Рудольф Хесс
Рудольф Хесс | |
|---|---|
Хесс 1935 он | |
| Нацист намын фюрерын орлогч | |
| Албан тушаал хашсан 1933 оны 4 сарын 21 – 1941 оны 5 сарын 12 | |
| Фюрер | Адольф Хитлер |
| Өмнөх | Албан тушаал бий болсон |
| Дараах | Мартин Борманн (Нацист намын канцлерын газрын дарга) |
| Яамгүй сайд | |
| Албан тушаал хашсан 1933 оны 12 сарын 1 – 1941 оны 5 сарын 12 | |
| Chancellor | Адольф Хитлер |
| Нацист Намын канцлерын газрын дарга | |
| Албан тушаал хашсан 1933 оны 3 сарын 20 – 1941 оны 5 сарын 12 | |
| Өмнөх | Албан тушаал бий болсон |
| Дараах | Мартин Борманн |
| Нацист намын фюрерийн хувийн туслах | |
| Албан тушаал хашсан 1925[1]–1935[2] | |
| Өмнөх | Албан тушаал бий болсон |
| Дараах | Мартин Борманн |
| Бусад албан тушаал | |
| 1939–1941 | Райхын Батлан Хамгаалах Яамны сайдын зөвлөлийн гишүүн[3] |
| 1933 оны 6-9 сар | Нацист Намын орлогч дарга (райхслайтер) |
| 1933–1941 | Райхстагийн гишүүн[4] |
| 1932–1941 | Нацист намын улс төрийн төв хорооны дарга[4] |
| Хувийн мэдээлэл | |
| Төрсөн | Рудольф Волтер Рихард Хесс 1894 оны 4 сарын 26 Египет, Александриа |
| Нас барсан | 17 8 сарын 1987 (93 насалсан) Баруун Герман, Баруун Берлин, Спандау шорон |
| Expression error: Unrecognized punctuation character "[". of death | дүүжилж амиа хорлосон |
| Үндэсний харьяалал | Герман |
| Улс төрийн нам | Нацист Нам (1920–1941) |
| Эхнэр, Нөхөр | Илсе Прөл (г. Error: Invalid time.) |
| Хүүхэд | Вольф Рүдигер Хесс |
| Алма матер | Мюнхений их сургууль |
| Гарын үсэг | |
| Цэргийн алба | |
| Харьяалал | Германы эзэнт гүрэн |
| Салбар | Германы эзэн хааны арми |
| Алба хаасан жил | 1914–1918 |
| Цол | Нөөцийн дэслэгч |
| Unit |
|
| Тулаан/дайн | |
| Шагнал | Төмөр загалмай, 2-р зэрэг |
| Гэмт хэрэгЗагвар:Infobox criminal | |
Рудольф Хесс (герман. Rudolf Walter Richard Heß, 1894 онд Египет улсад төрсөн -1987 онд Шпандау шоронд өөрийгөө хороож нас барсан) - Нацист Германы төрийн зүтгэлтэн, дайны гэмт хэрэгтэн хүн юм.

Намтар
[засварлах | кодоор засварлах]Рудольф Хесс дэлхийн нэгдүгээр дайнд оролцсон. Хесс нь дайны эхний үед явган цэрэгт байлдаж байсан бөгөөд дайны сүүлээр цэргийн нисгэгчийн сургуульд суралцан нисгэгчээр төгссөн бөгөөд агаарын тулалдаанд олон удаагийн ялалт байгуулсан нисгэгч байв. Дэлхийн дайн Кайзерын Герман буюу Германы эзэнт гүрний ялагдлаар дуусаж, эзэнт гүрэн задарсантай Хесс санал нэгдэхгүй байжээ. Тэрээр Нацист намд элсэн орж, түүний идэвхтэй гишүүн болжээ. Тэрээр Хитлерийн хамгийн итгэлтэй дотно хүн болж чадсан бөгөөд 1933 онд нацистууд Ваймарын бүгд найрамдах улсын Засгийн эрхэнд гарахад гол үүрэг гүйцэтгэсэн хмүүсийн нэг байлаа. Хитлер канцлер болсны дараа Хессийг өөрийн албан ёсны залгамжлагч, Германы хоёрдугаар хүн болгон зарласан байна. Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний дараа Хесс нь дайны ажиллагааг төлөвлөхөд идэвхтэй оролцож байсан ба Германы гадаад болон дотоод бодлогод нөлөө үзүүлэгч чухал хүн байсан.

