Сан Сиро (цэнгэлдэх хүрээлэн)

«Сан-Сиро» цэнгэлдэх хүрээлэн (итал. San Siro), мөн «Жузеппе Меацца» цэнгэлдэх хүрээлэн (итал. Stadio Giuseppe Meazza) нь Италийн Милан хот дахь хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн юм.
Италийн хөлбөмбөгийн «Милан» болон «Интер» багуудын гэрийн цэнгэлдэх юм. Миланы уг хоёр багт клубийн түвшинд тоглож байсан дэлхийн хоёр удаагийн аварга хөлбөмбөгчин Жузеппе Меаццагийн (итали. Giuseppe Meazza) нэрээр нэрлэгдсэн юм.
Энэхүү цэнгэлдэх хүрээлэнд 100 жилийн ойн жил буюу 2026 оны XXV Өвлийн Олимпын наадмын нээлтийн ёслол болохоор төлөвлөгдөөд байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Анх Сан Сиро цэнгэлдэх хүрээлэн нь 1899 онд Английн Альфред Эдвардсын үүсгэн байгуулсан Миланы клубийн гэрийн цэнгэлдэх хүрээлэн байв. 1920-иод оны дунд үе гэхэд Россонери баг хуучин цэнгэлдэх хүрээлэнгээ өргөжүүлж, Миланы ерөнхийлөгч, чинээлэг хүн Пьеро Пирелли уг газрыг шинэ цэнгэлдэх хүрээлэнд зориулж худалдаж авчээ. 35,000 гаруй үзэгчийн багтаамжтай Сан Сиро хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн 1926 оны 9-р сард нээгджээ. Олон жилийн дараа орон нутгийн захиргаа уг цэнгэлдэх хүрээлэнг Милан клубээс худалдаж авчээ. Хот тэлж, клуб аажмаар өргөжиж, 1940 онд Итали-Германы шигшээ тоглолтыг 65,000 орчим үзэгч үзсэн байна.
1947 онд Интерийн хуучин цэнгэлдэх хүрээлэн ийм том клубт хэтэрхий жижиг байсан нь тодорхой болсон. Хоёр баг нэг цэнгэлдэх хүрээлэнг хуваалцах саналыг Милан клуб сайшаасан. Гэсэн хэдий ч энэ шийдлийг хэрэгжүүлэхийн тулд үзэгчдийн суудлыг өргөтгөх шаардлагатай байв. Сан Сиро цэнгэлдэх хүрээлэн засвар хийхээр хаагдаж, 1955 онд бараг 82,000 үзэгчийн багтаамжтай болж дахин нээгдсэн. 1979 онд Италийн хөлбөмбөгийн түүхэнд 1934, 1938 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Италийн хоёр шигшээ багт багтсан тоглогчийн хүндэтгэлд зориулж Сан Сиро цэнгэлдэхийг Жузеппе Меацца гэж нэрлэжээ.

Одоогоор зүүн талын ард байрлах цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд морин уралдааны зам байрладаг. Хөл бөмбөгийн тэмцээнүүдээс гадна цэнгэлдэх хүрээлэнд алдартай хөгжимчид болон хамтлагуудын концерт болдог. Цэнгэлдэх хүрээлэнд тоглож байсан уран бүтээлчдийн дунд Лаура Паусини, Мадонна, Майкл Жексон, Боб Марли, Бон Жови, The Rolling Stones, Depeche Mode, One Direction болон бусад хамтлагууд байжээ.