Jump to content

Рудольф Гесс

This is a good article. Follow the link for more information.
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Загвар:Pp-pc1 Загвар:Use British English Загвар:Use shortened footnotes Загвар:Infobox officeholder


Рудольф Гесс (1894-1987) Нацистын Германы төрийн зүтгэлтэн, дайны гэмт хэрэгтэн хүн юм.

Рудольфа Гессийн аав Фриц Гесс

Рудольф Гесс нь дэлхийн нэгдүгээр дайнд оролцсон. Гесс нь дайны эхний үед явган цэрэгт байлдаж байсан бөгөөд дайны сүүлээр цэргийн нисгэгчийн сургуульд суралцан нмсгэгчээр төгссөн бөгөөд агаарын тулалдаанд олон удаагийн ялалт байгуулсан нисэгч байсан байна. Дэлхийн дайнд Кайзерийн Герман буюу Германы эзэнт гүрний ялагдлаар дуусаж, эзэнт гзрэн задарсантай Гесс санал нэгдэхгүй байжээ. Тэрээр Нацист намд элсэн орж, түүний идэвхитэй гишүүн болжээ. Тэрээр Хитлерийн хамгийн итгэлтэй дотно хүн болж чадсан бөгөөд 1933 онд нацистууд Ьеймарын бүгд найрамдах улсын Засгийн эрхэнд гарахад гол үүрэг гүйцэтгэсэн хмүүсийн нэг байлаа. хитлер канцлер болсоны дараа Гессийг өөрийн албан ёсны залгамжлагч, германы хоёрдугаар хүн болгон зарласан байна. Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэний дараа Гесс нь дайны ажиллагааг төлөвлөхөд идэвхитэй оролцож байсан ба германы гадаад болон дотоод бодлогод нөлөө үзүүлэгч чухал хүн байсан байна.

Рудольф Гесс. 1935

Германчууд 1939-1940 оны байлдааны ажиллагаандаа амжилт гарган франц, польш, бельги, голланд норвегийг эзэлэхэд Гессийн үүрэг багагүй байжээ. Гесс 1941 онд хэнд ч үл мэдэгдэн ганцаараа Ме-110 мркийн онгоц хөлөглөн англид нисэн ирж, тухайн үед британий гадаад бодлогод ихээхэн нөлөө бүхий сэр Гамильтоны эдлэнд шүхрээр буусан байна. Энэ үйлдэл нь Хитлерийг ихээхэн бухимдуулсан байдаг. Гесс Британий засгийн газартай албан ёсны хэлэлцээ хийх гэсэн боловч англичууд түүнийг хүлээн зөвшөөрөлгүй баривчилан дайны олзлогсон хүнээр дайны үлдсэн хугацаанд хорьсон байна.

Рудольф Гесс, Анри де Байе-Латур и Адольф Гитлер на церемонии открытия зимних Олимпийских игр 1936 года. Гармиш-Партенкирхен, 6 февраля 1936
Гесс приветствует фюрера на открытии съезда НСДАП в 1935 году

Дэлхийн хоёрдугаар дайн холбоотны ялалтаар дууссаны дараа Гессийг 1945 онд Нюрнбергийн шүүхээр дайны гэмт хэрэгтэн гэж үзэж шүүж, бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн байна. Гесс нь ялаа эдлэн германы Берлин хот дахь Шдандау шорондүлдмэн амьдралаа өнгөрөөжээ.

канадын Галифакс дах Гессийн хураан авсан 2-р зэргийн Төмөр загалмай одон


1987 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Берлиний Шпандау шоронд Германы нацистын сүүлчийн хоригдол Рудольф Гесс үдээс хойш салхилахаар гарчээ.

В камере. 24 ноября 1945
Постоянная охрана у камеры Рудольфа Гесса в Нюрнбергской тюрьме
Тэрээр амьдралынхаа бараг тал хувийг Шпандаугийн хашааг тойрон алхаж, 46 жил шоронд суусан юм. Тэрээр 1941 оны 5 дугаар сарын тэр өдрөөс хойш Их Британи руу нисч энх тайвныг санал болгосон боловч баривчлагджээ. Тэр шоронд өтөлж хөгширсөн билээ. 93 настай өвгөн шоронгийн хянагчийн хамт түүнд зориулж тусгайлан барьсан цэцэрлэгийн байшин руу аажмаар алхдаг байв. Бүтэн үстэй, өтгөн хөмсөгний доор хурц харцтай Р.Гесс чимээгүйхэн сандал дээр суугаад сонин уншлаа. Амьдралынхаа сүүлийн мөчид ч тэр А.Гитлерийг эцэс төгсгөлгүй биширч, Фюрерийн намыг байгуулсан “жинхэнэ нацист” хэвээр үлджээ. Тэр А.Гитлерийн дараа эрэмбэлэгдэх нацистын №2 удирдагч байсан юм. Р.Гесс хэзээ ч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэдэг. 1987 оны 8 дугаар сарын 17-ны өмнөхөн тэрээр суллагдах боломжгүй гэдгийг ойлгосон бөгөөд түүнийг суллах талаар Зөвлөлтийн удирдагчид ялангуяа М.С.Горбачев хатуу хэвээр байв. Нюрнбергийн шүүхээс бүх насаар нь хорих ялыг эцэс хүртэл нь эдлэх ёстой хэмээжээ. (нацистуудын бусад удирдагчид хүмүүнлэгийн үндэслэлээр ч гэсэн суллагдсан).

