Сакраменто (хот)

Сакраме́нто (англи. Sacramento [ˌsækrəˈmɛntoʊ], испани дуудлага: [sakɾaˈmento], испани хэлээр «шашны ариун нууцлал») —АНУ-ын баруун хэсэгт Сакраменто голын бэлчирт орших хот бөгөөд Калифорни мужийн нийслэл болон Сакраменто тойргийн төв хот юм. Сакраменто хотыг 1848 оны 12-р сард Швейцарийн цагаачийн хүү залуу Жон Саттер (англи. John Sutter) энэ бүс нутагт анхны цагаан арьст хүмүүсийн сууринг үүсгэн байгуулжээ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Европчуудын колоничлолоос өмнө голын хөндийд Америкийн уугуул индианчуудын Найсенан, Мивокс овог аймгууд амьдардаг байжээ.
1799 онд (бусад эх сурвалжийн дагуу - 1808) Испанийн аялагч Габриэль Морага энэ хөндийг судалжээ. Байгалийн үзэсгэлэнт байдал, элбэг дэлбэг байдлыг гайхшруулсан Морага «¡Es como el sagrado sacramento!» (Энэ бол Ариун гэгээн Бэлэгтэй адил юм!) гэж хэлсэнээс хотын нэр гаралтай гэдэг юм.
Тус газар нутгийг албан ёсоор эзэмшиж байсан Мексикийн засгийн газар хотын хөгжилд огт анхаарал хандуулаагүй байсан ажээ. Үүний үр дүнд энд суурьшсан анхны европ хүн бол 1839 онд Швейцараас ирсэн цагаач Жон Саттер байв. Уг сууринг анх "Саттерын тээрэм" гэж нэрлэж байжээ.
1849 оны Калифорнийн алтны халуурлын үеэр Сакраменто нь алт олборлох бүс нутгийн төв болжээ. Жон Саттерын хүү мөн Жон Саттер 1848 оны 12-р сард ирж буй хайгуулчдад зориулж ойролцоох шинэ суурин байгуулж, хөндийн нэрээр Сакраменто гэж нэрлэжээ. 1849 онд иргэдийн нэгдсэн хурлаар хотын дүрмийг баталж, 1850 оны 2-р сарын 27-нд Калифорни мужийн хууль тогтоох хурлаар батласан ажээ.
1850-иад оны үед Сакраменто хотод үер, гал түймэр, халдварт өвчний тахал зэрэг хэд хэдэн удаа тохиолдсон боловч хотын таатай газар зүйн байршлын улмаас хүн ам нь хурдацтай өсч, 1860 он гэхэд 10,000 гаруй хүн амтай болжээ.

1879 онд Сакраменто хотыг мужийн байнгын нийслэл болсон гэж зарласан юм.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]2020 оны байдлаар Сакраменто хотод 524,943 хүн амьдарч байсан бөгөөд ойр орчмын сууринтай нийлээд 2 сая 600 мянга гаруй байсан юм.
Хүн амын арс өнгөний бүтэц:
- цагаан арьстнууд — 34,5 % (1970 онд— 71,4 %)
- латинамерикууд — 26,9 %
- азиас гаралтнууд— 17,8 %
- хар арьстнууд — 16,6 %
- индианчууд— 1,1 %
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]Сакраменто хотын эдийн засаг нь төрийн захиргааны салбар (жишээлбэл, зөвхөн Калифорни мужийн төрийн байгууллагуудад 73 мянга гаруй хүн ажилладаг) эрүүл мэнд, боловсрол, электроник, мэдээллийн технологид тулгуурладаг байна.
Энэ хотод Sutter Health, Blue Diamond Growers, Aerojet Rocketdyne, Teichert, The McClatchy компанийн төв оффисууд байрладаг. Intel корпораци нь хотын ойролцоо томоохон үйлдвэрлэлийн байгууламжуудтай (ойролцоогоор 6000 ажилтантай). Онлайн жижиглэн худалдаалагч Amazon нь Сакраментогийн олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо байрладаг SMF1 ба SMF6 гэсэн хоёр төвтэй.
Спорт
[засварлах | кодоор засварлах]Тус хотод Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд буюу NBA-д тоглодог Сакраменто Кингс сагсан бөмбөгийн баг байрладаг.