Сандерлэнд (хөлбөмбөгийн баг)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Сандерленд (хөлбөмбөгийн баг)» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search
Сандерленд
Бүтэн нэр Sunderland Association Football Club
Хоч нэр Хар муурнууд, Мэкемсчүүд
Байгуулагдсан 1879[1] (as Sunderland and District Teachers)
Цэнгэлдэх хүрээлэн Стэдиум оф Лайт
Сандерленд
(Багтаамж: 49,000)
Эзэн Ellis Short
Дарга Найал Куинн
Менежер Стив Брюс
Лиг Премьер лиг
2009–10 Премьер лиг, 13 дугаар
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
Энэ улирал

Хөлбөмбөгийн Сандерленд баг (англ. Sunderland Association Football Club) нь Английн хөлбөмбөгийн баг бөгөөд Премьер лигт зүүн хойд нутаг Тайн ба Уир тойргийн Сандерленд хотыг төлөөлөн тоглож буй. 1879 онд байгуулагдсан «Хар муурнууд» хочит Сандерленд баг нь хуучин «Хөлбөмбөгийн лигийн нэгдүгээр дивиз» нэртэйгээр болдог байсан дээд лигт зургаан удаа буюу 1892, 1893, 1895, 1902, 1913 болон 1936 онуудад түрүүлсэн бол «Английн хөлбөмбөгийн холбооны цомд» хоёр удаа буюу 1937 болон 1973 онуудад түрүүлж байсан 1890 оны хөлбөмбөгийн лигийн гишүүн баг юм.

Сандерленд багийн хувьд 1937 онд анх удаагаа зохиогдсон «Английн хөлбөмбөгийн холбооны цомын» тэмцээнд Престон Норт Энд багийг 3-1 харьцаагаар хожиж анхны аварга болж байсан ба шилдэг амжилт үзүүлэн тоглосоор 1958 оныг хүртэл дараалан 68 улирал тэргүүн лигт тоглож байв.

Сандерленд багийн гэр нь 1997 онд «Рокер Паркаас» шилжсэн 49,000 хүний суудал бүхий «Стэдиум оф Лайт» цэнгэлдэх хүрээлэн. Тэд Ньюкасл Юнайтед багтай «Тайн-Уирийн дербиг» 1898 оноос хойш хийж буй.

Түүх[засварлах | edit source]

Сандерленд багийг 1879 оны аравдугаар сарын 17-нд сургуулийн багш Жеймс Аллан гэгч «Сандерленд дүүрэг болон Багш нарын хөлбөмбөгийн баг» (англ. Sunderland District & Teachers Association Football Club) байгуулж байв.[2] 1881 онд багийн урт нэрээ богиносож одоогийн нэр болох «Хөлбөмбөгийн Сандерленд баг» болгож тоглогчид нь чадах чинээгээр мөнгө нийлүүлэн санхүүгийн асуудлаа нэг тийш болгож, мэргэжлийн статустай болсон байх юм.[3] Алланы байгуулсан багийн нэр нэгт 1888 онд байгуулагдсан «Сандерленд Альбион» гэгч баг тэдэнтэй бүхий л зүйлээрээ өрсөлдөж байсан бөгөөд 1892 онд татан буугдаж байжээ.[4]

Сандерленд баг 1890-91 оны улиралд зохион байгуулагдаад хоёр жил болж байсан «Хөлбөмбөгийн лигийн» гишүүнээр анхны шинэ баг болон элсэж байлаа.[5]

Дасгалжуулагчид болон тоглогчид[засварлах | edit source]

2010 оны наймдугаар сарын 31-ны байдлаар.[6]

Одоогийн бүрэлдэхүүн[засварлах | edit source]

