Сами ястан
Sámit (Хойд Саами) Saemieh (Өмнөд Саами) Sáme (Луле Саами болон Луле Саами) Sämmiliih (Инари Сами) Säʹmmla (Сколт Саами) Са̄мь (Килдин Саами) | |
|---|---|
Саамичуудын далбаа | |
Саами хүмүүс болон тэдний урц | |
| Нийт хүн ам | |
| 80,000[1] | |
| Томоохон хүн амтай бүс нутаг | |
| 37,890–60,000[2] | |
| 14,600–36,000[3] | |
| 9,350[4] | |
| 1,530[5] | |
| 480 (нэгдүгээр үеийн) 945 (нэг ба хоёрдугаар үеийн)[6] | |
| 136 (2001)[7] | |
| Хэлнүүд | |
| Саами хэл (Төрөлх); Норвеги хэл, Швед хэл , Фин хэл , Орос хэл | |
| Шашин | |
| Сами Бөө мөргөл,Лутеринизм,Үнэн алдартны шашин | |
| Холбоотой угсаатны бүлэг | |
| Бусад Урал хүмүүс | |
Саами ястан нь Хойд Европын уугуул иргэд бөгөөд өнөөдрийн байдлаар Сапми нутаг хэмээх бүс нутагт амьдардаг. Энэхүү бүс нь Норвеги, Швед, Финландын хойд хэсэг болон Оросын Кола хойгийг хамтад нь нэрлэдэг ба энэ Саамичуудын амьдардаг болон уугуул нутаг юм. Өмнө нь энэ бүсийг Лапланд гэж нэрлэдэг байсан бөгөөд Саами хүмүүсийг англи хэлээр "Lapps" эсвэл "Laplanders" гэж нэрлэдэг байжээ. Гэвч Саами хүмүүс өөрсдийгөө ингэж нэрлэхийг үл таашаадаг бөгөөд тэд өөрсдийн уугуул нэрийг илүүд үздэг. Жишээлбэл, Хойд Саами хэлэнд энэ нэрийг Sápmi гэж хэлдэг.
Саами хэл ба түүний аялгууд нь нь Уралын хэлний бүлэгт хамаардаг. Саами хүмүүс түүхийн туршид Монголчуудтай адил малчин байсан бөгөөд төрөл бүрийн аж ахуй эрхэлж ирсэн бөгөөд үүнд далайн загасчлал, ан агнуур, хонины аж ахуй зэрэг орно. Харин тэдний хамгийн алдартай уламжлалт амьжиргааны хэлбэр нь хагас нүүдлийн цаа бугын аж ахуй бөгөөд үүгээрээ Монголын Цаатангуудтай төстэй.
2007 оны байдлаар ойролцоогоор Саами хүмүүсийн 10% нь цаа бугын аж ахуй эрхэлдэг байжээ. Цаа буга нь мах, арьс шир, уналга тээврийн зориулалтаар ашиглагддаг. Тухайн үед Норвегид 2,800 орчим Саами хүн цаа бугын аж ахуй эрхэлж, энэ ажлаар бүрэн цагийн орлого олдог байсан.
Уламжлал, байгаль орчин, соёлын болон улс төрийн шалтгааны улмаас цаа бугын аж ахуй нь зарим Скандинавын орнуудад зөвхөн Саами хүмүүсийн эрхэлж болох үйл ажиллагаа гэж хуулиар тогтоогдсон байдаг.
Үгийн гарал
[засварлах | кодоор засварлах]"Sámi" гэдэг үг нь (Эртний Балтийн хэлнээс) гаралтай "žēmē" (газар, нутаг гэсэн утгатай) үгнээс үүссэн гэж үздэг. Энэ нь Славян хэлний "zemlja" (земля - "газар") гэсэн үгтэй ижил гаралтай. Энэ үг Уралын хэлнүүдэд нэвтэрч,Эртний Фин хэлэнд šämä хэлбэрээр орж ирсэн гэж судлаачид үздэг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Баруун Уралын бүлгийн хэлнүүд нь анх Европын хамгийн урт гол болох Ижил мөрний дагуух нутгаас үүссэн гэж үздэг.
Уралын болон Саами хэлээр ярьдаг хүмүүсийн угсаа гарал нь Дундад болон Дээд Волга бүс нутгийн Corded Ware (Шугаман торон ваарны соёл)-оос үүдэлтэй. Эдгээр бүлгүүд МЭӨ 2-р мянганы 2, 3-р хагаст эртний Уралын угсаатнуудын уугуул нутгаас баруун хойд зүг рүү нүүн суурьшсан гэж таамагладаг.
Энэ хугацаанд тэд одоогийн Оросын хойд нутгийн гол мөрнүүдийг даган нүүдэллэж, замдаа зарим нь тэндээ суурьшижээ. Анхандаа нэгэн ижил Баруун Уралын хэлээр ярьж байсан байж болзошгүй эдгээр хүмүүсийн зарим нь Карел, Ладога нуур болон Илмень нуурын орчим, түүнчлэн зүүн, зүүн өмнөд бүсүүдэд үлджээ.
