Санхүү Эдийн Засгийн Их Сургууль

Улаанбаатарын Санхүү Эдийн Засгийн Их Сургууль
University of Ulaanbaatar for Finance & Economics (UUFE)
УриаЭрхэм баян эрдэм
анг УриаWisdom is the wealth of highest value
Байгуулагдсан он1924
ТөрөлТөрийн өмчит их сургууль
БайршилУлаанбаатар, Монгол Улс
Хэлмонгол хэл
Цахим хаягufe.edu.mn

Улаанбаатарын Санхүү Эдийн Засгийн Их Сургууль (товчлол: УСЭЗИС) (Англи: University of Ulaanbaatar for Finance & Economics (UUFE)) Монгол улсын ууган боловсролын байгууллагуудын нэг бөгөөд эдийн засаг, санхүү, бизнесийн чиглэлээр сургалт явуулдаг юм.

Түүхэн замнал[засварлах | кодоор засварлах]

1924 оны 6 сарын 1-нд Гаалийн сургууль нэртэйгээр байгуулагджээ.

1926 Сурах хугацааг 2 жил болгон сунгаж заах хичээл, сурагчдын тоог олшруулан сургалтын төлөвлөгөө, програмыг шинэчлэн Нягтлан бодохын түр сургууль болгон өөрчлөв.

1931 Нягтлан бодогчдын дээд сургууль, дэлхийн хоёрдугаар дайны дараа Санхүү эдийн засгийн коллеж

1935 Улс ардын аж ахуйн бүтэц өөрчлөгдөн, шинэ шинэ салбарууд бий болсон нь бүртгэл тооцооны мэргэжилтэй боловсон хүчнийг улам ихээр шаардах болсоноор Санхүүгийн техникум болон өргөжсөн.

1936 Сангийн сайд С.Довчингийн нэрэмжит сургууль болсон.

1946 Санхүүгийн техникумыг Санхүү эдийн засгийн техникум болгон өөрчилж, суралцах хугацааг 3 жил болгожээ.

1949 Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн Одонгоор СЭЗТ-ыг шагнав.

1954 1953 оны 9-р сараас 7 жилийн боловсролтой хүмүүсийг элсүүлэн суралцуулж сар бүр 200-250 төгрөгийн тэтгэлэг олгож эхлэв.

1962 3-р курс төгсөгчдийг 1 жилийн хугацаатай ажиллуулан дадлагажуулан улсын шалгалт өгүүлж төгсгөдөг болов.

1972 10-р анги төгсөгчдийг элсүүлж суралцах хугацааг 2 жил болгов.

1991-02-11 Эдийн засгийн коллеж

1994-01-15 Дээд боловсрол олгодог коллежийн түвшинг хангав.

1996-08-16 Санхүү эдийн засгийн дээд сургууль

1997-10-01 Менежментийн гэрээгээр нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус ТББ-ийн хэлбэрээр ажиллаж эхлэв.

2007-10-01 Хичээлийн шинэ байр ашиглалтад оров.

2008 Байгууллага болон бүх хөтөлбөрүүд үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэв.

2009 EBSCO цогц цахим мэдээллийн санг ашиглаж эхэлсэн.

2012-05-01 Олон улсын ACBSP байгууллагаар Монгол улсаас анх удаа хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлэв.

2015 Монголд анх удаа цахим, холимог сургалтыг нэвтрүүллээ.

2016 Санхүү Эдийн Засгийн Их Сургууль болж нэрээ өөрчилсөн байна.

2018 Олон улсын ACCA, CGMA байгууллагын 1-р түвшинг хангаж магадлан итгэмжлэгдэв. Оюуны өмчийн хулгайн эсрэг дэлхийн шилдэг системийг нэвтрүүлэв.

2019 Монгол Улсад анх удаа:

- Блокчэйнээр баталгаажсан диплом олгож эхлэв.
- Салбар дундын судлалын тэнхимийг байгуулав.

2020 Олон улсын клоуд технологийг амжилттай нэвтрүүлсэн улсдаа жишиг болов. Олон улсын ACCA байгууллагын 2-р түвшинг хангаж магадлан итгэмжлэгдэв.

2021 Стратеги 2021-2031 эхэлсэн. Даатгал, Худалдаа, Төрийн удирдлага, Бизнес ба эрх зүйн хөтөлбөр нээв.

2022 Олон улсын THE жагсаалтад Монгол улсаас анх удаа эрэмбэлэгдэв. Олон улсын мэргэжлийн зэргийн дипломтой төгсөх боломжтой болов. /CGMA/

2023 Улаанбаатарын Санхүү Эдийн Засгийн Их Сургууль болж нэрээ өөрчилсөн байна.

Академи[засварлах | кодоор засварлах]

Бакалаврын сургалт[засварлах | кодоор засварлах]

УСЭЗИС-ийн хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөр буюу сургалт явуулж буй мэргэжлүүдийг дурдвал:

Магистрын сургалт[засварлах | кодоор засварлах]

Мэргэжлүүдээр бакалаврын сургалтыг өдөр, орой, эчнээ хэлбэрээр явуулдаг.

чиглэлээр мэргэшсэн “Бизнесийн удирдлагын мастер”-ын зэргийг өдөр, орой, эчнээ хөтөлбөрөөр олгох үндсэн сургалттай.

Докторын сургалт[засварлах | кодоор засварлах]

2009-2010 оны хичээлийн жилээс докторантурын сургалтын хөтөлбөрийг нээн, сургалтаа явуулж байна.

Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрүүд цаг үеийн шаардлагыг хангахуйцаар өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг.

2011-2012 оны хичээлийн жилийн байдлаар 4000 гаруй оюутан сурагч хамрагдан суралцаж, 100 гаруй мэргэжлийн туршлага, эрдмийн зэрэг цол бүхий багш, профессорууд ажиллаж байна.

Хамтын ажиллагаа[засварлах | кодоор засварлах]

Сүүлийн жилүүдэд гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байна.

зэрэг гадаад орны их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж, давхар зэрэг олгох хамтарсан хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Алдартай төгсөгчид[засварлах | кодоор засварлах]

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]