Германчууд 1939-1940 оны байлдааны ажиллагаандаа амжилт гарган Франц, Польш, Бельги, Нидерланд, Норвегийг эзэлэхэд Хессийн үүрэг багагүй байжээ. Хесс 1941 онд хэнд ч үл мэдэгдэн ганцаараа Ме-110 маркийн онгоц хөлөглөн Англид нисэн ирж, тухайн үед Британийн гадаад бодлогод ихээхэн нөлөө бүхий сэр Хамильтоны эдлэнд шүхрээр буусан байна. Энэ үйлдэл нь Хитлерийг ихээхэн бухимдуулсан байдаг. Хесс Британийн засгийн газартай албан ёсны хэлэлцээ хийх гэсэн боловч англичууд түүнийг хүлээн зөвшөөрөлгүй баривчлан, дайны олзлогдсон хүнээр дайны үлдсэн хугацаанд хорьсон байна.


Дэлхийн хоёрдугаар дайн холбоотны ялалтаар дууссаны дараа Хессийг 1945 онд Нюрнбергийн шүүх хурлаар дайны гэмт хэрэгтэн гэж үзэж шүүж, бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн байна. Хесс ялаа эдлэн Германы Берлин хот дахь Шпандау шоронд үлдсэн амьдралаа өнгөрүүлжээ.
Үхсэн нь
[засварлах | кодоор засварлах]1987 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Берлиний Шпандау шоронд Германы нацистын сүүлчийн хоригдол Рудольф Хесс үдээс хойш салхилахаар гарчээ.


Тэрээр амьдралынхаа бараг тал хувийг Шпандаугийн хашааг тойрон алхаж, 46 жил шоронд суусан юм. Тэрээр 1941 оны 5 дугаар сарын тэр өдрөөс хойш Их Британи руу нисэж энх тайвныг санал болгосон боловч баривчлагджээ. Тэр шоронд өтөлж хөгширсөн билээ. 93 настай өвгөн шоронгийн хянагчийн хамт түүнд зориулж тусгайлан барьсан цэцэрлэгийн байшин руу аажмаар алхдаг байв. Бүтэн үстэй, өтгөн хөмсөгний доор хурц харцтай Р.Хесс чимээгүйхэн сандал дээр суугаад сонин уншлаа. Амьдралынхаа сүүлийн мөчид ч тэр А.Хитлерийг эцэс төгсгөлгүй биширч, Фюрерийн намыг байгуулсан “жинхэнэ нацист” хэвээр үлджээ. Тэр А.Хитлерийн дараа эрэмбэлэгдэх нацистын №2 удирдагч байсан юм. Р.Хесс хэзээ ч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэдэг. 1987 оны 8 дугаар сарын 17-ны өмнөхөн тэрээр суллагдах боломжгүй гэдгийг ойлгосон бөгөөд түүнийг суллах талаар Зөвлөлтийн удирдагчид ялангуяа М.С.Горбачев хатуу хэвээр байв. Нюрнбергийн шүүхээс бүх насаар нь хорих ялыг эцэс хүртэл нь эдлэх ёстой хэмээжээ. (нацистуудын бусад удирдагчид хүмүүнлэгийн үндэслэлээр ч гэсэн суллагдсан). Р.Хессийг түшлэгтэй сандал, сонинтой үлдээж, харуул өөрөө сонин авч, байшингаас холдож, ойролцоох модны доор суув. Хэсэг хугацааны дараа тэрээр "Өвөө" (хянагчид түүнийг ингэж дууддаг байсан) дээр очихоор цонхоор харахад тэр урьдын адил сониноо уншиж байсан. Гэвч тэрээр хүзүүндээ цахилгааны утас ороон (байшинд дэнлүүг ингэж холбосон) унасан байхыг харсан юм. Утасны нөгөө үзүүр нь цонхны бариултай холбоотой байв. Хянагч тэр даруй тусламж дуудсан боловч сэхээн амьдруулах анхны тусламж тус болсонгүй зүрх нь зогсчээ. Рудольф Хессийн цогцсыг Британийн цэргийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэр өдрийн 16 цаг 10 минутад Шпандаугийн сүүлчийн хоригдол нас барсныг зарлав. Рудольф Хесс шоронд хоригдсон сүүлийн 7626 хоногоо ганцаардмал байдалд өнгөрүүлсэн гэдэг. Фюрерийн орлогч бөгөөд "баруун гар" Р.