Саманта Райли

Саманта Райли
Усанд сэлэлт
Төлөөлдөг улс: АвстралиАвстрали Австрали
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Саманта Линет Райли
Төрсөн огноо 1972 оны 11 сарын 13 (1972-11-13) (51 настай)
Төрсөн газар Квийнслэнд, Брисбэн
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл Барселона 1992 100 м мэлхий сэлэлт
Мөнгө Атланта 1996 4×100 м холимог буухиа
Хүрэл Атланта 1996 100 м мэлхий сэлэлт
Дэлхийн АШТ
Алт Ром 1994 100 м мэлхий сэлэлт
Алт Ром 1994 200 м мэлхий сэлэлт
Дэлхийн АШТ (богино зам)
Хүрэл Палма 1993 100 м мэлхий сэлэлт
Хүрэл Палма 1993 200 м мэлхий сэлэлт
Алт Рио-де-Жанейро 1995 100 м мэлхий сэлэлт
Алт Рио-де-Жанейро 1995 200 м мэлхий сэлэлт
Алт Рио-де-Жанейро 1995 4x100 м холимог буухиа
Мөнгө Хонкон 1999 4x100 м холимог буухиа
Хүрэл Хонкон 1999 100 м мэлхий сэлэлт
Хамтын Нөхөрлөлийн наадам
Алт Викториа 1994 100 м мэлхий сэлэлт
Алт Викториа 1994 200 м мэлхий сэлэлт
Алт Викториа 1994 4x100 м холимог буухиа
Алт Куала-Лумпур 1998 200 м мэлхий сэлэлт
Мөнгө Куала-Лумпур 1998 100 м мэлхий сэлэлт
Пан Номхон далайн АШТ
Алт Атланта 1995 200 м мэлхий сэлэлт
Алт Атланта 1995 4x100 м холимог буухиа
Алт Фүкүока 1997 100 м мэлхий сэлэлт
Алт Фүкүока 1997 200 м мэлхий сэлэлт
Мөнгө Эдмонтон 1991 100 м мэлхий сэлэлт
Мөнгө Эдмонтон 1991 200 м мэлхий сэлэлт
Мөнгө Фүкүока 1997 4x100 м холимог буухиа

Саманта Линет Райли (Англи: Samantha Linette Riley, 1972 оны 11 сарын 13-нд төрсөн) нь Аборижин гаралтай[1][2], Австралийн усанд сэлэгч, мэлхий сэлэлтээр мэргэшсэн тамирчин юм. Тэрээр Брисбэн дэх Коммерсиал Усанд Сэлэлтийн Клубт Скотт Фолкерсийн удирдлага дор бэлтгэлээ хийдэг байв.

Багтраа өвчинтэйгээ тэмцэхийн тулд усанд сэлэлтээр хичээллэх болсон Саманта охин 1991 онд анх улсынхаа шигшээ багт багтан дэлхийн АШТ-д оролцож, холимог буухиа төрөлд мөнгөн медалиар энгэрээ мялаажээ. Улмаар дараа жил нь олимпоос 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд хүрэл медаль хүртэв.

1994 онд Канадын Викториад болсон Хамтын нөхөрлөлийн наадамд мэлхий сэлэлтийн төрлөөр 2 алтан медаль зүүж, мөн Италийн Ром хотноо зохиогдсон Дэлхийн АШТ-д уг амжилтаа давтахдаа 100 метрийн төрөлд нь 1 минут 07.69 секундээр дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Ийнхүү мөн онд Свимминг Вөрлд сэтгүүл түүнийг оны шилдэг усанд сэлэгч эмэгтэйгээр тодруулсан.

1995 онд түүний амжилт үргэлжилсэн хэдий ч Атлантын олимпод түүнийг сэргээш хэрэглэсэн байж магадгүй гэсэн хардлага дагаж байв. Тэрээр шинжилгээнд унасан бөгөөд дасгалжуулагч Скотт Фолкерс нь түүнд хориотой бодис агуулсан толгойны эм өгснөө хүлээн зөвшөөрсөн. Дарамт дор уралдсан Райли 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэнээс гадна 4x100 метрийн холимог буухиад Никол Стивенсон, Сюзи О'Нил, Сара Райан нарын хамтаар мөнгөн медаль зүүжээ.

Тус олимпоос хойш Райли хувийн төрлөөр дэлхийн түвшинд өрсөлдөж чадахаа больсон хэдий ч шигшээ багтаа багтсаар байв. 2000 оны Сиднейн олимпод олон хүн түүнийг амжилт үзүүлнэ гэж найдаж байсан хэдий ч бөөрний өвчин нь түүний бэлтгэлд нөлөөлж, олимпийн сонгон шалгаруулалтыг давж чадалгүй, нүдэндээ нулимстайгаар спортын замналаа өндөрлөжээ.

1990-д оны дундуур Райли Норвегийн олимпийн аварга тэшүүрчин Иоханн Олав Косстой үерхэж байсан бөгөөд хэвлэлүүд Коссыг Австралийн нэрийн өмнөөс уралдана хэмээн шуугицгааж байсан билээ.

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. "Indigenous Olympic Medallists". Australian Sports Commission. Archived from the original on 2006-08-27. Retrieved 2006-08-21.
  2. www.aiatsis.gov.au/__data/assets/pdf_file/5590/Indig_Autobiographies2006.pdf

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]