Роза Зергерли
Роза Зергерли гизи Аллахвердиева (азе. Roza Zərgərli, 1979 оны 3-р сарын 27-нд ЗХУ-ын Зөвлөлт Оросын Тюмень мужид төрсөн) - Азербайжаны кино найруулагч, дуучин, жүжигчин, зохиолч, телевизийн хөтлөгч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Роза Зергерли 1979 онд ОХУ-ын Тюмень мужийн Лабытнанги хотод цэргийн албан хаагчийн гэр бүлд төржээ. Хөгжмийн дунд сургууль, Хөгжмийн техникумд баян хуур, төгөлдөр хуурын ангид амжилттай суралцаж байгаад 2001-2008 онд Азербайжан улсын Соёл урлагийн их сургуульд олон нийтийн арга хэмжээний найруулагчийн ангид суралцаж, 2015 онд "Найруулагчийн түүх, онол"-ын магистрын ангийг онц дүнтэй төгссөн.
2000 оноос эдүгээ хүртэл 20 гаруй жил Роза өөрийн мэргэжлээр Мингачевир хотын Драмын театрт тайзны найруулагчаар ажиллаж (2014-2015) “Хоёр өнчин хүүхдийн хувь заяа”, “Адал явдал-Вэзир-Ханы-Ланкаран”, “Гол тайзнаа”, “Айдын цэцэг”, “Мөн тайзнаа” зэрэг жүжгүүдийг найруулан тавьжээ. Мөн “Сибирийн арслангуудын өргөө” зэрэг олон жүжигт тоглосон.
Сүүлийн 20 жилийн хугацаанд найруулах, жүжиглэх, дуулах, сурган хүмүүжүүлэх чиглэлээр томоохон амжилтад хүрсэн Роза Заргар гизи Аллахвердиева өдгөө шинэ төслүүд дээр ажиллаж, олон ангит кинонд сонирхолтой дүрүүдээр жүжигчний ажлаа үргэлжлүүлж байна.
Роза Зергер гизи Аллахвердиева хүмүүнлэгийн болон буяны үйл ажиллагаанд анхаарал хандуулдаг. Уран бүтээлч дөрвөн хүүхдийнхээ гурвыг нь өргөж авсан байна.
Түүний "İstedim"- (монгол. Би хүсэж байсан) гэх нэртэй уянгын дуу сүүлийн үед Азербайжан, Турк болон Казахстан зэрэг улсад их алдартай болоод байгаа ажээ.