Самандын Жавхлан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Самандын Жавхлан
2014 он. «Монголд мэндэлсэн өдөр» нэвтрүүлэгт
2014 он. «Монголд мэндэлсэн өдөр» нэвтрүүлэгт
Ерөнхий мэдээлэл
Бүтэн нэрСамандын Жавхлан
Хоч алдарНийтийн дууны ханхүү
Төрсөн өдөр1980 оны 2 сарын 21 (1980-02-21) (39 настай)
Төрсөн газарМонгол улсын Увс
аймгийн Улаангом хот
Яс үндэсмонгол үндэстэн (дөрвөд ястан)
Улсын иргэнМонгол улс Монгол (МУ)
Ажил үйлдуучин, монголорхох үзэлтэн
ЭхнэрГ. Долгормаа (өмнө)
Г. Эрдэнэчимэг (одоо)
Дуулдаг хэлмонгол хэл (олон аялгуу)
Урсгалнийтийн (зохиолын) дуу
Танил үе2000 он — өнөөдөр
ХамтрагчТ. Баясгалан (2000-2003)
Төгссөн ньСоёл Урлагийн Их Сургууль -
дуурийн дуу дуулаач (2003)
Алдар цол
Төр нийгмийн шан
Монгол улсын гавьяат жүжигчин (2009)

Самандын Жавхлан (1980 оны хоёрдугаар сард Улаангомд төрсөн) — монгол хэлээр дуулж 2000 оноос Монгол улс, улмаар нийт Монгол угсаатны дунд танигдсан зохиолын дуучин, улс төрч. 2009 онд Монгол улсын гавьяат жүжигчин болсон. 2016 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар бие даан нэр дэвшиж ялалт байгуулснаар 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллахаар болсон.

Намтар[засварлах | edit source]

Самандын Жавхлан
Монгол нэрийдэл
монгол үсгээр
худамᠵᠢᠪᠬᠣᠯᠠᠩ 1
ᠰᠠᠮᠠᠨᠳᠠ ᠶᠢᠨ ᠵᠢᠪᠬᠣᠯᠠᠩ
кирилл үсгээр
буриадЖабхалан
монголЖавхлан 2
Самандын Жавхлан
халимагҖивхлаң
1 Галиг: ǰibqulang, жибхуланг
2 Латин галиг: Javkhlan, Javhlan
жавхлан — «сүр хүчин, цог үзэсгэлэн, чанар үзэмж идтэй сайхан» гэсэн үг.[1]

Бага нас, сургууль[засварлах | edit source]

Жавхлан 1980 оны 2 сарын 21-нд Монгол улс (БНМАУ)-ын Увс аймгийн төв Улаангом хотод ойрд-дөрвөдийн яст монгол үндэстэн Самандын хөвүүн болон төржээ. Дээрээ нэг ах, хоёр эгч, доороо нэг охин дүүтэй буюу таван хүүхэдтэй айлын дөрөв дэх нь юм. Түүний эцэг Даржаагийн Саманд инженер, шүлэг зохиодог хүн байсан бол эх Лхагвын Тогтох нь түүх, газар зүйн багш байв.[2]

Жавхлан Улаангомын II 10 жилийн дунд сургуулыг дүүргээд 1997 онд 17 настайдаа Улаанбаатарт ирж СУИС-т дуурийн дуучны ангид элсэн сураад 2003 онд бакалавр зэрэгтэй төгсч мэргэжлийн дуучин болжээ. Ахиулан сурч 2006 онд магистр зэрэг авсан.[3]

Дуучны амжилт[засварлах | edit source]

Оюутан Жавхлан нэг сургууль, нэг ангийн Баясгалантай хослон дуулж эхлэв. Тэд 2000 онд Мөнхрөх ч биш дээ хоёулаа, Хонгорхон үр минь гэх хоёр дуугаараа анх олонд танигдсан. 2001 оны Насны хайр нь тэр хоёрыг Монгол оронд алдаршуулжээ.[4]

