Санжбэгзийн Төмөр-Очир

Санжбэгзийн Төмөр-Очир
Монгол УлсМонгол Улс Улсын Их Хурлын дарга
2001 - 2004
ӨмнөхЛхамсүрэнгийн Энэбиш
ДараахНамбарын Энхбаяр
Монгол УлсМонгол Улс Улсын Их Хурлын гишүүн
1996-2000, 2000-2004 он (8 жил)
Овог нэрСанжбэгзийн Төмөр-Очир
Төрсөн1950
Монгол Улс, Архангай аймаг
УлсМонгол Улс Монгол (БНМАУМУ)
Нам эвсэлМонгол Ардын Хувьсгалт Нам
СургуульМонгол Улсын Их сургууль
Москвагийн Их сургууль
МэргэжилМатематикч, математикийн багш, социологич

Санжбэгзийн Төмөр-Очир нь Монгол Улсын Их Хурлын даргын албыг 2001-2004 онуудад хашиж байсан улс төрч юм.

Санжбэгзийн Төмөр-Очир. Монголын улс төрч, УИХ-ын дарга асан. С.Төмөр-Очир 1950 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн "Дулаан энгэр" гэдэг газар мэндэлжээ. 1969 онд аймгийн төвийн 1-р 10 жилийн дунд сургууль, 1974 онд МУИС-ийг төгссөн. Математикч, математикийн багш мэргэжилтэй. 1977-1981 онд МУИС-ийн аспирантурт, 1983 онд Москвагийн Их сургуулийн дээд курст социологич мэргэжлээр суралцаж төгссөн. Гэр бүл, 2 хүүхэдтэй.

Философийн ухааны доктор /Рh.D/, доцент, профессор. УБДС, МУИС-д багш, тэнхимийн орлогч эрхлэгч, хичээл ангийн эрхлэгч, сургалт, хүмүүжил эрхэлсэн дэд захирал, 1992-1995 он Дээд боловсролын газрын дарга, 1995-1996 онд ШУБЯ-ны сайд, 1996-2000 онд МУ-ын УИХ-ын гишүүн, 2000-2001 онд МУ-ын УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга, 2001 оны 10-р сарын 19-ний өдрөөс 2004 он хүртэл Монгол улсын УИХ-ын даргаар ажиллаж байв.

1995 оноос МАХН-ын бага хурлын гишүүн, 1997 оноос МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2000-2001 онд МАХН-ын нарийн бичгийн дарга, 2000-2002 онд Архангай аймгийн нутгийн зөвлөлийн даргаар, 2000 оноос МУИС-ийн удирдах зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байна. Олон улсын дээд боловсролын академич, Япон улсын Токио хотын Биеийн тамирын шинжлэх ухааны их сургуулийн хүндэт доктор, "Хөдөлмөрийн хүндэт медаль", "Алтан гадас" одонгоор шагнагджээ. С.Төмөр-Очир нь 60 гаруй ном, сурах бичиг, өгүүлэл бичиж туурвижээ.