Jump to content

Сакамото Рюүичи

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сакамото Рюүичи, 2013 он.

Сакамото Рюүичи (япон: 坂本 龍一, Хепберн: Sakamoto Ryūichi; 1952 оны 1-р сарын 17-нд Токио хотын тусгай Накано дүүрэгт төрсөн - 2023 оны 3-р сарын 28-нд Токио хотноо нас барсан) - Японы хөгжимчин, хөгжмийн зохиолч, даралтат хөгжимчин, продюсер, дуучин, жүжигчин. Тэрээр гоцлол дуучин болон синтезаторын "Yellow Magic Orchestra" (YMO) хамтлагийн гишүүнээр хөгжмийн олон төрлийн хэв маягийг баримталдаг байв. Сакамото нь YMO хамтлагийн гишүүд Хосоно Харүоми, Такахаши Юкихиро нарын хамт электрон хөгжмийн хэд хэдэн төрөлд нөлөөлж, анхдагч болсон. Киноны хөгжмийн зохиолчийн хувьд Сакамото Рюүичи Академийн шагнал (Оскар), BAFTA, Грэмми болон хоёр Алтан бөмбөрцөг шагнал хүртсэн.

Тэрээр алдарт кино найруулагч Бернардо Бертолуччигийн "Сүүлчийн эзэн хаан", "Хамгаалагдсан тэнгэр", "Бяцхан Будда" болон Алехандро Иннаритугийн "Амьд үлдэгсэд" (The Revenant) зэрэг кинонуудын хөгжмийг зохиосон гэдгээрээ алдартай.

Сакамото 1970-аад оны дунд үед Токиогийн Үндэсний Урлаг, Хөгжмийн Их Сургуульд сурч байхдаа студийн хөгжимчин, продюсер, аранжировщикаар ажиллаж эхэлсэн. Түүний анхны томоохон амжилт нь 1978 онд YMO-г хамтран үүсгэн байгуулагчаар ажилласан явдал байв. Тэрээр мөн бие даасан карьераа эхлүүлж, тухайн жилдээ туршилтын электрон фьюжн цомог болох Thousand Knives, 1980 онд B-2 Unit цомгоо гаргасан. B-2 Unit цомогт электро, хип хоп, бүжгийн хөгжмийн хөгжилд чухал нөлөө үзүүлсэн "Riot in Lagos" дуу багтсан юм.

Хөгжмийг нь бүтээсэн кинонууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1983 — Ноён Лоуренс, Зул сарын баярын мэнд хүргэе / Merry Christmas Mr. Lawrence
  • 1987 — Эзэн хааны сансрын хүчин: Онэамиийн жигүүр / Ôritsu uchûgun Oneamisu no tsubasa / Royal Space Force: The Wings of Honneamise
  • 1988 — Сүүлчийн эзэн хаан / The Last Emperor — Амакасу Масахико /дүр/
  • 1990 — Тэнгэр дор / The Sheltering Sky
  • 1990 — Үйлчлэгчийн түүх / The Handmaid’s Tale
  • 1992 — Өндөр өсгий / Tacones lejanos
  • 1992 — Эмилигийн дуу цахилгаантай даваа / Emily Brontë's Wuthering Heights
  • 1993 — Зэрлэг далдуу мод / Wild Palms
  • 1993 — Бяцхан Будда / Little Buddha
  • 1998 — Могойн нүд / Snake Eyes
  • 1998 — Хайр бол чөтгөр / Love Is The Devil
  • 1999 — Хорио / Gohatto
  • 2002 — Кино шиг миний амьдрал / Minha Vida Como Un Filme
  • 2002 — Хэцүү эмэгтэй / Femme Fatale
  • 2003 — Деррида / Derrida
  • 2005 — / Shining Boy & Little Randy
  • 2005 — Тони Такитани / Tony Takitani
  • 2007 — Торго / Silk
  • 2008 — Индиго / Indigo (к/м)
  • 2015 — Амьд үлдэгч / The Revenant
  • 2016 — Уур / Ikari
  • 2019 — Проксима / Proxima
  • 2020 — Минамата / Minamata
  • 2023 — Мангас / 怪物 Kaibutsu

Сакамото Рюүичи 2023 оны 3-р сарын 28-нд 71 насандаа хорт хавдраар нас баржээ.