Р.Гессийг түшлэгтэй сандал, сонинтой үлдээж, харуул өөрөө сонин авч, байшингаас холдож, ойролцоох модны доор суув. Хэсэг хугацааны дараа тэрээр "Өвөө" (хянагчид түүнийг ингэж дууддаг байсан) дээр очихоор цонхоор харахад тэр урьдын адил сониноо уншиж байсан. Гэвч тэрээр хүзүүндээ цахилгааны утас ороосон (байшинд дэнлүүг ингэж холбосон) унасан байхыг харсан юм. Утасны нөгөө үзүүр нь цонхны бариултай холбоотой байв. Хянагч тэр даруй тусламж дуудсан боловч сэхээн амьдруулах анхны тусламж тус болсонгүй зүрх нь зогсчээ. Рудольф Гессийн цогцсыг Британийн цэргийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэр өдрийн 16 цаг 10 минутад Шпандаугийн сүүлчийн хоригдол нас барсныг зарлав. Рудольф Гесс шоронд хоригдсон сүүлийн 7626 хоногоо ганцаардмал байдалд өнгөрүүлсэн гэдэг. Фюрерийн орлогч бөгөөд "баруун гар" Р.Гессийг дайн эхлүүлж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон Нюрнберг хотын шүүх хурлын дараа түүнийг өөр зургаан нацистын хамт Шпандау шорон руу аваачжээ. Рудольф Гесс “7 дугаар хоригдол" болсон ба харин 1-д байранд Гитлерийн залуучууд, Венийн Гаулейтерийн тэргүүн Б.фон Ширах, 2-т адмирал К.Дониц, 3-т Богеми, Моравийн хамгаалагч К.фон Нейрат, 4-т Адмирал Э.Рэдер, Эдийн засгийн сайд В.Функ, Гитлерийн архитектор, Зэвсгийн яамны сайд А.Спир нар мөн тэнд сууж байв. Эхний зургаан хүн бүгд 10-20 жилийн хорих ял авч, 1966 он гэхэд суллагджээ. Зөвхөн Рудольф Гесс л Шпандауд ганцаар үлдсэн билээ. Рудольф Гесс маш ихэмсэг байсан бөгөөд ажиллахыг хүсдэггүй байв. Бусад хоригдлуудыг сулласны дараа түүнд хэн ч саад болоогүй гэдэг. “Амиа хорлосон”-ы дараа "орлогч фюрер"-ийн хүү Вольф-Рюдигер Гесс болон түүний өмгөөлөгч Альфред Зайдл нар Рудольф Гессийг устгасан гэж тэр даруй мэдэгдэв.

Марш памяти Рудольфа Гесса в Вунзиделе, на баннере надпись «Мученики не умирают». 2004

[[Файл:Grab von Rudolf Heß - geo.hlipp.de - 825.jpg|thumb|Уничтоженное в 2011 году надгробие на могиле Рудольфа Гесса в Вунзиделе]

Түүний үхлийн талаарх таамаг

[засварлах | кодоор засварлах]

1. Тусгайлсан шалгалтаар Рудольф Гесс өөрийгөө дүүжлээгүй хэн нэгэн утсаар боомилсон болох нь илэрсэн, 2. Нас барахынхаа өмнөхөн Рудольф Гесс суллагдахыг хүсч байсан бөгөөд 1941 онд Британичуудтай хийсэн хэлэлцээнийхээ тухай дуулиан шуугиантай үнэнийг дэлхий нийтэд хэлэх гэж байв. А.Гитлер довтолно. Европын нийтлэг дайсан (ЗСБНХУ), Их Британи нар хоёр дахь фронт нээхийг хойшлуулж, шийдэмгий бус тулалдах болно. Дорно дахинд Рейхийн ялалт байгуулсны дараа Англи, Герман улсууд дэлхийг нөлөөллийн бүс болгон хувааж, Англитай таатай нөхцлөөр гэрээ байгуулна хэмээн ярих гэж байсан. 3. Рудольф Гесс хүүтэйгээ үнэнийг хэлбэл амь насаа алдах тухайгаа ярьсан. Мөн түүнийг суллагдсаны дараа илчлэгдэх үнэнээс болгоомжилж Британийн Агаарын тусгай албаны хүчин Шпандаугийн сүүлчийн хоригдлыг устгаж, амиа хорлосон болгосон. 4. Аллагын ул мөрийг нуухын тулд холбоотнууд Шпандау шоронг устгасан. Өөр нэг таамгаар 1979-1986 онуудад Рудольф Гесс 5 удаа суллагдах хүсэлт гаргасан бөгөөд тэр болгонд ЗХУ-аас бусад бүх холбоотнууд түүний хүсэлтийг зөвшөөрөхөд бэлэн байв. Тиймээс Британичууд нацистыг суллахаас эмээхгүй байсан нь тодорхой харагддаг. Зөвхөн Зөвлөлтийн хориг саад болсон. Нэмж дурдахад 1987 оноос өмнө Рудольф Гесс 4 удаа амиа хорлохыг оролдсон (хамгийн сүүлд 1977 онд) ба өлсгөлөн зарлаж, ерөнхийдөө сэтгэцийн хувьд тогтворгүй, 1969 он хүртэл төрөл төрөгсөдтэйгөө уулзахаас татгалзаж байсан, хоригдож байхдаа ой санамжаа алдсан аж. Нацистын сүүлчийн удирдагчийг хэн хороосон нь таамаг хэвээр үлджээ...

Загвар:Германы нацизм