Jump to content

Саарал толгойт загасч бүргэд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Саарал толгойт загасч бүргэд

Ховордолтын зэрэглэл

Ховордох дөхсөн (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Харцагатан
Овог: Харцагынхан
Төрөл: Ichthyophaga
Зүйл: I. ichthyaetus
Латин нэр
Ichthyophaga ichthyaetus
(Хорсфилд, 1821)

Саарал толгойт загасч бүргэд (Ichthyophaga ichthyaetus) нь Харцагынхан овгийн махчин шувуу юм.

Энэхүү шувуу нь өмнөд Ази, Энэтхэг, Шри Ланка , Филиппинд нутаглана. Тэд усны дэргэдэх ой модонд үүрлэн 2-4 өндөг гаргана.

Саарал толгойт загасч бүргэд нь 70-75 см урт, нас бие гүйцсэн нь хар бор далавч, нуруутай, саарал толгой, улаан бордуу цээжтэй байдаг. Хэвлийн доод хэсэг, сүүл нь цагаан өнгөтэй.

Эр, эм нь адил зүстэй ч нас бие гүйцээгүй залуу нь арай өөр юм. Тэд нуур цөөрөм, томхон гол мөрнөс загас ангуучлан хооллодог.