Санкт-Петербург
Санкт-Петербург хот | |||
---|---|---|---|
холбооны ач холбогдолтой хот | |||
орос. город Санкт-Петербург | |||
|
|||
Орос орон дахь Санкт-Петербург хот | |||
Улс орон | ![]() |
||
Улсын хот | ![]() |
||
Дүүрэг (12) | Нэр бүхий 18 дүүрэгтэй. | ||
Газар нутаг | 1399 км² | ||
Газрын байц | д.т.д. 3 м | ||
Хүн ам | 2012 онд ▲4,953,219 хүн | ||
Хүн ам (бөөг.) | 2002 онд 5.4 сая хүн | ||
Нягт сийрэг | 3540.5 хүн/км² | ||
Ард түмэн | 92.5% - орос, 1.5% - украйн, 0.9% - беларусь, 0.7% - татар |
||
Нутгийн олон | Санкт-Петербургийнхан | ||
1703 он | Хот босч эхэлсэн | ||
1713-1918 он | Орос орны нийслэл | ||
1991 он | Санкт-Петербург нэр сэргэв. | ||
Амбан сайд | Георгий Полтавченко | ||
Цагийн бүс | Москвагийн цаг (ГЦ+4) | ||
Утасны дуг. | +7 812 | ||
Шуудан-дугаар | 190000-199406 | ||
ТХ-улсын дугаар | 78, 98, 178 | ||
Цахим хуудас | gov.spb.ru (оросоор) |

Санкт-Петербург (орос. Санкт-Петербург) нь Оросын Холбооны Улсын хот юм. Ленинград мужийн төв бөгөөд Холбооны хотын статустай юм. Хаант Орос Улсын нийслэл байсан. Хотын нэр нь "Гэгээн Петрийн хот" хэмээх утгатай. Тус хотыг байгуулсан I Петр хааны нэрээр нэрлэгджээ. Дэлхийн нэгдүгээр дайнаас хойш (1914–1924) Петроград гэж нэрлэгдэж байгаад, Владимир Ленинийг нас барахад түүний дурсгалд зориулж Ленинград (1924–1991) гэж нэрлэж байв. Санкт-Петербург нь Европ тивийн хамгийн залуу мөн тус тивийн хамгийн олон гүүр, далайн суваг, аралтай хот юм. Энд нийт 64 гол, 48 суваг, эрэг хавийн 170 км газар, 100-аад арал, 800 гүүр бий.
Гарчиг
Газарзүй[засварлах | edit source]
ОХУ-ын баруун хэсэгт, Балтын тэнгисийн Финляндын булангийн хамгийн зүүн эрэг дээр, Нева мөрний адагт оршино. Тус улсад томоохонд тооцогдох боомт хот, төмөр зам, агаарын замын чухал зангилаа бөгөөд улсдаа Москвагийн дараа 2-т орох хот юм.
Нева мөрний бэлчир дэх арлууд болон хоёр эргээр орших тус хотод усан сувгийн сүлжээ ихэд хөгжсөн. Цагаан тэнгис, Днепр мөрөн, Ижил мөрөн хүртэл усан зам татагдсан байдаг тул Каспийн тэнгис, Урал, Ижил мөрнөөс Балтын тэнгист гарах гарц болдог юм. Боомтын ус 11-4 сард хөлддөг ч мөс хагалагч онгоцны тусламжтайгаар усан замаа хадгалсаар байдаг. Хотын төвөөр суваг, далан сүлжсэн байдаг, үзэсгэлэнтэй хот тул "Умардын Венец" ч гэж нэрлэдэг.
Уур амьсгал[засварлах | edit source]
Санкт-Петербург | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Санкт-Петербург
Эх сурвалж: Roshydromet, wetterkontor.de
|
Түүх[засварлах | edit source]

Санкт-Петербургийг Их Петр хааны зарлигаар 1703 оны 5 сарын 27 (Григорийн тооллоор. Тухайн үед Орост мөрдөгдөж байсан Юлийн тоолол ёсоор 5 сарын 13)-д бий болсон.
Умардын их дайны явцад Шведээс булаан авсан Балтын тэнгис, Финляндын булангийн эрэг дэх Ингерманландад шинэ хотыг барьжээ. Мөн хотыг хамгаалах зорилгоор Петропавловск цайзыг барьсан бөгөөд 10,000 гаруй хүний амь насны өртөгтэй боссон хот гэгддэг.
1917 онд гарсан 2 хувьсгал болох Февралийн хувьсгал, Октябрийн хувьсгал өрнөсөн голомт бөгөөд большевикууд засгийн эрхийг авч, Ленин Думыг тараасан, хувьсгалын төв билээ.
Орос, Финляндын хил хажуухнаар нь өнгөрдөг байсан учир Иосиф Сталин Финляндад хандаж "Их бууны тусгал" газрыг ЗХУ-д шилжүүлж өгөхийг шаардсаныг Финлянд улс татгалзсанаар 1939 онд Өвлийн дайн буюу Зөвлөлт-Финляндын дайн гарч байсан түүхтэй. Финляндчууд сайн байлдсан хэдий ч 1940 онд ЗХУ-ын хүссэн үр дүнтэйгээр гал зогсоох гэрээ байгуулсан юм. Энэ нь төвийг сахисан орон байсан Финлянд улсыг Тэнхлэгийнхний талд орох үүдийг нээсэн гэж болох юм. Дэлхийн хоёрдугаар дайны үед Финлянд, Нацист Германы армиудын бүслэлтэд Ленинград хот 400 орчим хоног хоригдсон билээ (Ленинградын бүслэлтийг үзнэ үү). Хөлдсөн Ладога нуураар дамжуулан хотыг хоол хүнс, эм тариагаар залгуулан, бүслэлтийг давж гарсан юм.
ЗХУ-ын үед 2 дахь том хот болох Ленинградын Коммунист намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга нь тус улсад нэр нөлөө бүхий албан тушаал байв.
1998 онд Царьское Село байдаг Пушкин хот, Кронштадт зэрэг ойр орчмын 8 хот, 17 сууринг тус хотод нэгтгэснээр хотын газар нутаг нэлээд тэлжээ.
Тус хотоос ОХУ-ын 2 дахь ерөнхийлөгч Владимир Путин төрөн гарсан юм.
2008 оны 5 сард ОХУ-ын Үндсэн хуулийн шүүх тус хотод байрлах болсон байна.
Засаг захиргааны нэгжүүд[засварлах | edit source]
Санкт-Петербург хот нь 18 дүүрэгт хуваагдана.
- Адмиралтейский
- Василеостровский
- Выборгский
- Калининский
- Кировский
- Колпинский
- Красногвардейский
- Красносельский
- Кронштадтский
- Курортный
- Московский
- Невский
- Петроградский
- Петродворцовский
- Приморский
- Пушкинский
- Фрунзенский
- Центральный
Зам тээвэр[засварлах | edit source]
Санкт-Петербургийн метро нь 2009 оны байдлаар 5 шугам, 63 өртөөтэй. Мөн төмөр замын 5 өртөө тус хотод бий. Трамвай, троллейбуснууд нийтийн тээвэрт үйлчилдэг.
Эгч дүү хотууд[засварлах | edit source]
Ихэр хотууд[засварлах | edit source]
Цагийн бүс[засварлах | edit source]
Тус хот нь Москвагийн цагийн бүс буюу UTC+3 бүст оршино. Зуны цагийн үедээ UTC+4 болно.
Зургийн цомог[засварлах | edit source]
Гадаад холбоос[засварлах | edit source]
