Jump to content

Рэгжийбуугийн Давааням

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Рэгжийбуугийн Давааням
Төрсөн газарМонгол улсын Говь-Алтай
аймгийн Чандмань сум
Амьдарсан нь1956–2006 он (50 насласан)
Алдар цол
Бөхийн цолулсын заан
Цол ахисан он жил
Улсын заан1987
Улсын начин1980
Улсын наадмын барилдааны амжилт
Шөвгөрсөн6 (1980, 1983, 1984,
1987, 1988, 1989)

Рэгжийбуугийн Давааням (* 1956 онд Говь-Алтай аймгийн Чандмань сум; † 2006 оны 12 сар) нь үндэсний бөхийн улсын заан цолтой бөх байсан юм.

  • 1980 онд 6 давж улсын начин цол хүртсэн
  • 1983 онд 5 давж "Улам өрнөх" чимэг хүртэв
  • 1984 онд 6 давж "Цог нэмэх" чимэгтэй болсон
  • 1987 онд Монголын Бүх Ард Түмний Спартакиадын үндэсний бөхийн аварга шалгаруулах 34 бөхийн тойргийн тэмцээнд 30 давж 2-р байр эзлэн, улсын заан болов
  • 1987 онд 5 давж "Өсөн нэмэх" чимэг нэмэв
  • 1988 онд 5 давж "Үнэн хүчит" чимэгтэй болов
  • 1989 онд 6 давж "Өрнөн дэлгэрэх" чимэг нэмжээ
  • 1990 онд Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншиг наадамд 5 давж "Бат нягт" чимэг нэмсэн

Эхнэр, 3 хүүтэй. Дунд хүү Д.Лхагвадорж нь үндэсний бөхийн улсын начин, бага хүү Д.Бямбадорж нь мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна цолтой. Төрсөн ах Р.Нямдорж нь Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн юм.