Харин эдгээр бүлгүүдээс нэг хэсэг нь МЭӨ 1600-1500 оны үед Финландын нууруудын бүс нутагт хүрч суурьшсан бөгөөд тэд цаашид Саами үндэстэн болсон гэж үздэг. Саами хүмүүс өнөөгийн нутгаа Хүрэл зэвсгийн үе буюу Төмөр зэвсгийн эхэн үед эзлэн нутагшжээ. Саами хүмүүс нь Скандинавийн хөрш хүмүүс болох швед норвегичуудтай холбогдох нь бага байжээ гэвч 18,19-р зууны үед Норвеги Шведчүүд Саами хүмүүсийг нутгийг эзлэн хойшоо тэлэн соёлыг нь устгах бүдүүлэг хоцрогдсон соёл зэргээр хүчээр уусгах бодлого явуулж байжээ.

Саами хүмүүсийн ялгаварлан гадуурхалт ба улс төрийн бодлогууд
[засварлах | кодоор засварлах]Норвеги улс нь саами хүмүүсийг норвегичлэх уусгах бодлого баримталсан болон ялгаварлан гадуурхсан хэмээн олон улсын зүгээс удаа дараа шүүмжлэлд өртөж ирсэн.
2011 оны 4-р сарын 8-нд НҮБ-ын Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудал хариуцсан хороо Норвегид олон асуудлыг хамарсан зөвлөмж гаргасан. Эдгээр нь: Саами хэлний боловсролыг нэмэгдүүлэх Саами хэлний орчуулагчдыг нэмэгдүүлэх Саами соёлыг дэмжих зэрэг асуудлуудыг хөндсөн.
Мөн Норвегийн "Ялгаварлан гадуурхалт ба хүртээмжийн тухай хууль"-ийн 1-р зүйлд хэлний үндсэн дээр ялгаварлан гадуурхах явдлыг нэмж оруулах санал тавьжээ.
2018 онд Норвегийн парламент Саами хүмүүсийг норвегичлэн уусгах бодлогын уршиг үр дагаврыг тодруулах, үнэн түүхийг баримтжуулах зорилготой "Үнэн ба эвлэрлийн комиссыг" байгуулсан.
Швед улс ч мөн саами хүмүүсийг уусгах бодлогын улмаас олон улсын шүүмжлэл хүлээсэн. Шведийн "шведчлэн уусгах бодлого" 1800-аад онд эхэлж, 1970-аад он хүртэл үргэлжилсэн.
2020 онд Швед улс Саами хүмүүст учруулсан хохирлыг судлах, баримтжуулах зорилгоор бие даасан "Үнэн ба эвлэрлийн комиссыг" санхүүжүүлэн байгуулсан.
2021 онд Шведийн Лютеран сүм албан ёсоор уучлал хүсэж, саами хүмүүсийг албадан шашинд оруулсан болон уусгах бодлого хэрэгжүүлсэндээ харамсаж буйгаа илэрхийлсэн. Үүнтэй зэрэгцэн олон жилийн эвлэрлийн төлөвлөгөө хэрэгжүүлэхээ зарласан.
Скандинавын орнуудын адил Финланд дахь саами идэвхтнүүдийн тэмцэл 20-р зуунд бага хэмжээний эрх зүйн ахиц дэвшил авчирсан. Гэвч Финландын засгийн газар саами хүмүүсийг цөөнхийн хувьд хүлээн зөвшөөрсөн ч тэдний газар нутгийн өмчлөлттэй холбоотой маргаан үргэлжилсээр байна.
Финландын хуульд саами хүмүүс өөрсдийн газар нутгийг эзэмшдэг гэдгээ нотлох ёстой гэсэн шаардлага байдаг.
Энэ нь Саами хүмүүсийн уламжлалт цаа бугын аж ахуй, газар нутгийн өмчлөлтэй зөрчилддөг. Учир нь саами хүмүүс өвөг дээдсээсээ уламжилж ирсэн нүүдлийн амьдралтай учир газар нутгийг өмч гэж ойлгодоггүй.
Үүний үр дүнд, Финландын засгийн газар саами хүмүүсийн газар нутгийг нөхөн олговоргүйгээр, эдийн засгийн ашиг олох зорилгоор ашиглах боломжтой болсон.
1550-аад оноос эхлэн Финландын хойд Саамичуудын амьдардаг нутагт Фин хүмүүс нүүн ирж эхэлсэн бөгөөд энэ нь өнөөдөр Саами хүмүүсийн газар нутгийн эрхийн маргааны үндэс болж байна.
Саами соёл
[засварлах | кодоор засварлах]Өмнөх зуунуудад Саами соёлыг хавчин гадуурхаж, нухчин дарж байсан түүхэн явдлуудыг залруулах үүднээс Норвеги, Швед, Финландын эрх баригчид өнөөдөр Саами соёлын байгууллагуудыг хөгжүүлэх, Саами хэл, соёлыг дэмжих чиглэлээр бодлого хэрэгжүүлж байна. Саами үндэстний өдөр нь жил бүрийн 2-р сарын 6-нд тохиодог.
