Сандагийн Гончиг
Сандагийн Гончиг (1951 оны 3 дугаар сарын 19-нд Төв аймгийн Лүн сумд төрсөн) нь Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төв аймгийн Засаг дарга, Монгол Улсын Эрүүл мэндийн дэд сайд, Монгол Улсын Төлөвлөгөө, эдийн засгийн хорооны Хөрөнгө оруулалт хариуцсан орлогч дарга, Улсын Төлөвлөгөөний Комиссын орлогч дарга бөгөөд Хөрөнгө оруулалт, их барилгын газрын даргаар тус тус ажиллаж байсан. [1]
Намтар
[засварлах | кодоор засварлах]Боловсрол
[засварлах | кодоор засварлах]1968 онд Төв аймгийн Зуунмод хотын Нэгдүгээр дунд сургууль, 1968-1973 онд Политехникийн дээд сургуулийг Барилгын инженер, эдийн засагт мэргэжилтэй төгссөн.
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]1973-1988 онд Улсын Төлөвлөгөөний Комисс (УТК)-т мэргэжилтэн, хэлтэс, газрын дарга, УТК-ийн орлогч дарга бөгөөд Хөрөнгө оруулалт, их барилгын газрын дарга, 1988-1990 онд Төлөвлөгөө, эдийн засгийн улсын хорооны орлогч дарга, 1990-1991 онд Эрүүл мэндийн дэд сайд, 1991-1996 онд Төв аймгийн Ардын хурлын 16 дахь удаагийн сонгуулийн III чуулганаар аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн болон Гүйцэтгэх захиргааны даргаар сонгогдон ажилласан.
Тэрээр 1996 онд Улсын Их Хурлын 37-р тойргоос Улсын их хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.
Бүтээл
[засварлах | кодоор засварлах]- С.Гончиг "Хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх асуудалд", 1988[2]
- Ред. С.Гончиг "МАХН-ын ХIX их хурал, намын байгуулалтын зарим асуудал", 1986