Сан-Диего мужийн их сургууль
Сан Диегогийн Мужийн Их Сургууль (San Diego State University - SDSU) нь АНУ-ын Калифорни мужийн Сан-Диего хотод байрладаг, олон нийтийн судалгааны их сургууль юм.
1897 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Калифорни мужийн их сургуулиудын систем (CSU system)-ийн гурав дахь хамгийн эртний гишүүн юм. Тус сургуулийн суурь нь Сан Диего Багшийн Сургууль нэртэйгээр Университи Хайтс (University Heights)-д байгуулагдаж байжээ.
2024 оны намраас тус их сургуульд 38,000 гаруй оюутан суралцаж байгаа ба бакалавр болон магистрын түвшний 200 гаруй хөтөлбөртэй. WASC-ийн ахлах коллеж ба их дээд сургуулиудын комиссоор (WSCUC) магадлан итгэмжлэгдсэн.
Тус их сургууль нь "R1: Докторын зэрэг олгодог их сургуулиуд" (өндөр судалгааны идэвхтэй) хэмээн ангилалд багтдаг. Мөн испани гаралтай оюутнуудад үйлчилдэг Холбооны хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сургууль (HSI) ба Ази гаралтай болон уугуул америкчууд, Номхон Далайн арлуудаас гаралтай америкчуудыг дэмжигч сургууль (AANAPISI) юм.
SDSU-ийн спортын баг болох "San Diego State Aztecs" нь 1925 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Үндэсний Коллежийн Атлетикийн Холбоо (NCAA)-ны Division I түвшинд оролцдог. Одоогоор Mountain West Conference-д харьяалагддаг бол Pac-12-д 2026 оноос нэгдэж эхлэхээр төлөвлөж байна.