Роснефть

"Роснефть" Газрын тосны нийтийн хувьцаат нийгэмлэг (орос. Публичное акционерное общество «Нефтяная компания „Роснефть“» (ПАО «НК „Роснефть“») — Оросын газрын тос, байгалийн хийн томоохон компани бөгөөд төрийн өмчит Роснефтегаз ХК нь хувьцааны хяналтын хэсгийг эзэмшдэг. 2013 онд дэлхийн хамгийн том газрын тос олборлогч болсон. Оросын "Эксперт" сэтгүүлийн мэдээлснээр, 2017 онд тус компани орлогынхоо хэмжээгээр Оросын компаниудын дунд гуравдугаарт бичигдсэн ажээ.
Москвад төв байртай Роснефть нь Forbes Global 2000 сэтгүүлийн 2022 оны байдлаар дэлхийн 81 дэх том компани болсон (орлогоороо 67-р, цэвэр ашгаараа 73-р, хөрөнгийн хэмжээгээрээ 189-р, зах зээлийн үнэлгээгээрээ 338-р байранд).
2012 оны эцэст тус компанид ойролцоогоор 170,000 хүн ажиллаж байжээ.
2014 оноос хойш тус компани Европын Холбоо, АНУ болон бусад хэд хэдэн орны хориг арга хэмжээ, хязгаарлалтын арга хэмжээнд ороод байгаа.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1991 онд ЗХУ-ын Газрын тос, байгалийн хийн үйлдвэрийн яамыг татан буулгасны үндсэн дээр төрийн өмчит "Роснефтегаз" газрын тосны компани байгуулагдсан. 1993 онд төрийн өмчит "Роснефть" аж ахуйн нэгж болж өөрчлөгдсөн.
1995 оны 9-р сард Роснефть компанийг корпорац болгосон.
1990-ээд онд Роснефтиэс дараах компаниудыг гаргасан:
- 1994 — "ВНК", "ОНАКО", "СИДАНКО"
- 1995 — "ТНК", "Сибнефть"
- 1997 — Краснодар, Москва дахь газрын тос боловсруулах үйлдвэрүүд.
2009 оны 2-р сарын дундуур Хятад, Орос улсууд хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурсан нь мэдэгдэж, үүнд Хятадын CNPC болон Роснефть компаниудын хооронд 20 жилийн хугацаатай газрын тос нийлүүлэх гэрээ (жилд 15 сая тонн газрын тос), CNPC болон Транснефть компаниудын хооронд Хятад руу Зүүн Сибирь-Номхон далайн хоолойн (ESPO) салбарыг барих, ажиллуулах тухай гэрээ, эдгээр хангамжаар баталгаажсан Хятадын Хөгжлийн банк (China Development Bank)-наас 25 тэрбум долларын зээл (15 тэрбум долларыг Роснефть, 10 тэрбум долларыг Транснефть компани) олгох болжээ. Бээжин дэх рестораны менежер, Хятадад суугаа Оросын элчин сайд Сергей Разовын хүү 24 настай тэрээр Роснефть компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчөөр томилогджээ.
