Сан Франциско дахь Хөгжмийн Консерватори
Сан Франциско дахь Хөгжмийн Консерватори (SFCM) нь АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотод байрлах хувийн хөгжмийн коллеж сургууль юм. 2024 оны байдлаар энэхүү сургуульд 440 гаруй оюутан суралцдаг.
Сан Францискогийн Хөгжмийн Консерваторийг 1917 онд Ада Клемент болон Лилиан Ходхэд нар "Ада Клементийн Хөгжмийн Сургууль" нэртэйгээр үүсгэн байгуулжээ. 1923 онд сургуулийн нэрийг Сан Францискогийн Хөгжмийн Консерватори болгон өөрчилсөн. 1956 онд консерватори Сакраменто гудамжнаас 1201 Ортега гудамж руу нүүж ирсэн бөгөөд энэ байр нь өмнө нь нярайн хамгаалалтын байр байсан юм. Тэд энэхүү байранд 50 жил сууршин амьдарсны дараа 2006 онд 50 Оак гудамж дахь шинэ байр руу нүүжээ. 2020 онд SFCM Ван Несс Авениудын 200-р тоотод (Дэвиссийн Симфонийн Танхимын эсрэг талд) 12 давхарт Боузын Төвийг нэмж нээсэн. Энэхүү төв нь 400 оюутанд зориулсан акустик тусгаарлагчтай дотуур байр (8давхар), барилгын ажилд орсон хуучин байранд амьдарч байсан иргэдэд зориулсан 27 орон сууц, түүнчлэн хойд ба баруун зүг харагдацтай пентхаус концертын танхим зэрэг нийтэд нээлттэй тоглолтын хэсгүүдийг багтаасан юм. Боузын Төвийн 200 сая долларын өртөг нь Уильям К. Боузын хүүгийн сангаас 46.4 сая доллар зэрэг хандивлагчдын мөнгөөр ихээхэн хангагдсан байна.