Сайн сайхан байдал

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Сайн сайхан байдал гэдэг нь (амар амгалан байдал, сайн байдал, сайн сайхан байх нь гэх мэт) дутагдах гачигдах зүйлгүйгээр гэр бүл, найз нөхөдтэйгөө харилцах харилцаа, сэтгэл хөдлөлийн болон бие махбодын эрүүл мэндийн сайн сайхан байх хүний оршихуйн асуудал юм.

Философийн хандлага[засварлах | edit source]

Сайн сайхан байдал ба аз жаргал гэдэг нь ялгаатай ойлголт гэж үзэж байна. Иймд "аз жаргалтай байдал", "сэтгэл ханамжтай байдал", "таашаал" эсвэл "сайн сайхан байдал" гэсэн нэр томьёо нь хэд хэдэн боломжит төлвийг илэрхийлж болно.

  • Өнгөрсөн үйл явдлын талаарх тусгал
  • Аз жаргалын тухай агшин зуурын үнэлгээ
  • Өөрөө эсвэл өөр хүнтэй хамт
  • Тархинд үүссэн зураглалын дүгнэлт
  • Мэдрэхүйгээс үүссэн мэдрэмж (өвдөлт, таашаал)
  • Танин мэдэхүйн бүтцээс хамаарсан (буруу сэтгэхүй, төөрөгдөл)
  • Буянаас үүдэлтэй (залбирал нь угаасаа сайн сайхан байдалд нөлөөлдөг үү?)
  • Амьрал, туулсан туршлагын үргэлжлэх хугацаа
  • Бусад хүчин зүйлүүдэд үзүүлэх нөлөө (жишээлбэл, хувийн удирдлага, эрх мэдэл)
  • Давтагдах байдал (донтолтоос үүдэлтэй таашаал аз жаргалтай нийцэхгүй гэж үү?)
  • Бодит байдал ("эрүүл хооллолт" эсвэл "хурьцал" нь үргэлж тааламжтай байдаг уу?)
  • Хэт өөрийгөө дөвийлгөх эсвэл хэт жижигрүүлэх үзэлтэй эсэх,
  • Аз жаргал нь сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлдэг эсэх (нөлөөлөлд суурилсан сэтгэгдэл төсөөлөл)
  • Аз жаргал нь танин мэдэхүйн дүгнэлтийг тусгасан эсэх (амьдралын сэтгэл ханамжийн сэтгэгдэл төсөөлөл)

Шинжлэх ухааны хандлага[засварлах | edit source]

Сэтгэл судлалын гурван дэд салбар нь сэтгэл зүйн сайн сайхан байдлыг судлахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

  • Сэтгэл зүйн сайн сайхан байдлыг насан туршийн өсөлтийн хэв маягаар шинжилж болох хөгжлийн сэтгэл зүй байна.
  • Маслоу, Рожерс, Юнг, Аллпорт нарын сэтгэл зүйн сайн сайхан байдлыг харгалзан үзэх боломжтой хувийн сэтгэл зүй байна.
  • Сайн сайхан байдал нь махбодын ба сэтгэлзүйн болон нийгмийн хэрэгцээнээс бүрдэх эмнэхүйн сэтгэл зүй байна.