Санжаагийн Баяр
Санжаагийн Баяр | |
С.Баяр сайд 2009 онд | |
Монгол | |
---|---|
2007.11.22 – 2009.10.29 (2 жил) | |
Өмнөх | Миеэгомбын Энхболд |
Дараах | Сүхбаатарын Батболд |
Монгол | |
2008 – 2012 он (4 жил) | |
Монгол Ардын Хувьсгалт Намын дарга | |
2007.11.22 – 2009.04.08 (2 жил) | |
Өмнөх | Миеэгомбын Энхболд |
Дараах | Сүхбаатарын Батболд |
Овог нэр | Санжийн Баяр |
Төрсөн | 1956 оны 3 сарын 4 Улаанбаатар |
Улс | Монгол |
Нам эвсэл | Монгол Ардын Нам |
Гэр бүл | салсан эхнэр О.Гэрэлтуяа салсан эхнэр Х.Хулан 5 хүүхэдтэй |
Сургууль | Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургууль |
Мэргэжил | улс төрч, дипломат, хуульч |
Санжаагийн Баяр (1956 оны 3 сарын 4-нд төрсөн) нь Монголын улс төрч, дипломат, Монгол Улсын 25 дахь Ерөнхий Сайд.
Боловсрол
Санжийн Баяр нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрээр 1973 онд Улаанбаатар хот дахь Зөвлөлтийн 10 жилийн 3-р дунд сургууль, 1978 онд Москвагийн Улсын Их Сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн.
Ажилласан байдал
1978-1979 онд Улаанбаатар хотын АДХГЗ-нд мэргэжилтэн, 1979-1983 онд Зэвсэгт хүчний жанжин штабын IV газарт офицер, 1983-1988 онд МОНЦАМЭ агентлагийн "Новости Монголии" сонин, Гадаад мэдээний ерөнхий редакци, "Монгол пресс" агентлагт редактор, ерөнхий редактор, 1988-1990 онд МРТУХ-д сэтгүүлч бөгөөд "Залуучууд" нэвтрүүлгийн хамтран хөтлөгч, 1990-1992 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 1992-1997 онд Төр, нийгэм судлалын Академид багш, АНУ-ын Вашингтоны Их Сургуульд судлаач, Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд захирал, 1997-2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, 2001-2005 онд Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байсан.
Улс төрд
Санжаагийн Баяр 1988 онд Монгол Ардын Хувьсгалт Намд (МАХН) элсчээ. 2005 оны нэгдүгээр сараас МАХН-ын (МАХН) Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 2007 оны 10 сард болсон МАХН-ын 25-р их хурлаас түүнийг тус намын даргаар сонгожээ.
2007 оны 11 сарын 22 ны өдрийн Улсын Их Хурлын (УИХ) чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн 97.1%-ийн саналаар Монгол Улсын ерөнхий сайдаар томилогдсон.
2008 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ түүнийг 2008 оны 9 сарын 11-ний өдрийн хуралдаанаараа оролцсон гишүүдийн 98.5 хувийн саналаар Монгол Улсын ерөнхий сайдаар дахин томилсон. Хэдийгээр МАХН дангаараа засгийн эрх барихад хангалттай тооны суудал авсан ч С.Баяр Ардчилсан Намтай хамтарсан засгийн газар байгуулах шийдвэр гаргасан нь анхандаа сөрөг хүчний дуу хоолойг байхгүй болгох нь гэсэн зовнилыг нийгэмд төрүүлж байсныг үгүй хийсэн.
Гэхдээ түүний удирдсан, хамтарсан засгийн газрын үед Монгол орны хөгжилд хэрэгтэй чухал шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлж чадсан гэж үнэлэгддэг. 6 жилийн турш хэлэлцээд, шийдвэрлэж чадаагүй байсан Оюутолгой ордын ашиглалттай холбоотой гэрээг байгуулснаас гадна Атрын гуравдугаар аяныг өрнүүлж, сүүлийн 20 жилийн хамгийн өндөр ургацыг 2009 онд хураан авчээ.
Тэрээр элэгний өвчтэй бөгөөд өвчний учир үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гарган, 2009 оны 10 сарын 28-нд Ерөнхий сайдын албан тушаалаа хүлээлгэж өгсөн ба үүрэг гүйцэтгэгчээр үлдэлгүй, тэргүүн шадар сайд Норовын Алтанхуяг ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэхээр болов. 10 сарын 29-нд Монгол улсын Ерөнхий сайдаар Сүхбаатарын Батболд томилогдов. Улмаар МАХН-ын даргын албан тушаалаа ч С.Батболдод шилжүүлсэн тэрээр 2012 оны Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшээгүй.
Маргаан дагуулсан, элчин сайдын томилгоо
2016 оны 11 сарын 17-ны өдрийн УИХ-ын чуулганаар С.Баярыг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух элчин сайдаар томилж, улмаар 2017 оны 3 сарын 1-нд хатан хаан II Элизабетэд итгэмжлэх жуух бичгээ барьсан байна. Гэсэн ч Баярыг эх орноо төлөөлөн гадаадад суух ёс зүйгүй хэмээн энэ томилгоог эсэргүүцэж, мөн оны 3 сарын 8-ны өдрөөс Лондон хот дахь ЭСЯ-ны гадаа 2 монгол бүсгүй эсэргүүцлийн жагсаал хийж байв. Улмаар 2017 оны 7 сарын 19-нд шинээр сонгогдсон ерөнхийлөгч Х.Баттулгын даалгаварын дагуу ЕТГ-ын дарга З.Энхболд Их Британид суугаа С.Баяр болон Шведэд суугаа элчин сайд М.Энхсайханыг эгүүлэн татах асуудлаар УИХ-тай зөвшилцөх талаар албан бичиг хүргүүлснийг УИХ-ын Тамгын газар хүлээж аваагүй тул 7 сарын 26-ны өдөр ЕТГ-аас дахин албан бичиг хүргүүлээд байв. 2018 оны 5 сард Элчин сайдын ажлаа өгсөн.
461 дүгээр ангид
Түүнд таван тэрбум гаруй төгрөгийн төлбөр төлөх “албадлагын арга хэмжээ” авах шүүхийн шийдвэр гарч 12 жилийн хорих ялтай зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. 2018 оны хавар хорих 461 дүгээр ангид хорьж, мөрдөн шалгах ажлаа эхлүүлсэн. Тэрээр 2021 оны 7 дугар сард шоронгоос гарсан.
Өмнөх Миеэгомбын Энхболд |
Монгол Улсын Ерөнхий Сайд 2007-2009 |
Дараах Сүхбаатарын Батболд |