Улс төр, монголчлол[засварлах | edit source]

Хань, гэр бүл[засварлах | edit source]

Үзэгч сонсогчид Жавхлан Баясгалан хоёрыг хослон дуулсаар гэрлэх байх гэж хардаг байсан ч эсрэг эргэж 2003 оноос хамт дуулахаа ч больжээ. Жавхлан тэд амрагийн харьцаатай байгаагүйг батлаж «Баясгалан миний найзтай үерхдэг байсан» гэж хэлсэн.[7][8]

С.Жавхлан 2007 онд "Торгоны зам" компанийн захирал Гантөмөрийн охин, Ховдын уугуул, Германд эмчийн мэргэжил эзэмшиж ирсэн Долгормаатай нийлсэн ч жилийн дараа салав.[9] Амьдрах хэв маяг зөрөлдсөн гэдэг.[10][11] Охин Юм-Агь нь эх дээрээ үлджээ.

2010 онд Архангайн Булган сумын уугуул, уртын дууны "Шуранхай" хамтлагийн дуучин (1984 онд төрсөн) Гантөгсийн Эрдэнэчимэгтэй гэрлэж, эхнэрээ хотоос хөдөө аваачин араг түшүүлэн төрүүлж олныг цочирдуулсан.[12] Тэнд төрсөн нь Үжингүнж гэдэг нэртэй бол түүний дүү охин Өдрийнцолмон 2011 онд мэндэлжээ. Монголсог С.Жавхлангийн гэр бүл европ хувцаснаас татгалзаж, байнга дээл өмсдөг болсон.[13]

Уран бүтээл[засварлах | edit source]

Цомог[засварлах | edit source]

  • «Харин ...» (2004)
  • «Хүүгийн бодол» (2005)
  • «Исгэрээ» (2006)
  • «Самандын Жавхлан» (2006)
  • «Би Монгол хүн» (2006)
  • «Чононгоо» (2007)
  • «Надаас чамд» (2008)
  • «Хайрын талст» (2008)
  • «Өмөлзөж харамлах нутаг» (2010)
  • «Гал Дуудсан Монгол Аяалгуу» (2012)
  • «Нутгаа санасан Монгол»
  • Хамаг монгол (2014)

Шалгармал дуу[засварлах | edit source]

Лавлах бичиг[засварлах | edit source]

  1. Монгол хэлний тайлбар толь
  2. 24tsag.mn – Увсын улаан хацартаас улсын гавъяат болсон Самандын Жавхлан.
  3. Их Монголын ханхүү
  4. mongolro.tistory.com: дуучин Т.Баясгалан
  5. GoGo.mn. Ч.Болор. [1] (2009)
  6. news.mn. Б. Дэжид.МУГЖ С.Жавхлан 4251 хүний санал авчээ (2012)
  7. Монголын нэг өдөр.Цуутай ч хуримгүй С.Жавхлан, Т. Баясгалан
  8. Оллоо.МН. Б.Ц. Дуучин С.Жавхлан: Баясгалан ээжээсээ ичиж байсан. (2006)
  9. Өдрийн сонин. Д.Цогзолмаа. Дуучин С.Жавхлан гурван нутаг дамнасан хөлтэй хурим хийх үү? (2007)
  10. Сэрүүлэг. Л.Яруу. «Дуучин С.Жавхлангийн эхнэр Г.Долгормаа: Тєрсєн ганц охиноо хайрлахгvй байгаа хvнээс хайр гуйлгvй бvсээ чангахан бvслээд амьдрана» (2008)
  11. cekc.mn. СТА дуучин С.Жавхлан: Ээжээс нь саллаа гээд охиноо хайр энэрлээр дутаах хүн би биш (2008)
  12. gogo.mn. [С.Жавхлан гавъяат шинэхэн хадмуудаасаа тас зөрөн эхнэрээ араг түшүүлэн амаржуулав] (2010)
  13. times.mn. Үстэй дээл, монгол гутлаараа гоёдог үлгэр жишээ гэр бүл (2013)