Jump to content

Ромын Их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

«Сапие́нца»- Ромын Их сургууль (албан ёсоор — «Сапиенца — Ромын их сургууль», итали. Sapienza — Università di Roma) — Ром хот дахь Италийн улсын Их сургууль. Тус Их сургууль бол дэлхийн хамгийн эртний Их сургуулиудын нэг бөгөөд 1303 онд Ромын Пап VIII Бонифас үүсгэн байгуулсан боловсролын байгууллага юм.

Италийн хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэг бөгөөд Итали болон Өмнөд Европын шилдэг их сургуулиудын тоонд тогтмол багтдаг бөгөөд Европын шилдэг их сургуулиудын тоонд ордог юм. Энэ нь Европын хамгийн том их сургууль бөгөөд өдрийн цагийн оюутны тоогоор тэргүүлдэг. Дэлхийн чансаанд 128-р байранд орсон.

  • 1303 онд Ромын Пап VIII Бонифас Ватиканд шууд хариуцлага хүлээдэг боловсролын байгууллага болгон байгуулсан.
  • 1431 онд Ромын Пап Евгений IV уг байгууллагыг дахин зохион байгуулж, хууль, анагаах ухаан, философи, теологи гэсэн дөрвөн шинэ факультет байгуулсан.
  • Ромыг эзлэн түрэмгийллийн үеэр тус их сургууль хаагдаж, хэд хэдэн профессор алагджээ. Ромын Пап III Паул 1534 онд сонгогдсоныхоо дараа шууд их сургуулийг дахин байгуулжээ.
  • 1650-иад онд тус их сургууль нь "Ла Сапиенца" (Итали хэлээр "мэргэн ухаан" гэсэн утгатай) нэртэй болжээ. 1703 онд Ромын Пап Клемент XI Жаникулум толгод дээр газар эзэмшиж, тэнд их сургуулийн ботаникийн цэцэрлэг (Итали хэлээр: Orto botanico di Roma)-г байгуулсан бөгөөд энэ нь удалгүй Европт хамгийн алдартай болсон.
  • 1870 онд Ла Сапиенца нь шашны мэдлийн их сургууль байхаа больж, хотын байгууллага болжээ. 1935 онд Марчелло Пиасентинигийн төслийн дагуу шинэ их сургуулийн кампус баригджээ.
  • 19-р зуунд яруу найрагч, түүхч Игнацио Чампи Сапиенцагийн их сургуульд орчин үеийн түүхийн профессороор ажиллаж байжээ.
  • Архитектур/ уран барилга
  • Эдийн засаг
  • Эм зүй ба анагаах ухаан
  • Хууль
  • Иргэний ба үйлдвэрлэлийн барилга
  • Мэдээллийн инженерчлэл, компьютерийн шинжлэх ухаан ба статистик
  • Математик, физик ба байгалийн шинжлэх ухаан
  • Анагаах ухаан ба шүдний эмчилгээ
  • Анагаах ухаан ба сэтгэл судлал
  • Улс төрийн шинжлэх ухаан, социологи ба харилцаа холбоо