Jump to content

Санкт-Петербургийн Улсын Их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Санкт-Петербургийн Улсын Их сургууль

Санкт-Петербургийн Улсын Их сургууль(товч. СПУИС) (Орос: Санкт-Петербу́ргский госуда́рственный университе́т) — Оросын ууган Их сургуулиудын нэг бөгөөд хамгийн том, тэргүүлэгч сонгодог их сургуулиудын нэг юм.

Энэхүү их сургууль нь баялаг түүхтэй бөгөөд улсын тэргүүлэх их сургуулиудын нэг хэвээр байна. Одоогийн байдлаар СПУИС нь 12,000 гаруй багш, 28,000 гаруй оюутантай. Тус их сургуулийн гол байр нь хотын "Их Сургуулийн эрэг" дээр байрладаг.

300 жилийн ойд зориулан босгосон "I Пётр" усан оргилуур

Их сургуулийн үүсгэн байгуулагдсан өдөр маргаантай бөгөөд субьектив асуудал юм. Анх зөвхөн Ленинградын түүхчдийн үзэж байснаар орчин үеийн Санкт-Петербургийн Улсын Их Сургууль нь 1724 оны 2-р сарын 8-нд Их Пётр хааны зарлигаар Шинжлэх ухааны академитай нэгэн зэрэг байгуулагдсан Академик Их Сургуулийн залгамжлагч юм (тодруулбал, М.В. Ломоносов 1758-1765 онуудад Академик Их Сургуулийн ректороор ажиллаж байжээ). Энэ хувилбарыг одоогоор их сургуулийн удирдлага болон төр албан ёсоор хүлээн зөвшөөрч байгааа бөгөөд тус их сургуулийн 300 жилийн ойг 2024 онд албан ёсоор тэмдэглэсэн байна.

Хувьсгалаас өмнөх болон хожуу үеийн түүх судлалын аль алиных нь үзэж байснаар орчин үеийн Санкт-Петербургийн Улсын Их Сургууль нь 1819 онд байгуулагдсан Эзэн хааны Санкт-Петербургийн Их Сургуулийн залгамжлагч бөгөөд Үндсэн Багшийн Хүрээлэнгийн нэрийг өөрчилж, дараа нь өөрчлөн байгуулсны үр дүнд байгуулагдсан бөгөөд түүх нь 1786 онд байгуулагдсан Багшийн Семинартай холбоотой юм. Энэ тохиолдолд байгуулагдсан огноо нь 1819 оны 2-р сарын 20 байх ёстой бөгөөд үүнийг Оюун санааны асуудал, нийтийн боловсролын сайд хунтайж Александр Голицыны илтгэлд дурдсан байдаг ажээ.

Түүхэн явцдаа өөрчлөгдсөн албан ёсны нэршлүүд

[засварлах | кодоор засварлах]
  • 1819 — Санкт-Петербургийн Их сургууль
  • 1821 — Санкт-Петербургийн Эзэн хааны Их сургууль
  • 1914 — Петроградын Эзэн хааны Их сургууль
  • 1917 — Петроградын Их сургууль
  • 1918 — Петроградын Анхны Их сургууль
  • 1919 — Петроградын Их сургууль
  • 1921 — Петроградын Улсын Их сургууль
  • 1924 — Ленинградын Улсын Их сургууль
  • 1933 — А.С.Бубновын нэрэмжит Ленинградын Улсын Их сургууль
  • 1937 — Ленинградын Улсын Их сургууль
  • 1944 — Лениний одонт Ленинградын Улсын Их сургууль
  • 1948 — А.А.Ждановын нэрэмжит Ленинградын Улсын Их сургууль
  • 1969 — Лениний болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт А.А.Ждановын нэрэмжит Их сургууль
  • 1989 — Лениний болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Улсын Их сургууль
  • 1991 — Санкт-Петербургийн Улсын Их сургууль

Орчин үеийн статус

[засварлах | кодоор засварлах]

2009 оны 11-р сарын 11-нд Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Оросын тэргүүлэх хоёр их сургууль болох Москвагийн Улсын Их Сургууль, Санкт-Петербургийн Улсын Их Сургуулийн үйл ажиллагааг зохицуулах хуульд гарын үсэг зурсан. Их сургуулиудад "өвөрмөц шинжлэх ухаан, боловсролын цогцолборууд, улсын хамгийн эртний их сургуулиуд, Оросын нийгмийн хөгжилд онцгой ач холбогдолтой" гэсэн тусгай статус олгосон. Хуулийн дагуу Санкт-Петербургийн Улсын Их Сургууль төгсөгчдөд өөрийн гэсэн албан ёсны тамгатай диплом олгох эрхийг авсан. Цаашилбал, Санкт-Петербургийн Улсын Их Сургууль нь орчин үеийн Орос улсад Холбооны Улсын Боловсролын Стандартын оронд өөрийн боловсролын стандартыг боловсруулж, баталж, хэрэгжүүлсэн анхны сургууль болжээ.

Хуулийн дагуу ректорыг сонгодог байхыг цуцалсан. ОХУ-ын Ерөнхийлөгчийн томилсон их сургуулийн захирлын бүрэн эрхийн хугацаа 6 жилээр хязгаарлагдсан. Үүний зэрэгцээ улсын Ерөнхийлөгч ректорыг хугацаанаас нь өмнө дахин томилох, чөлөөлөх эрх мэдэл олгосон бөгөөд ректорын бүрэн эрхийн хугацааг хоёр удаа сунгаж болдог болжээ.

Их сургуулийн Дүрмийг Оросын Засгийн газар 2010 оны 12-р сарын 31-нд баталсан. Дүрмийн дагуу Ректор нь Санкт-Петербургийн Их Сургуулийн бүтцийг (факультет, тэнхим)-ийг байгуулах, татан буулгах, тэдгээрийн захирлуудыг томилох талаар шийдвэр гаргах өргөн эрх мэдэлтэй болжээ.

Сургалтын хөтөлбөрүүд

[засварлах | кодоор засварлах]
  • Биологи
  • Дорно дахины судлал
  • Газар зүй, Геологи, Гео-экологи, Хөрсний шинжлэх ухаан
  • Сэтгүүл зүй ба олон нийттэй харилцах харилцаа
  • Түүх
  • Математик ба мэдээллийн технологи
  • Анагаах ухаан
  • Менежмент
  • Нийгмийн ухаан
  • Нийгэм судлал
  • Улс төрийн шинжлэх ухаан
  • Сэтгэл судлал
  • Орчуулга ба гадаад хэл
  • Зар сурталчилгаа ба олон нийттэй харилцах харилцаа
  • Гадаад хэл болон орос хэл
  • Либерал урлаг ба шинжлэх ухаан
  • Биеийн тамир, спорт
  • Филологи
  • Философи
  • Физик
  • Хими
  • Эдийн засаг
  • Хууль зүй
  • Сурган хүмүүжүүлэх ухаан
  1. Коль, Иоханн Петр, Эрдмийн гимназийн байцаагч (1725–26)
  2. Байер, Готтлиб Зигфрид, Гимназийн байцаагч (1726–38)
  3. Крафт, Георг Вольфганг, Гимназийн байцаагч (1738–44)
  4. Ле Рой, Пьер-Луис, Гимназийн байцаагч (1744–48)
  5. Миллер, Герхард Фридрих, Их сургуулийн ректор (1747–50)
  6. Фишер, Иоханн-Эберхард, Гимназийн захирагч (1748–50), байцаагч (1767–68)
  7. Крашенинников, Степан Петрович, Их сургууль болон гимназийн захирагч (1750–55)
  8. Модерах, Карл Фридрих, Их сургууль болон Гимназийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч (1755–1758), байцаагч (1758–1761)
  9. Ломоносов, Михаил Васильевич, Их сургууль болон гимназийн удирдагч (1758–1765)
  10. Котельников, Семен Кириллович (1761–1766)
  11. Браун, Жозеф-Адам, Ректор (1766–1768)
  12. Бакмейстер, Хартвиг ​​Людвиг Христиан, Гимназийн байцаагч (1766–1767, 1768–1777)
  13. Лепохин, Иван Иванович, Гимназийн байцаагч (1777–1794)
  14. Янкович де Мирьево, Федор Иванович, Улсын гол сургууль болон Багшийн семинарын захирал (1783–1785)
  15. Козодавлев, Осип Петрович, Багшийн семинарын захирал (1785-1786)
  16. Иноходцев, Петр Борисович, Биеийн тамирын байцаагч (1794-1797)
  17. Херман, Карл Федорович, Гимназийн ректор (1798-1804)
  18. Кох, Иван Иванович, Багшийн семинарын захирал (1798-1804), 1804 онд Багшийн хүрээлэнгийн захирал
  19. Кукольник, Василий Григорьевич, Багшийн хүрээлэнгийн захирлын үүрэг гүйцэтгэгч (1805-1811, 1816)
  20. Энгельхардт, Егор Антонович, Багшийн хүрээлэнгийн захирал (1812-1816)
  21. Кавелин, Дмитрий Александрович, Үндсэн Багшийн хүрээлэнгийн захирал (1816-1818), их сургуулийн захирал (1819-1823)
  22. Балугянский, Михаил Андреевич, ректор (1819-1821)
  23. Зябловский, Евдоким Филиппович орлон гүйцэтгэгч ректор (1821-1825)
  24. Дегуров, Антон Антонович, ректор (1825-1836)
  25. Шульгин, Иван Петрович, ректор (1836-1840)
  26. Плетнев, Петр Александрович, ректор (1840-1861)
  27. Срезневский, Измайл Иванович, орлон гүйцэтгэгч ректор (1861)
  28. Воскресенский, Александр Абрамович, орлон гүйцэтгэгч ректор (1861-1863), ректор (1865-1867)
  29. Ленц, Эмилиус Кристианович, ректор (1863-1865)
  30. Кесслер, Карл Федорович, ректор (1867-1873)
  31. Редкин, Петр Григорьевич, ректор (1873-1876)
  32. Бекетов, Андрей Николаевич (1876-1883)
  33. Андреевский, Иван Ефимович, ректор (1883-1887)
  34. Владиславлев, Михаил Иванович, ректор (1887-1890)
  35. Помяловский, Иван Васильевич, 1890 оны 4-12-р сард орлон гүйцэтгэгч ректор
  36. Никитин, Петр Васильевич, ректор (1890–1897)
  37. Сергеевич, Василий Иванович, ректор (1897–1899)
  38. Голмстен, Адольф Христианович, ректор (1899–1903)
  39. Жданов, Александр Маркеллович, ректор (1903–1905)
  40. Боргман, Иван Иванович, Ректор (1905–1910)
  41. Гримм, Давид Давидович, Ректор (1910–1911)
  42. Гримм, Эрвин Давидович (Эрвин-Александр), ректор (1911–1918)
  43. Иванов, Александр Александрович, ректор (1918–1919)
  44. Жебелев, Сергей Александрович, 1919 оны 8-9-р сард Ректорын үүрэг гүйцэтгэгч
  45. Шимкевич, Владимир Михайлович, Ректор (1919-1922)
  46. Державин, Николай Севастьянович, ректор (1922-1925)
  47. Томашевский, Всеволод Брониславович, 1925 оноос хойш их сургуулийг удирдаж байсан, ректор (1926-1927)
  48. Серебряков, Михаил Васильевич, ректор (1927-1930)
  49. Никич-Криличевский, Юрий Николаевич, Их сургуулийн захирал (1930-1932)
  50. Сережников, Виктор Константинович, Их сургуулийн захирал (1932-1933)
  51. Лазуркин, Михаил Семенович, Их сургуулийн захирал (1933-1937)
  52. Березин, Борис Николаевич, Их сургуулийн захирал (1937-1938)
  53. Лукашев, Константин Игнатьевич, их сургуулийн захирал (1938-1939)
  54. Марченко, Артемий Романович, 1939 оны 6-р сараас 9-р сар хүртэл их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч
  55. Золотухин, Петр Васильевич, Их сургуулийн захирал (1939-1941)
  56. Вознесенский, Александр Алексеевич, ректор (1941-1948)
  57. Домнин, Никита Андреевич, ректор (1948-1949)
  58. Артамонов, Михаил Илларионович, Ректорын үүрэг гүйцэтгэгч (1950 оны 1-р сараас 4-р сар)
  59. Илюшин, Алексей Антонович, ректор (1950-1952)
  60. Александров, Александр Данилович, ректор (1952-1964)
  61. Кондратьев, Кирилл Яковлевич, ректор (1964-1970)
  62. Макаров, Глеб Иванович, ректор (1970–1975)
  63. Алесковский, Валентин Борисович, ректор (1975-1986)
  64. Меркурьев, Станислав Петрович, ректор (1986-1993)
  65. Вербицкая, Людмила Алексеевна, ректор (1993-2008), их сургуулийн ерөнхийлөгч
  66. Кропачев, Николай Михайлович, ректор (2008 оноос )

Алдартай Их сургууль төгсөгчид

[засварлах | кодоор засварлах]
Нобелийн шагнал хүртсэн төгсөгчид
  • И. П. Павлов — 1904 оны Физиологийн Нобелийн шагнал
  • Н. Н. Семёнов — 1956 оны Химийн Нобелийн шагнал
  • Л. Д. Ландау — 1962 оны Физикийн Нобелийн шагнал
  • А. М. Прохоров — 1964 оны Физикийн Нобелийн шагнал
  • В. В. Леонтьев — 1973 оны Эдийн засгийн Нобелийн шагнал
  • Л. В. Канторович — 1975 оны Эдийн засгийн Нобелийн шагнал
  • А. И. Екимов — 2023 оны Химийн Нобелийн шагнал
Фильдсийн шагнал хүртсэн төгсөгчид
Оросын болон Зөвлөлтийн Засгийн газрын тэргүүн болсон төгсөгчид
  • П. А. Столыпин (1906 -1911 онд Оросын эзэнт гүрний Сайд нарын зөвлөлийн дарга)
  • Б. В. Штюрмер (1916 оны 1-р сараас 11-р сард Оросын эзэнт гүрний Сайд нарын зөвлөлийн дарга)
  • А. Ф. Керенский (1917 оны 7-р сарын 20-ноос 11-р сарын 8 хүртэл Бүх Оросын Түр Засгийн газрын сайд-дарга)
  • А. В. Кривошеин (1920 оны 6-р сараас 10-р сар хүртэл Өмнөд Оросын Засгийн газрын дарга)
  • В. И. Ленин (1917 оны 11-р сарын 9-нөөс 1924 оны 1-р сарын 21 хүртэл Зөвлөт Оросын Ардын комиссаруудын Зөвлөлийн дарга, 1923 оны 7-р сарын 6-наас 1924 оны 1-р сарын 21 хүртэл ЗХУ-ын Ардын комиссаруудын Зөвлөлийн дарга.)
  • В. В. Путин (1999 оны 8-р сарын 16-наас 2000 оны 5-р сарын 7 хүртэл болон 2008 оны 5-р сарын 8-наас 2012 оны 5-р сарын 7 хүртэл ОХУ-ын Засгийн газрын дарга)
  • Д. А. Медведев (2012 оны 5-р сарын 8-наас 2020 оны 1-р сарын 15 хүртэл ОХУ-ын Засгийн газрын дарга)