Хессийг дайн эхлүүлж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон Нюрнберг хотын шүүх хурлын дараа түүнийг өөр зургаан нацистын хамт Шпандау шорон руу аваачжээ. Рудольф Хесс “7 дугаар хоригдол" болсон ба харин 1-д байранд Хитлерийн залуучууд, Венийн Гаулейтерийн тэргүүн Б.фон Ширах, 2-т адмирал К.Дониц, 3-т БоХеми, Моравийн хамгаалагч К.фон Нейрат, 4-т Адмирал Э.Рэдер, Эдийн засгийн сайд В.Функ, Гитлерийн архитектор, Зэвсгийн яамны сайд А.Спир нар мөн тэнд сууж байв. Эхний зургаан хүн бүгд 10-20 жилийн хорих ял авч, 1966 он гэхэд суллагджээ. Зөвхөн Рудольф Хесс л Шпандауд ганцаар үлдсэн билээ. Рудольф Хесс маш ихэмсэг байсан бөгөөд ажиллахыг хүсдэггүй байв. Бусад хоригдлуудыг сулласны дараа түүнд хэн ч саад болоогүй гэдэг. Амиа хорлосоны дараа "орлогч фюрер"-ийн хүү Вольф-Рюдигер Хесс болон түүний өмгөөлөгч Альфред Зайдл нар Рудольф Хессийг устгасан гэж тэр даруй мэдэгдэв.

Түүний үхлийн талаарх таамаг
[засварлах | кодоор засварлах]1. Тусгайлсан шалгалтаар Рудольф Хесс өөрийгөө дүүжлээгүй хэн нэгэн утсаар боомилсон болох нь илэрсэн, 2. Нас барахынхаа өмнөхөн Рудольф Хесс суллагдахыг хүсэж байсан бөгөөд 1941 онд британичуудтай хийсэн хэлэлцээнийхээ тухай дуулиан шуугиантай үнэнийг дэлхий нийтэд хэлэх гэж байв. А.Хитлер довтолно. Европын нийтлэг дайсан (ЗСБНХУ), Их Британи нар хоёр дахь фронт нээхийг хойшлуулж, шийдэмгий бус тулалдах болно. Дорно дахинд Рейхийн ялалт байгуулсны дараа Англи, Герман улсууд дэлхийг нөлөөллийн бүс болгон хувааж, Англитай таатай нөхцөлөөр гэрээ байгуулна хэмээн ярих гэж байсан. 3. Рудольф Хесс хүүтэйгээ үнэнийг хэлбэл амь насаа алдах тухайгаа ярьсан. Мөн түүнийг суллагдсаны дараа илчлэгдэх үнэнээс болгоомжилж Британийн Агаарын тусгай албаны хүчин Шпандаугийн сүүлчийн хоригдлыг устгаж, амиа хорлосон болгосон. 4. Аллагын ул мөрийг нуухын тулд холбоотнууд Шпандау шоронг устгасан. Өөр нэг таамгаар 1979-1986 онуудад Рудольф Хесс 5 удаа суллагдах хүсэлт гаргасан бөгөөд тэр болгонд ЗХУ-аас бусад бүх холбоотнууд түүний хүсэлтийг зөвшөөрөхөд бэлэн байв. Тиймээс британичууд нацистыг суллахаас эмээхгүй байсан нь тодорхой харагддаг. Зөвхөн Зөвлөлтийн хориг саад болсон. Нэмж дурдахад 1987 оноос өмнө Рудольф Хесс 4 удаа амиа хорлохыг оролдсон (хамгийн сүүлд 1977 онд) ба өлсгөлөн зарлаж, ерөнхийдөө сэтгэцийн хувьд тогтворгүй, 1969 он хүртэл төрөл төрөгсөдтэйгээ уулзахаас татгалзаж байсан, хоригдож байхдаа ой санамжаа алдсан аж. Нацистын сүүлчийн удирдагчийг хэн хороосон нь таамаг хэвээр үлджээ...