1917 оны 2-р сарын 6-нд Норвегийн Тронхейм хотод анхны Саами бага хурал зохион байгуулагдсан. Энэ хурал нь:
Норвеги, Шведийн саами хүмүүс анх удаа үндэсний хил хязгаараа даван хамтран ажиллах боломж олгосон түүхэн үйл явдал байсан. Саами ард түмний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготой байв. 1992 онд 15 дахь Саами бага хурлаар 2-р сарын 6-ныг Саами үндэстний өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан.
1993 оноос хойш Норвеги, Швед, Финланд улс Саами үндэстний өдрийг албан ёсоор хүлээн зөвшөөрч тэмдэглэдэг болсон.
"Sámi soga lávlla" ("Саами ард түмний дуу", шууд утгаараа "Саами гэр бүлийн дуу") нь саами үндэстний албан ёсны дуулал юм.
Анх Исак Саба (Isak Saba) хэмээх зохиолч 1906 оны 4-р сарын 1-нд "Saǥai Muittalægje" сонинд энэхүү шүлгээ нийтэлж байжээ. 1986 оны 8-р сард 15 дахь Саами бага хурал дээр уг шүлгийг саами үндэстний дуу болгохоор баталсан. Арне Сёрли (Arne Sørli) уг шүлэгт ая зохиосон бөгөөд 1992 онд батлагдсан. Энэхүү дуу нь бүх саами хэлний аялгуу руу орчуулагдсан байдаг.
Цаа бугын аж ахуй
[засварлах | кодоор засварлах]Цаа бугын аж ахуй нь саами соёлын салшгүй нэг хэсэг бөгөөд өнөөдрийг хүртэл саами хүмүүсийн амьдралын гол хэв маяг хэвээр үлджээ.
Уламжлалт цаа бугын аж ахуйн тогтолцоо
Саами хүмүүс эртнээс siida хэмээх цаа бугын аж ахуйн бүлгүүдэд хуваагдан ажиллаж ирсэн.

Siida нь хэд хэдэн гэр бүл, тэдний сүргээс бүрддэг бөгөөд бүлгийн гишүүд хоорондоо цаа бугыг арчлах, хамгаалах, удирдах ажилд харилцан тусалж дэмждэг. Саами соёлыг уусгах (скандинавчлах) бодлого хэрэгжиж байсан жилүүдэд цаа бугын аж ахуй голлон эрхэлдэг бүс нутгууд нь саами хэл, соёл хадгалагдаж үлдэх голомт болсон.

Норвеги, Шведед Цаа бугын аж ахуй нь зөвхөн Саами үндэстний эрхэлж болно гэж хуульчлагдсан. Зөвхөн цаа бугын аж ахуй эрхэлдэг саами гэр бүлээс гаралтай хүмүүс цаа буга маллаж, амьдралаа залгуулах эрхтэй. Норвегид өнөөдрийн байдлаар 2,800 гаруй хүн цаа бугын аж ахуй эрхэлж байна. Финландад Норвеги Шведээс өөр нь цаа бугын аж ахуй зөвхөн Саами хүмүүст хамаарахгүй. Зарим фин үндэстэн ч цаа бугын аж ахуй эрхэлдэг. Хууль ёсоор энэ үйл ажиллагааг зөвхөн ЕХ/ЕЭЗБ-ийн (Европын эдийн засгийн бүс) иргэд Финландын тухайн нутагт оршин суудаг бол эрхэлж болно. Лапландын хойд хэсэгт цаа бугын аж ахуй орон нутгийн эдийн засагт чухал үүрэгтэй. Харин Өмнөд хэсэг (Оулу мужийн нутагт) цаа бугын аж ахуйн нөлөө харьцангуй бага байдаг.
Тайламж
[засварлах | кодоор засварлах]- ↑ Саами хүмүүс (14 Арванхоёрдугаар сар 2015). "Sámi in Sweden". sweden.se. Архивласан огноо 15 Нэгдүгээр сар 2021. Татаж авсан: 29 July 2018.
- ↑ "Focus on Sámi in Norway". Норвегийн Статискийн алба. Эх хувилбараас архивласан: 9 March 2012.
- ↑ Thomasson, Lars; Sköld, Peter. "Samer". Шведийн Үндэсний нэвтэрхий толь (Швед хэлээр). Архивласан огноо 11 September 2017. Татаж авсан: 15 September 2017.
- ↑ "Eduskunta – Kirjallinen kysymys 20/2009" [Parliament – Written question 20/2009]. Финландын Парламент (Фин хэлээр). Эх хувилбараас архивласан: 2 June 2014.
- ↑ "Оценка численности постоянного населения по субъектам Российской Федерации". Federal State Statistics Service. Татаж авсан: 31 August 2024.
- ↑ "Table 1. First, Second, and Total Responses to the Ancestry Question by Detailed Ancestry Code: 2000" (XLS). U.S. Census Bureau. 22 January 2007. Архивласан огноо 23 July 2017. Татаж авсан: 11 February 2016.
- ↑ "National composition of population, 2001 census". State Statistics Service of Ukraine (Украин хэлээр). Архивласан огноо 23 July 2020. Татаж авсан: 6 November 2012.