Jump to content

Самуил Маршак

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Самуил Маршакт зориулсан шуудангийн марк

Самуил Яковлевич Маршак (1887 оны 11-р сарын 3-нд Оросын хаант улсын Воронеж хотод төрж, 1964 оны 7-р сарын 4-нд ЗХУ-ын Москва хотод нас барсан) - Оросын, Зөвлөлтийн яруу найрагч, орчуулагч, уран зохиолын шүүмжлэгч. Хүүхдийн уран зохиолч. Лениний (1963) болон Сталины (1942, 1946, 1949, 1951) нэрэмжит 4 удаагийн шагналтан.

С.Маршак 1887 онд Оросын Воронеж мужид еврей гэр бүлд төрсөн. Эцэг Яков Миронович Маршак (1855—1924), савангийн үйлдвэрт ажилдаг байсан. Эх Евгения Борисовна Гительсон (1867—1917) нь Витебск хотоос гаралтай гэрийн эзэгтэй байсан. 1893 онд тэдний гэр бүл Витебск хотод шилжин очсон, 1894 онд Покров, 1895 онд Бахмут, 1896 онд Острогож орчмын Майдан, сүүлд 1900 онд Острогожск руу нүүжээ.

Гимназид уран зохиолын багш түүнд сонгодог яруу найргийг хайрлах сэтгэлийг төрүүлж, ирээдүйн яруу найрагчийн анхны уран зохиолын оролдлогуудыг дэмжиж, түүнийг гарамгай авьяаслаг хүүхэд гэж үздэг байв.

1902 онд дорно дахины судлаач, бизнес эрхлэгч Давид Гинзбург (1857–1910) 14 настай Самуил Маршакийг нэрт утга зохиолын шүүмжлэгч Владимир Стасов (1824–1906)-той танилцуулжээ. В.Стасов залуу яруу найрагчийн амьдралд идэвхтэй оролцож, түүнийг Острогож хотоос Санкт-Петербургийн гиманзид шилжүүлж, залуу яруу найрагчийг Оросын соёлын тэргүүлэх зүтгэлтнүүд, түүний дотор хөгжмийн зохиолч Александр Глазунов, зураач Илья Репин, дуучин Фёдор Шаляпин нартай танилцуулжээ.

1904 онд Стасовын гэрт тэрээр Максим Горькийтэй уулзаж, тэрээр түүнд маш их анхаарал хандуулж, түүнийг Ялта дахь зуслангийн байшиндаа урьжээ. Маршак 1904-1906 онд тэнд амьдарч байжээ. Тэрээр 1907 онд "Сионидс" цуглуулгаа хэвлүүлж эхэлжээ.

1911 онд тэрээр найз, яруу найрагч Яков Годин болон хэсэг еврей залуучуудын хамт Турк, Грек, Сири, Палестин руу хөлөг онгоцоор урт аялалд гарсан бөгөөд Маршак Санкт-Петербургийн "Всеобщая газета" болон "Синий журнал" сонины сурвалжлагчаар аялжээ. Энэ аялалдаа тэрээр буцаж ирснийхээ дараахан гэрлэсэн София Михайловна Милвидская (1889–1953)-тай танилцжээ. 1912 оны 9-р сарын сүүлээр шинээр гэрлэсэн хос Их Британи руу явжээ. Тэнд Маршак эхлээд Политехникийн сургуульд, дараа нь Лондоны Их Сургуульд (1912–1914) суралцжээ. Амралтаараа тэрээр Англиар аялж, Английн ардын дууг сонсож байв. Тэр ч байтугай тэрээр Английн балладуудын орчуулга дээр ажиллаж эхэлсэн бөгөөд энэ нь хожим нь түүнд алдар нэрийг авчирсан юм.

Хүүхдийн зохиолууд

[засварлах | кодоор засварлах]
  • 12 сар- «Двенадцать месяцев» (жүжиг, 1943)
  • Зовлонгоос айвал, жаргал ирэхгүй- «Горя бояться — счастья не видать»
  • Дугуй Солонго- «Радуга-дуга»
  • Ухаантай зүйлс -«Умные вещи» (1964)
  • Муурын байшин - «Кошкин дом» (анхны хэвлэл 1922)
  • Жижиг байшин - «Теремок» (1940)
  • Тээрэм, хүү илжиг гурав- «Мельник, мальчик и осёл».
  • Тэнэгхэн хулганын тухай үлгэр- «Сказка о глупом мышонке».
  • Хаан, цэрэг хоёрын тухай үлгэр- «Сказка про короля и солдата».
  • Хоёр хөршийн тухай- «Про двух соседей».
  • Адуу, хулгана, тахиа - «Лошади, хомяки и куры».
  • Ухаант хулганы тухай үлгэр- «Сказка об умном мышонке».
  • Муурыг яагаад муур гэж нэрлэсэн бэ - «Отчего кошку назвали кошкой».
  • «Кольцо Джафара».
  • «Курочка Ряба и десять утят».
  • «Старуха, дверь закрой!»
  • «Пудель».
  • «Багаж».
  • «Хороший день».
  • «Отчего у месяца нет платья».
  • «Где обедал воробей?»
  • «Волга и Вазуза».
  • «Кот-скорняк».
  • «Лунный вечер».
  • «Усатый-полосатый».
  • «Храбрецы».
  • «Угомон».
  • «Разговор».
  • «В гостях у королевы».
  • «Что я видел».
  • «Сказка про козла».
  • «Доктор Фауст».