Сара Менезес
|
|
Жүдо
|
Төлөөлдөг улс: Бразил Бразил
|
Хувийн мэдээлэл
|
Бүтэн нэр |
Сара Габриэл Кабрал де Менезес
|
Төрсөн огноо |
1990 оны 3 сарын 26 (1990-03-26) (33 настай)
|
Төрсөн газар |
Пиауи, Терезина
|
|
|
Сара Габриэл Кабрал де Менезес (порт. Sarah Gabrielle Cabral de Menezes, 1990 оны 3 сарын 26-нд Пиауи мужийн Терезинад төрсөн) нь Бразилын жүдочин, олимпийн аварга цол хүртсэн Бразилын анхны эмэгтэй жүдочин юм. Тэрээр 2012 оны Лондоны олимпийн шигшээд өмнөх олимпийн аварга, Румыны Алина Думитруг ялан түрүүлжээ
[1][2]. Менезес түүнээс 4 жилийн өмнө 2008 оны зуны олимпод оролцсон ч эхний барилдаандаа ялагдан хасагдаж байв[3].
Тэрээр мөн дэлхийн АШТ-ий гурван хүрэл медальтай.