Зохиолууд
[засварлах | кодоор засварлах]- Загвар:Нп3. The Loneliest Man in the World. — London: Martin Secker & Warburg, 1974.
- Hess, Wolf Rüdiger. My Father Rudolf Hess. — London: W.H. Allen, 1987. — ISBN 0-352-32214-4.
- Manvell, Roger; Fraenkel, Heinrich. Hess: A Biography. — London: Granada, 1971. — ISBN 0-261-63246-9.
- Görtemaker M. Rudolf Hess: Der Stellvertreter. — München: C.H. Beck, 2023. — ISBN 978-3406652912.
- Nesbit, Roy Conyers; van Acker, Georges. The Flight of Rudolf Hess: Myths and Reality. — Stroud: Загвар:Нп3, 2011. — ISBN 978-0-7509-4757-2.
- Загвар:Нп3. The Pursuit of the Nazi Mind: Hitler, Hess, and the Analysts. — Oxford; New York: Oxford University Press, 2012. — ISBN 978-0-19-954168-3.
- Rojas, John-Paul Ford; Wardrop, Murray. Report into Rudolf Hess death fails to answer unexplained questions about Nazi prisoner's 'suicide' (en) // The Telegraph : journal. — 2012. — 17 March.
- Sereny, Gitta. Albert Speer: His Battle With Truth. — New York: Vintage, 1996. — ISBN 978-0-679-76812-8.
- William L. Shirer. Загвар:Нп3. — New York: Simon & Schuster, 1960. — ISBN 978-0-671-62420-0.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Nesbit & van Acker 2011, х. 19.
- ↑ Collier & Pedley 2000, х. 68.
- ↑ Broszat 1981, х. 308–309.
- ↑ 4.0 4.1 Nazi Conspiracy and Aggression 1946, х. 466.
- Рудольф Хесс
- Германы эзэнт гүрний канцлерын орлогч (1933-1945)
- ВБНУ-ын Райхстагийн гишүүн
- Райхстагийн гишүүн (Германы эзэнт гүрэн, 1933-1945)
- ГҮСАН-ын гишүүн
- Германы Ажилчны Намын гишүүн
- Германы төрийн албан хаагч
- Германы намын зүтгэлтэн
- Дэлхийн хоёрдугаар дайн
- Холокостын гэмт хэрэгтэн
- Нацизмын зэвсэгт хүчний хүн
- Германы эзэнт гүрний дэлхийн нэгдүгээр дайны хүн
- ГҮСАН-ын Намын Алтан тэмдэг шагналтан
- Төмөр Загалмайн 1-р зэргийн одон шагналтан
- Германы түүхэн хүн
- Яллагдсан хүн
- Дайны гэмт хэрэгтэн
- Германы хүн
- Германчууд
- 1894 онд төрсөн
- 1987 онд өнгөрсөн