump to content

Родриго Дутерте

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Родриго "Роди" Роа Дутерте (Rodrigo Roa Duterte, 1945 оны 3-р сарын 28-нд төрсөн) нь Филиппин улсын төрийн зүтгэлтэн бөгөөд 2016 оны 6-р сарын 30-наас 2022 оны 6-р сарын 30-ны өдөр хүртэл Филиппиний 16 дахь Ерөнхийлөгч байсан.

Родриго Дутерте

Тэрээр өмнө нь 1986 оноос хойш Минданао бүсийн Давао хотын даргаар долоон удаа сонгогдож, нийтдээ 22 гаруй жил ажилласан.

2025 оны 3-р сарын 11-нд Р.Дутерте Хонконгоос ирэхэд Манилагийн нисэх онгоцны буудал дээр баривчлагджээ. Олон Улсын Эрүүгийн шүүхээс хар тамхины наймаатай тэмцэх үеэрээ хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр баривчлах тушаал гаргасан байна.