Jump to content

Род Диксон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Род Диксон
тамирчны хүртсэн медаль
Эрэгтэй хөнгөн атлетик
 Шинэ Зеланд -ыг3 төлөөлж
Олимпын наадам
Хүрэл Мюнхен 1972 1500 метр

Родни Филлип "Род" Диксон (Англи: Rodney Phillip "Rod" Dixon, 1950 оны 7 сарын 13-нд төрсөн) нь Шинэ Зеландын дунд, холын зайн гүйгч асан. Тэрээр Мюнхенд болсон 1972 оны олимпын 1500 метрийн гүйлтийн төрөлд хүрэл медаль хүртсэнээс гадна 1983 онд алдарт Нью-Йоркийн марафонд түрүүлж байв.

Диксон 1950 оны 7 сарын 13-нд Шинэ Зеландын Нельсон хотод төржээ.

Тэрээр 1970-аад онд Жон Уолкер болон Дик Күакс нарын хамтаар Шинэ Зеландаас дэлхийн түвшинд өрсөлддөг дундын зайн гүйгч гурвалын нэгд тооцогдож байв. Диксон нөгөө хоёроосоо түрүүлж 1972 онд олимпын медальтан болсон ч дараагийн хэдэн жилд нь нөгөө хоёрынхоо, ялангуяа сайн анд Уолкерынхоо сүүдэрт дарагдаж байсан гэж хэлж болно. Гэхдээ 1,500 метр (3:33.9), 1 милийн зайд (3:53.6) гайхалтай амжилт үзүүлж, Хөнгөн Атлетикийн Мэдээ сэтгүүл 1975 онд түүнийг 5,000 метрийн дэлхийн шилдэг гүйгчээр нэрлэж байсан удаатай.

Хувийн дээд үзүүлэлтүүд

[засварлах | кодоор засварлах]
Зай Хугацаа Газар Огноо
800 м 1:47.6
1500 м 3:33.89 Христчөрч 1974
Миль 3:53.62 Стокхольм 1975
3000 м саадтай 8:29
5000 м 13:17.27 Стокхольм 1976
10000 м 28:11.0
Хагас марафон 1:02:12 Улсын дээд амжилт Филадельф 1981
Марафон 2:08:59 Нью-Йорк 1983
3000 м 7:43.46 Көлн 1976 1977 он хүртэлх дэлхийн дээд амжилт
Он Тэмцээн Зохиогдсон газар Байр Төрөл Тэмдэглэл
 Шинэ Зеландыг төлөөлж
1982 Шинэ Зеландын Окленд Оклэндийн марафон 1 Марафон 2:11:21
1983 АНУ-ын Нью-Йорк Нью-Йоркийн марафон 1 Марафон 2:08:59
1984 АНУ-ын Лос-Анжелес Олимпын наадам 10 Марафон 2:12:57
Спортын амжилт
Өмнөх
Нэгдсэн Хаант Улс Брендан Фостер
Эрэгтэйчүүдийн 3,000 метрийн гүйлтийн
оны шилдэг үзүүлэлт

1975 — 1976
Дараах
Баруун Герман Карл Флешэн