Роял Холлоуэй, Лондоны Их Сургууль

Роял Холлоуэй, Лондоны Их Сургууль (Англи: Royal Holloway, University of London, RH) нь Роял Холлоуэй болон Бедфорд Нью Коллежийн нэгдэл, Лондоны Их Сургуулийн холбооны гишүүн байгууллага юм. Тус нэгдэл нь 6 сургууль, 21 эрдэм шинжилгээний хэлтэстэй бөгөөд 100 гаруй орны 10,500 орчим бакалавр, магистрын оюутантай.
Байршил
[засварлах | кодоор засварлах]Тус кампус нь Английн Суррей мужийн Эгхэм хотод, Лондоны төвөөс 31 км зайд байрладаг. The Sutton Trust судалгаагаар Их Британийн хамгийн өндөр шалгууртай 30 их сургуулийн нэгээр нэрлэгдсэн.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Роял Холлоуэйн кампусыг 1879 онд бизнес эрхлэгч, буяны үйлстэн Томас Холлоуэй үүсгэн байгуулсан бөгөөд 1886 онд Роял Холлоуэй Коллеж нэртэйгээр анх зөвхөн эмэгтэйчүүдийн коллеж болж байгуулагдсан юм. 1900 онд Лондоны Их Сургуулийн албан ёсны гишүүн болж, 1945 оноос эрэгтэй оюутнуудад магистрын сургалт явуулж эхэлсэн. Харин 1965 онд анхны 100 орчим эрэгтэй бакалаврын оюутныг элсүүлж байсан.
Нэгдэл
[засварлах | кодоор засварлах]1985 онд тус коллеж нь тухайн үед зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан Бедфорд Коллежтой нэгдэж, Роял Холлоуэй болон Бедфорд Нью Коллеж (RHBNC) нэртэй болсон. Өнөөдөр ч энэ нэр албан ёсоор ашиглагдсаар байна.