Компанийн удирдлага
[засварлах | кодоор засварлах]- 1993-1997 — Александр Путилов,
- 1997-1998 — Юрий Беспалов,
- 1998-2010 — Сергей Богданчиков,
- 2010-2012 — Эдуард Худайнатов
- 2012- — Игорь Сечин
| Овог нэр | Удирдах Зөвлөл дахь албан тушаал |
|---|---|
| Игорь Сечин | Гүйцэтгэх захирал, Удирдах зөвлөлийн дарга |
| Юрий Калинин | "Роснефть" ХК-ийн Хүний нөөц, нийгмийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн орлогч дарга |
| Эрик Лирон | «Роснефть»-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч |
| Геннадий Букаев | «Роснефть»-ийн дэд ерөнхийлөгч — дотоод ауидитын албаны дарга |
| Дидье Касимиро | «Роснефть»-ийн дэд ерөнхийлөгч, нефтехими, арилжаа, логистик эрхэлдэг |
| Петр Лазарев | "НК «Роснефть»-ийн санхүүгийн захирал |
| Рашид Шарипов | "Роснефть" газрын тосны компанийн Удирдах зөвлөлийн орлогч дарга, Дэд ерөнхийлөгч - Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга. |
| Юрий Нарушевич | Дэд ерөнхийлөгч, дотоод үйлчилгээ эрхэлсэн. |
| Зелько Рунье | Дэд ерөнхийлөгч, төслүүд эрхэлсэн |
| Олег Феоктистов | Дэд ерөнхийлөгч, Аюулгүй байдлын албаны дарга |
Томоохон охин компаниуд
[засварлах | кодоор засварлах]- АО «Оренбургнефть» (Орос, газрын тос олборлолт, 100 %)
- АО «Самотлорнефтегаз» (Орос, газрын тос олборлолт, 100 %)
- АО «Ванкорнефтегаз» (Орос, газрын тос олборлолт, 50,1 %)
- ООО «РН-Юганскнефтегаз» (Орос, газрын тос олборлолт, 100 %)
- ЗАО «НК Башнефть» (Орос, газрын тос олборлолт, 60,33 %, 70,93 %)
- АО «РОРК» (Орос, газрын тос баяжуулалт, 100 %)
- АО «Ангарская нефтехимическая компания» (Орос, газрын тос боловсруулалт, 100 %)
- АО «Новокуйбышевский НПЗ» (Орос, газрын тос боловсруулалт, 100 %)
- ООО «РН-Комсомольский НПЗ» (Орос, газрын тос боловсруулалт, 100 %)
- АО «Сызранский НПЗ» (Орос, газрын тос боловсруулалт, 100 %)
- АО «Ачинский НПЗ» (Орос, газрын тос боловсруулалт, 100 %)
- АО «Куйбышевский НПЗ» (Орос, газрын тос боловсруулалт, 100 %)
- ООО «РН-Туапсе НПЗ» (Орос, газрын тос боловсруулалт, 100 %)
- ООО «РН-Бункер» (Орос, маркетинг болон худалдаа, 100 %)
- ООО «РН-Аэро» (Орос, маркетинг ба худалдаа, 100 %)
- ООО RN-Commerce (Орос, маркетинг ба худалдаа, 100 %)
- ООО RN-Trade (Орос, хөрөнгө оруулалт, 100 %)
- Rosneft Trading S.A. (Швейцар, маркетинг ба худалдаа, 100 %)
- Rosneft Deutschland GmbH (Герман, маркетинг ба худалдаа, 100 %)
- АО RN Holding (Орос, холдинг компани, 100 %)
- АО «Российский региональный банк развития» (Орос, банкинг, 98,34 %)
- ООО RN-GAZ (Орос, холдинг компания, 100 %)
- Rosneft Singapore Pte. Ltd. (Сингапур, холдинг компани, 100 %)
- ООО RN-Foreign Projects (Орос, холдинг компани, 100 %)
- Rosneft Holdings LTD S.A. (Люксембург, холдинг компани, 100 %)
- TOC Investments Corporation Limited (Кипр, янз бүрийн үйлчилгээ, 100 %)
- ЗАО «НГК Славнефть» (Орос, 49,94 %)
- Petromonagas S.A. (Венесуэл, 40 %)
- Taihu Ltd (ОАО «Удмуртнефть») (Кипр, 51 %)
- АО «Мессояханефтегаз» (Орос, 50 %)
- Petrovictoria S.A. (Венесуэл, 40 %)
- ООО «Национальный нефтяной консорциум» (Орос, 80 %)
- Топливный комплекс Внуково (Орос, 50 %)
- SIA ITERA Latvija (Латви, 66 %)
- АО «Арктикшельфнефтегаз» (Орос, 50 %)
- ООО «РН-Печора» (Орос, 1 %)
- Nayara Energy Limited (Энэтхэг, 49,13 %)
- ЗАО «Пургаз» (Орос, 49 %)
- Petrocas Energy International Ltd (Кипр, 49 %)
- АО «Нижневартовская ТПП» (Орос, 25,01 %)