Самбуугийн Дашдулам
Харагдац
| тамирчны тухай | ||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Төрсөн өдөр | 3 сарын 27, 1974 | |||||||||||||||||||||
| Улс, орон | ||||||||||||||||||||||
| Тамир, спорт | эмэгтэй жүдо | |||||||||||||||||||||
Хураасан медаль
| ||||||||||||||||||||||
Самбуугийн Дашдулам (1974 оны 3 сарын 27-нд Улаанбаатарт төрсөн) нь Монголын жүдоч эмэгтэй, Монгол улсын гавьяат тамирчин (1999 оны 4 сарын 29, №63). Азийн наадмын хошой хүрэл, Азийн АШТ-ий 3 удаагийн хүрэл медальтай. Самбо бөхийн дэлхийн хошой аварга.
2000 оны зуны олимпын наадмын жүдогийн -78 кг-ийн жингийн ангилалд эх орноо төлөөлөн оролцож, шөвгийн 16-д Хятадын Тан Линьд ялагдаад дагах барилдаанд Туркменистаны Насиба Салаеваг ялсан ч Бразилын Эдинанчи Сильваг баралгүй тэмцээнээ өндөрлүүлжээ.
Дашдулам улсын 8 удаагийн аварга (1993, 1994, 1995, 1998, 1999, 2000, 2001, 2002).
Тэрээр Архангай аймгийн Өгийнуур сумын уугуул. Өдгөө АНУ-д ажиллаж, амьдардаг.