Сан-Франциско
| Сан-Франциско хот | |||
|---|---|---|---|
| англ. San Francisco | |||
|
|||
| Хоч: The City by the Bay («Булан дагуух хот»), Fog City («Манант хот»), The Paris of the West («Баруун зүгийн Парис») | |||
| Улс орон | |||
| Муж улс | |||
| Хот | Сан-Франциско | ||
| Газар нутаг | 121.4 км² | ||
| Газрын байц | д.т.д. 16 м | ||
| Хүн ам (тооц.) | 2013 онд 825,111 хүн | ||
| Хүн ам (бөөг.) | Сан-Франциско хотын бөөгнөрөлд 4,335,391 хүн |
||
| Нягт сийрэг | 6800/км2 | ||
| Нутгийн олон | Сан-Францискогийнхон, Сан-Франциско хотынхон |
||
| 1776 он | Суурин босч бэхжсэн | ||
| Хотын дарга | Эд Лий | ||
| Цагийн бүс | Өвөлд (ГЦ-8) | ||
| Утасны дуг. | 415 | ||
| Шуудан-дугаар | 94101–94112, 94114–94147, 94150–94170, 94172, 94175, 94177 | ||
| Цахим хуудас | sfgov.org (англиар) | ||
Сан-Франциско (англ. San Francisco мөн S.F. ч гэдэг) нь Америкийн Нэгдсэн Улсын Калифорни муж улсын төв хэсэгт орших бөгөөд хойд Калифорнид эдийн засаг соёлоороо тэргүүлэгч хот юм. Тус хотод 825,111 хүн оршин суудаг бөгөөд Сан-Франциско, Сан-Хосе, Оакландыг хамарсан Сан-Франциско булангийн бүс нийт 8,3 сая гаруй хүн амтай. Тус хотын нутаг дэвсгэр 121.4 км². Хүн амаараа нягтшилаараа АНУ-д зөвхөн Нью-Йоркийн дараа л ордог ба Калифорни муж улсын хамгийн нягтшил ихтэй том хот юм.
Сан-Франциско гэдэг нэр нь Испаниар "Saint Francis" буюу ариун Франц гэсэн үг юм.
Сан-Франциско хотыг 1776 оны 6-р сарын 29-д Испаний колончлогчид үүсгэн байгуулагдсан юм. 1849 оны Калифорнийн алтны халуурлын үеэр тус хотын хүн ам эрчимтэй өсч тухайн үедээ АНУ-н баруун эргийн хамгийн том хот болсон байна. 1906 оны газар хөдлөлт болон түүнээс улбаалсан гал түймрийн үеэр хотын дөрөвний гурав нь үнсэн товрого болсон боловч сэргээн босголт түргэн хийгдсэн юм.
Өнөө үед Сан-Франциско нь дэлхийн жуулчдын очих дуртай газрын жагсаалтанд 44-т эрэмбэлэгддэг бөгөөд сэрүүн зун, өтгөн манан, Алтан хаалга гүүр (англ. Golden Gate Bridge) зэргээрээ алдартай юм