Jump to content

Сан-Марино

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бүгд Найрамдах Сан-Марино Улс[1][2]
Repubblica di San Marino (Итали)
Уриа: 
Libertas
"Freedom"
Төрийн дуулал: Inno Nazionale della Repubblica
"Бүгд найрамдах улсын төрийн дуулал"
Европ дахь Сан-Мариногийн байршил
 Сан-Марино улсын байршил (ногоон)

Европ (хар саарал)  –  [Legend]

НийслэлСан-Марино
43°56′N 12°26′E / 43.933°N 12.433°E / 43.933; 12.433Солбицол: 43°56′N 12°26′E / 43.933°N 12.433°E / 43.933; 12.433
Томоохон сууринДогана
43°58′53″N 12°29′22″E / 43.98139°N 12.48944°E / 43.98139; 12.48944
Албан ёсны хэлИтали хэл[3]
Бусад хэлРоманьол
Шашин
97% Roman Catholicism
3% Others
see Religion in San Marino
Ард түмний нэршилСан-Мариночууд
Төр засагНэгдмэл парламентын диархи директорийн бүгд найрамдах улс
Лука Беккари
Хууль тогтоох байгууллагаИх ба Ерөнхий Зөвлөл
Тусгаар тогтнол
9 сарын 3, 301 (уламжлалт)
  • 10 сарын 8, 1600
    (дүрмүүд)
  • 7 сарын 12, 1978
    (Иргэний Эрхийн тунхаглал)
Газар нутаг
• Нийт
61.2 км2[1] (191)
• Усны эзлэх талбай (%)
0
Хүн ам
• 2021 тооцоо
33,600[4] (191)
• Нягтаршил
520/км2 (23)
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
• Нийт
$2.45 тэрбум[5] (194)
• Нэг хүнд ноогдох
$72,070 [5] (10)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$1.62 тэрбум[5] (192)
• Нэг хүнд ноогдох
$47,700[5] (20)
ХХИ (2021) 0.853[6]
маш өндөр · 44
Мөнгөний нэгжЕвро () (EUR)
Цагийн бүсUTC+01 (ТЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+02 (ТЕЗЦ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+378 (+39 054 Италиар дамжуулан залгахад)
Домэйн нэр.sm
Sources: [1][7]

Сан-Марино, Бүгд Найрамдах Сан-Марино Улс (Итали: Serenissima Repubblica di San Marino), нь Апеннины хойгийн өмнө хэсэгт оршдог. Тус улс нь эргэн тойрон Италийн газар нутгаар хүрээлэгдсэн байх ба газар нутгийн хэмжээ ердөө 61 км2, 30000 гаруй хүн амтай. Нийслэл Сан-Марино хот. Лихтенштайн, Ватикан, Монако, Андорра болон Мальта зэрэг Европын бичил улсуудын нэг бөгөөд «Европын зөвлөлийн» хамгийн бага хүн амтай гишүүн орон юм.

Сан-Марино улс нь дэлхийн хамгийн анхны тусгаар тогтнолоо олсон болон бүгд найрамдах улсад тооцогддог ба «Раб» арал дээр ромын дарангуйлагч Диоклетиан хавчлагаас 257 онд зугтан дүрвэсэн хэсэг ромын католик шашинтнууд, чулуучингууд «Монте-Титано» уулын агуйд амьдарч байгаад 301 оны есдүгээр сарын 3-нд «Гэгээн Маринуудын нэгдэл» байгуулсан нь тус улсын үндэс суурь тавигдсан гэдэг.

Сан-Марино улсын Үндсэн хууль 1600 онд батлагдсан нь дэлхийн хамгийн анхны үндсэн хууль гэдэг. Тус улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийн хамгийн баян орны тоонд жагсдаг бөгөөд Италийн мужуудаас хөгжлөөрөө давсан үзүүлэлттэй байгаа юм.

Сан-Марино улс нь 1988 онд Европын зөвлөлийн, 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) тус тус гишүүнээр элссэн. Европын Холбоонд элсээгүй байгаа.

Сан-Марино улсын засаг захиргааны нэгж
  • Улсын нийслэл нь Сан-Марино хот (Итали: Cittа di San Marino). 4,493 оршин суугчтай.
Сан-Марино улсын хотууд
Бүс Хүн ам
(тооллого
явуулсан он)
Акквавива 1,812(2003)
Борго-Маджоре 5.992(2003)
Доманьяно 2,865(2006)
Кьезануова 1,029(2006)
Монтежардино 818(2006)
Сан-МариноУлсын нийслэл 4,493(2003)
Серравалле 9,394(2006)
Фаэтано 1,132(2006)
Фьорентино 2,245(2006)

31,434(2009 оны байдлаар) хүн амтай. Нийт хүн амын 16% нь 15 хүртэлх насныхан, 67% нь 15-64 насныхан эзэлдэг. Хүн амын дундаж наслалт 40.

Хүн амын 80% нь уугуул иргэд, 19% нь итали үндэстэн. Ромын католик шашин шүтлэгтэй.

Банкны, электрон барааны болон вааран эдлэлийн аж үйлдвэр түлхүү хөгжсөн байх ба хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд тэр дундаа оргилуун дарс, бяслаг үйлдвэрлэл улсын эдийн засагт голлох хувь нэмрийг оруулдаг. Мөн аялал жуулчлалын бүс нутгаасаа жилдээ 2 сая жуулчдаас олсон ашиг нь улсын төсвийн 2.2%-тай тэнцдэг байна. Татварын хувь хэмжээ өндөртэй орны тоонд ордог.

Бүгд Найрамдах Сан-Марино Улсын Их сургууль(Итали: Universitа degli Studi della Repubblica di San Marino) нь 1985 онд байгуулагдсан бөгөөд Монтежардино хотод байрладаг.[8] Био анагаах, харилцаа холбоо, эдийн засаг болон технологи, боловсрол, түүх, хуулийн чиглэлүүдээр дээд мэргэжил олгодог ажээ.

Сан-Марино улсад Итали улсын адил хөлбөмбөгийн спорт сайн хөгжсөн байх ба сагсан бөмбөг, волейболын спортоор холбоо байгуулан олон улсын уралдаан тэмцээнүүдэд оролцсоор ирсэн түүхтэй.

  1. 1.0 1.1 1.2 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named cia
  2. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Britannica
  3. "San Marino è". GOV.SM. Repubblica di San Marino. Эх хувилбараас архивласан: 7 May 2021. Татаж авсан: 28 August 2020.
  4. "San Marino – Population – Upeceds". www.statistica.sm. Архивласан огноо 26 March 2020. Татаж авсан: 27 April 2020.
  5. 5.0 5.1 5.2 5.3 "World Economic Outlook Database, October 2022". IMF.org. International Monetary Fund. October 2022. Татаж авсан: October 11, 2022.
  6. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
  7. "San Marino" (PDF). UNECE Statistics Programme. UNECE. 2009. Татаж авсан: 13 March 2010.
  8. "Universitа degli Studi di San Marino". Unirsm.sm. Татаж авсан: 2009-10-24.