Jump to content

Сандагийн Галбадрах

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Сандагийн Галбадрах ( Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн) "УБТЗ"ХНН-ийн Төмөр замын дээд сургуулийн захирал.

Тэрээр Н.Сандаг, эх Ц.Хэнмэдэх нарын 4 хүүхдийн гурав дахь нь бөгөөд ууган хүү нь болж мэндэлсэн байна. Эцэг нь Улсын аварга малчин айлын 11 хүүхдийн бага, сумын алдарт уяач, малын их эмч мэргэжилтэй хүн байж. С.Галбадрахын хүүхэд нас хөдөө суманд хонь хариулж, хурдны морь унаж өнгөрчээ.

1998 онд Дорноговь аймгийн 1-р дунд сургуулийг төгсөөд шууд л зүтгүүрийн мэргэжил сонгож тухайн үеийн Төмөр замын   Коллежид сурчээ. Тэгээд 3 жил техникчээр сурч төгсөөд Сайншанд татах хэсэгт засварчнаар ажиллаж байгаад цөөн хүүхдийг сонгон үргэлжлүүлж хоёр жил сурган бакалавр болжээ.

Түүнийг 2005 оны 12-р сард Замын даргын тушаал гарч дээд сургуулийн багшаар томилжээ. Сүүлд ТЗДС-ийн дэд захирал, 2024 онд ШУТИС-д Техникийн ухааны докторын зэрэг хамгаалаад 2025 онд Төмөр замын дээд сургуулийн захирал болсон байна.