Санто Доминго
Санто Доминго
Santo Domingo | |
---|---|
Санто Доминго де Гузман | |
"Ciudad Primada de América" (Испани хэлээр) ("Америкийн анхны хот") | |
Улс | ![]() |
Тойрог | Үндэсний тойрог |
Байгуулагдсан | 1496 оны 8 сарын 5 (529 жилийн өмнө) |
Үүсгэн байгуулагч | Бартоломео Колумбус |
Үгийн гарал | Гэгээн Доминик де Гузман |
Засаг захиргаа | |
• Захирагч | Каролина Мехиа |
Газар нутаг | |
• Нийт | 1,502 км2 (580 бээр2) |
• Бөөгнөрөл | 2,770.00 км2 (1,069.50 бээр2) |
Өндөр | 14 м (46 фут) |
Хүн ам (2022 оны 11 сар) | |
• Нийт | 1,029,110[1] |
• Нягтрал | 680/км2 (1,800/бээр2) |
• Хотын нутаг | 1,029,110 |
• Бөөгнөрөл | 4,274,651[a][5] |
Иргэдийн нэршил | Испани: Капиталеньё (эм. Капиталенья) |
Бөөгнөрлийн ДНБ (худалдан авах чадвараар, 2015 оны тогтмол үнэ) | |
• Он | 2023 |
• Нийт | $73.7 тэрбум[6] |
• Нэг хүнд ногдох | $20,900 |
Цагийн бүс | UTC−04:00 (Атлантын стандарт цаг) |
Шуудангийн код | 10100–10699 (Үндэсний тойрог) |
Бүсийн код | 809, 829, 849 |
Вэб сайт | adn (Испани хэлээр) |
Албан нэр | Санто Домингогийн колонийн хот |
Төрөл | Соёлын |
Шалгуур | ii, iv, vi |
Бүртгэгдсэн | 1990 (14-р чуулган) |
Эшлэл ду. | 526 |
Бүс | Латин Америк ба Кариб |
Санто Доминго (Испани: Santo Domingo, утгачилбал Ариун Ням гараг, Гэгээн Доминикийн нэрээс гаралтай), хуучнаар Санто Доминго де Гузман нь Бүгд Найрамдах Доминикан Улсын нийслэл Карибын тэнгисийн хамгийн олон хүн амтай хот юм.[7] 2022 оны байдлаар хотын төв нь 1,029,110, Их Санто Домингогийн бөөгнөрлийн бүс нь 4,274,651 хүн амтай байв. Хотын зааг нь Үндэсний тойргийн хилтэй давхцах бөгөөд 3 талаараа Санто Доминго мужаар хүрээлэгдэнэ.[8][9]
Санто Домингог 1496 онд Испанийн эзэнт гүрний колоничлогчид байгуулсан бөгөөд Америк дахь европчуудын анхны суурин гэж тооцогддог. Шинэ ертөнц дэх Испанийн колонийн анхны захиргаа болох Санто Домингогийн ерөнхий ахмадын харьяа нутаг, мөн анхны их сургууль, цогчин дуган, ордон, сүм, цайз чухам энд бий болжээ. Хотын колонийн бүс нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн.[10] 1936-1961 онд тухайн үеийн дарангуйлагч Рафаэл Трухильо хотыг өөрийн нэрээр Сиудад Трухильо буюу Трухильо хот гэж нэрлэж байв. Түүнийг алагдсаны дараа хот хуучин нэрээ сэргээжээ. Санто Доминго хот бол улсынхаа соёл, санхүү, улс төр, худалдаа, аж үйлдвэрийн төв нь бөгөөд аж үйлдвэрийн ихэнх нь энд төвлөрсөн байдаг. Мөн тус улсын гол далайн боомт болно. Озама голын адагт байх булан тохой нь том хэмжээтэй хөлөг онгоц нэвтрэх боломжтой тул зорчигч, ачааны чухал зангилаа юм.[11]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Provincias Dominicanas" (PDF). Архивласан (PDF) огноо 15 February 2025. Татаж авсан: 18 September 2023.
- ↑ (Испани хэлээр) Superficies a nivel de municipios, Oficina Nacional de Estadística (Memento 17. Арваннэгдүгээр сар 2014 цахим архивт) Архивлагдсан 17 Арваннэгдүгээр сар 2014 at the Wayback Machine
- ↑ De la Fuente, Santiago (1976). Geografía Dominicana (испани хэлээр). Santo Domingo, Dominican Republic: Editora Colegial Quisqueyana.
- ↑ "Carlos Guzmán es electo como presidente de la Mancomunidad del gran Santo Domingo" (испани хэлээр). Ayuntamiento de Santo Domingo Norte. Архивласан огноо 1 February 2024. Татаж авсан: 1 February 2024.
- ↑ "Informe básico XCPV". Архивласан огноо 1 February 2024. Татаж авсан: 1 February 2024.
- ↑ "TelluBase—Dominican Rep. Fact Sheet (Tellusant Public Service Series)" (PDF). Tellusant. Архивласан (PDF) огноо 12 November 2024. Татаж авсан: 11 January 2024.
- ↑ Bourne, Kevin. "Local government in the Caribbean". City Mayors. Архивласан огноо 6 April 2023.
- ↑ "Distrito Nacional (National District, Dominican Republic) - Population Statistics, Charts, Map and Location". www.citypopulation.de. Татаж авсан: 17 December 2024.
- ↑ Corripio, Grupo de medios (2 December 2023). "Gran Santo Domingo con 3.7 millones personas". Hoy Digital (испани хэлээр). Архивласан огноо 19 December 2024. Татаж авсан: 17 December 2024.
- ↑ "Comisión Nacional Dominicana para la UNESCO". UNESCO. Эх хувилбараас архивласан: 9 August 2020.
- ↑ Statistics, Statistics. "Statistics 2019" (PDF).
Иш татахад гарсан алдаа: <ref>
tags exist for a group named "lower-alpha", but no corresponding <references group="lower-alpha"/>
tag was found