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч
1 Шотланд GK Крейг Гордон
2 Англи DF Фил Бардсли
3 Англи DF Киран Ричардсон (дэд ахлагч)
4 Англи DF Майкл Тернер
5 Гана DF Жон Менса (Лион багаас зээллэгээр ирсэн)
6 Англи MF Ли Каттермол (багийн ахлагч)
7 Нидерланд MF Будевейн Зенден (клубийн ахлагч)
8 Франц MF Стид Мальбранк
9 Англи FW Фрейзер Кемпбелл
10 Англи MF Жордан Хендерсон
11 Англи FW Даррен Бент
12 Аргентин DF Маркос Анхелери
14 Парагвай DF Пауло да Силва
Д. Байрлал Тоглогч
15 Англи DF Недум Онуоха (Манчестер Сити багаас зээллэгээр ирсэн)
16 Парагвай MF Кристиан Риверос
17 Англи FW Дэнни Уэлбек (Манчестер Юнайтед багаас зээллэгээр ирсэн)
18 Ирландын Бүгд Найрамдах Улс MF Дэвид Мейлер
19 Англи DF Тайтус Брамбл
20 Ирландын Бүгд Найрамдах Улс MF Энди Рид
22 Бельги GK Симон Миньоле
24 Хойд Ирланд GK Тревор Карсон
25 Англи MF Жек Колбек
27 Египет MF Ахмет Аль-Мухаммади (ENPPI)
29 Англи DF Энтон Фердинанд
33 Гана FW Асамоа Гьян
Хойд Ирланд FW Дэвид Хили

Зээллэгээр явсан[засварлах | edit source]

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч
Англи DF Мэтью Килгаллон (Мидлсборо баг руу 2010–11 оны улирлыг хүртэл)[7]
Англи DF Найрон Носворти (Шеффилд Юнайтед баг руу 2010–11 оны улирлыг дуустал)[8]
Хойд Ирланд DF Жорж Маккартни (Лийдс Юнайтед баг руу 2010 оны аравдугаар сарын 24-нийг хүртэл)[9]
Франц FW Омар Тункар (Олдем Атлетик баг руу 2010–11 оны улирлыг дуустал)[10]

Алдартай тоглогчид[засварлах | edit source]

Дасгалжуулагч[засварлах | edit source]

Шагналууд[засварлах | edit source]

Тус багийг авсан шагналыг доор үзүүлэв.[11][12][13]

Лиг[засварлах | edit source]

  • Нэгдүгээр дивиз: 6 (түвшин 1)
1891–92, 1892–93, 1894–95, 1901–02, 1912–13, 1935–36
Хоёрдугаар байр (5): 1893–94, 1897–98, 1900–01, 1922–23, 1934–35
  • Хоёрдугаар дивиз/Нэгдүгээр дивиз/Лигийн АШТ: 5 (түвшин 2)
1975–76, 1995–96, 1998–99, 2004–05, 2006–07
Хоёрдугаар байр (2): 1963–64, 1979–80
Плей-оффт түрүүлж дэвшсэн (1): 1989–90
  • Гуравдугаар дивиз: 1 (Түвшин 3)
1987–88

Цом[засварлах | edit source]

1937, 1973
Хоёрдугаар байр (2): 1913, 1992
Хагас шигшээ (8): 1891, 1892, 1895, 1931, 1938, 1955, 1956, 2004
  • Лигийн цом
Хоёрдугаар байр (1): 1985
Хагас шигшээ (2): 1963, 1999
  • АХХ-ны Чарити Шиелд (Коммунити Шиелд): 1
1936
Хоёрдугаар байр (1): 1937
  • Sheriff of London Charity Shield: 1
1903
  • Football League War Cup
Хоёрдугаар байр (1): 1942

Эшлэл[засварлах | edit source]

  1. Sunderland. Soccerbase. 19 September 2008-д хандсан.
  2. Days, p 3.
  3. Days, p 7.
  4. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named page19
  5. Days, p 27.
  6. firstteam. Sunderland A.F.C.. 24 July 2009-д хандсан.
  7. "Matthew Kilgallon completes Middlesbrough loan switch", BBC Sport, 19 August 2010. 19 August 2010-нд авсан. 
  8. "Sheffield United sign sign Sunderland's Nyron Nosworthy", BBC Sport, 21 July 2010. 21 July 2010-нд авсан. 
  9. http://www.leedsunited.com/news/20100923/premier-league-defender-joins-on-loan_2247585_2162711
  10. "Pair head out on loan", Sunderland A.F.C., 5 August 2010. 5 August 2010-нд авсан. 
  11. Roll Of Honour. Sunderland A.F.C.. 21 December 2008-д хандсан.
  12. England — List of FA Charity/Community Shield Matches. Rec.Sport.Soccer Statistics Foundation. 21 December 2008-д хандсан.
  13. Football and the Second World War. Spartacus. 8 September 2010-д хандсан.

Холбоос[засварлах | edit source]

 Commons: Хөлбөмбөгийн Сандерлэнд баг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан