Jump to content

Санте Гайардони

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Санте Гайардони

1960 оны олимпын үеэр

Дугуй
Төлөөлдөг улс:  Итали
Төрсөн огноо (1939-06-29) 6 сарын 29, 1939 (86 настай)
Төрсөн газарИтали, Виллафранка ди Верона
 
Медалиуд
Зуны олимп
Алтан медаль – нэгдүгээр байрРом 19601,000 метр цуваа
Алтан медаль – нэгдүгээр байрРом 1960Спринт
Тойрог замын ДАШТ
Мөнгөн медаль – хоёрдугаар байрПарис 1958 Сонирхогчдын спринт
Мөнгөн медаль – хоёрдугаар байрАмстердам 1959 Сонирхогчдын спринт
Алтан медаль – нэгдүгээр байрЛайпциг 1960 Сонирхогчдын спринт
Мөнгөн медаль – хоёрдугаар байрМилан 1962 Мэргэжлийн спринт
Алтан медаль – нэгдүгээр байрРокурт 1963 Мэргэжлийн спринт
Хүрэл медаль – гуравдугаар байрФранкфурт 1966 Мэргэжлийн спринт
Хүрэл медаль – гуравдугаар байрАнтверп 1969 Мэргэжлийн спринт
Мөнгөн медаль – хоёрдугаар байрЛестер 1970 Мэргэжлийн спринт

Санте Гайардони (Итали: Sante Gaiardoni, 1939 оны 6 сарын 29-нд төрсөн) нь Италийн дугуйчин юм. Тэрээр 1960 онд Ром хотноо зохион байгуулагдсан зуны олимпоос 1000 метрийн цуваа гараатай уралдаан болон 1000 метрийн спринтийн төрөлд алтан медаль хүртсэн.[1] Мөн 1958-1970 оны хооронд дугуйн тойрог замын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 2 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ.[2]

1971 онд зодог тайлснаасаа хойш Миланы Лорентежьод дугуйн дэлгүүр ажиллуулж байв. Хожим 2000-аад онд улс төрд оролцох болж, 2006 оны Италийн орон нутгийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн удаатай.[3] 2010 онд сэтгүүлч Франческо Лодигийн хамтаар өөрийн өсвөр насны амьдралын тухай өгүүлдэг Quando la Rabbia si trasforma in Vittoria ("Уур хилэн ялалт болон хувирах үе") хэмээх ном хэвлүүлжээ.[4]

  1. Sante Gaiardoni. sports-reference.com
  2. Sante Gaiardoni. radsportseiten.net
  3. Spazi per le bici e nuovo Vigorelli Scende in pista Sante Gaiardoni. archiviostorico.corriere.it (2006-04-30)
  4. Sante Gaiardoni and Francesco Lodi (2010) Quando la Rabbia si trasforma in Vittoria (Memento 28. Есдүгээр сар 2021 цахим архивт)